October 31, 2007

Policeman, Apples, Worm

Jenni-ийн бэлэглэсэн 'How to take great photographs' номон дээр хазсан алимыг нээх гоё дарчихсан фото зураг байсан . Адилхан авах гэж үзсэн нь... Яахвээ nice ....

Намайг үргэлж хамгаалж байдаг policeman kkkk

Jenni-ийн утасны царай муут өт :p

3 ш apple-ийг хэд хэдэн янзаар авч үзсэн. Тэгээд collapse болгочлоо.


October 28, 2007

Би үнэхээр энэ амьтантай адилхан гэжүү

Бекээ би энэ амьтантай үнэхээр адилхан харагдаад байна гэж үү? хэхэ


HAPPY HALLOWEEN

Одоо мөдхөн сүнснүүдийн баяр боллоо шүү. Монголд яаж тэмдэглэдэгийг нь сайн мэдэхгүй юм гэхдээ Tigerbeer ний party болоод байх шиг лээ. Зарим нэг нь halloween гэж ямар баяраа ч мэдэхгүй очиж пиво ууж байгаа байх даа. Зарм нэг нь костьюм өмсөөд хүн айлгадаг шиг бодохын. Ингээд энэхүү баярын талаар мэддэг өчүүхэн зүйлээ бичье. Анх энэ баярыг хуучны Ираланд үндэстэнгүүд тэмдэглэж иржээ. 10 сарын 31 өдрийн яг нар жаргах үеээс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үздэг бөгөөд тийм болохоор айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг байна. Мөн тэр өдөр баг костьюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдаг байсных гэнэ. Энэ дөрийг эртний Ромд хүртэл том фестивал болгон тэмдэглэсээр ирсэн. Одоо энэ баярыг ихэнх христ шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ираланд, Шотланд мөн Америк болон Канад улсууд юм.Англи улс болон Хятад улс хүртэл энэ баярыг иэмдэглэдэг байна. Харин латин америкын улсуудад бол Чөтгөрийн баяр гэж нэрлэн тэмдэглэдэг. Америк улсад 19р зуунаас эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ нь евродын оронуудаас олон мянган дүргэвчид ирсэнтэй холбоотой юм. Одоо энэ баяр нь америкийн хүүхдүүдийн хувьд шашны бус баяр бөгөөд бусад улсад бол бараг шашны баяр хэвээрээ байсаар байгаа. Энэ баярын хамгийн гол симбол болсон зүйл бол улбар шар хулуу. Хойд Америкед энэ хулуу хамгийн илүү дэлгэрсэн ба хулууг хүмүүс эхлээд хамгийн томыг нь сонгож аваад орой дээрээс нь тэгшхэн зүсэж авч байгаад доторх зөөлөн эдийг нь бүгдийг нь ухаж аваад дараа нь хулууныхаа хана дээгүүр дүрс гарган цоолж тэгээд хулууныхаа дотор талд лаа асаагаад тавьдаг. Ингээд хулуу маань дотроосоо гэрэлтэхээрээ нөгөө зүсэж гаргасан дүрс маань тодоос тод харагдана даа. Энэ баярын хамгийн гол 2 өнгө бол улбар шар болон хар өнгө юм.Энэ баярын бас нэг том заншил бол TRICK OR TREAT юм. Зарим хүн ойлгохгүй байж болно. За юу ч гэсэн өөрийнхөө үгээр тайлбардах гээд үзье. Голдуу бага насны хүүхнүүд баг өмсөн томоос том уут эсвэл дэрнийхээ уутыг бариад хөршүүдийнхээ хаалгыг тогшин TRICK OR TREAT гэж хэлнэ. Нэг бол надад гоё юм өг үгүй бол болгоод өгий шүү (би арай л аймаар тайлбарчихлаа,бүгдээрээ надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байлгүй дээ хэхэ) гэж л тайлбарлах юм даа. Ингээд хүүхдүүд бараг бүтэн жил идэхээр их чихэр шоколад цуглууланан даа. Би ч гэсэн нэг удаа шуламсын баг өмсөөд дэрнийхээ уутаар дззүрэн чихэр цуглуулж нэг дор нилээн идэж шүдээ өвтгөж л явсан хүн . ХАХА Нэрээ санасанаас БЕКээ надад чихэр..Halloween болж байхад даа. SKITTLES идий тэхүү.


October 24, 2007

Шагай

Нэг шагайны зураг дарлаа. Шагайны талаар ганц 2 юм уншсан чинь шагай нь тоглоомын хэрэгсэлээс гадна нөхөрлөлийг бэлэгддэг юм байна.


about "The World Is Flat" - 1

3 дахь хавтгайлагч

2004 оны өвөл Friedman нь Диснейн хүүхэлдэй хэрхэн бүтдэгийг харах завшаан тохиолдсон . Эндээс 3 дахь хавтгайлагч гайхамшгийг олж харсан юм. Дисней болон олон томоохон студид хөдөлгөөнт дүрсүүдийг хийж өгдөг Wild Brain компани дээр Higglytown Heroes хүүхэлдэйг хийж байсан ба үүнийг хийхэд дэлхий даяар тарааж байж босгодогийг харав. Жишээ нь: дизайныг Сан-Францискод, зохиолыг гэрээсээ сүлжээгээр холбогдон Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелес, Лондонгоос бичиж, дуу оруулах хэсгийн Банглор(Энэтхэгийн мэдээлэл технологи асар өндөр хөгжсөн хот) -оос Сан-Францискогийн шууд удирдлаган доор хйидэг байна. Ингэж байж л 6 цуврал, 50 баатартай кино бэлэн болдог байна. Ингэж дуу, зураг, видео солилцохоос гадна хэн нэгний дизайныг гарган, бусдын татварын тайланг гаргаж, рентген зургаар оношлох хүсэлтэй болж бүхэл бүтэн том ажлуудыг явуулдаг болсон нь нэг том хавтгайлагч болсон юм. Анх ажил урсахдаа утсаар ярьсан зүйлийг цаасан дээр буулгаад тэр маягтаа барьж очин хэрэглэгчээс төлбөр барагдуулах заавар өгдөг байсан бол одоо и-мэйл, персонал компьютер байхад л ажил амждаг болжээ. Ингээд бидэнд хоорондоо зураг, дуу, өгөгдөл дамжуулахад дамжуулах протоколууд, шаардлагатай програм хангамжийн хэлнүүд шаардлагатай болов. Ингээд хоорондоо энгийн шуудан илгээх SMTP(Simple Mail Transport Protocol), дамжуулалтын протокол TCP IP (Transmission Control Protocol Internet Protocol) , XML (Extensible Markup Language), XML –ийг дамжуулагч протокол SOAP (Service Oriented Application Protocol) эдгээр протоколыг ашиглан хаана ч, хэнтэй ч хамтран ажиллах боломжтой болсон гэж бичсэн байна.

Стандартын дээд стандарт

HTML, SMTP, TCP IP, XML, SOAP эдгээрийг стандарт гээд нэгэнт баталчихсан бол хүн болгон тэднийг ашигладаг байлаа. Электрон худалдаа, дуу зураг дамжуулахад хүртэл стандарт оролцдог болжээ. E-bay –г интернет ашигладаг хүмүүсээс мэдэхгүй хүн ховор биз. E-bay-ээс бараа худалдан авч, зарах нь сайхан боловч үүнийг томруулсан зүйл Pay Pal хэмээх гүйлгээ хийх хялбар стандарт юм. Энэ нь хялбархан төлбөрөө хийх стандарт бөгөөд өөрийнх нь систем болох billpoint-ийг хэрэглэгчдийнхээ хүсэлтээр устгуулж, pay pal-ийг өөрийн болгож, худалдаж авахаас өөр аргагүй болсон.

Хавтгай ертөнцийн үндэс суурь тавигдлаа

Эхлээд хана нурж, цонх онгойн PC гарч ирсэн. Энэ бүхэн нь хувь хүмүүсийн дижитал агуулгаа бүтээхэд тус болов. Харин дараа нь шилэн кабель браузерын тусламжтайгаар интернет болон веб гарч ирж өмнө нь хэзээ ч байгаагүйг олон хүмүүс хоорондоо шууд хямд холбогдон дижитал агуулгаа хуваалцах боломжтой боллоо. Эцэст нь стандарчлагдсан дамжуулалтын протоколууд, стандарчлагдсан бизнесийн тусламжтайгаа хүмүүс хоорондоо холбогдоод зогсохгүй хамтран ажиллах болов.

Энэ анхан шат суурь тавигдсанаар зургаан өөр хатгайлагч, 9 янзын хамтын ажиллагааны хэлбэр бий болох нөхцөл бүрдэв. Энэ нь Open-Sourcing, Outsourcing, Offshoring, Хангамжийн сүлжээ(supply-chaining), Insourcing, In-forming юм.


October 22, 2007

Cool photos

Энэ Lauren гээд Америк фото зурагчингийн 4 зургийг тавилаа. Үнэхээр гоё, атаархмаар, мэдрэмжтэй авах юмаа. Ирээдүйд ийм зурагчин байхын төлөө урагшаа!!!

A day to relax
When will be home
Triple breakCharleston, South CarolinaӨө тийн иймэрхүү зураг авчихаар гоё сайхан газруудаар дагуулж явах хүн байна уу ? гээлүү хэхэ.


October 21, 2007

Өрхийн эмнэлгийн амьдрал

Амгалангын 12-р хорооны өрхийн эмнэлэгт дадлага хийгээд одоо бараг сар гаран болж байна даа. Манай гэрээс тэр хүртэл 10 гаран км зайтай. Буцаж ирхэд яг л адилхан. Нилээд нэг 30 км хүрч байгаа юм даа.Анхаасаа л хотынхоо төвийн эмнэлэгт дадлага хийгээд байсан болохоор муу зан сурциймуу бүү мэд нэг л тэр хол явахаас халшираад байлаа. Анх тэнд очиод үнэхээр л их ачаалатай газар байна даа гэдгийг нь нүдээрээ харчихаад итгэж өгөхгүй байлаа. Өглөө ажил яг 9н цагт эхлэнэ. Ангийнхаа 3 хүүхэдтэй нийлээд 4лээ тусдаа нэг өрөөнд суудаг учир нь бид 4г дадлага хийхээр очих үед ажиллаж байсан залуухан 2 эмч нь ажилаасаа яг гарч байсан нь таараад тэгээд өрөө нь хоосорсондоо. Өрөөндөө ороод халадаа ч өмсөж амжаагүй байхад л үйлчлүүлэгчид ороод ирдэгийн. / өвчтөн гэхээ болиод үйлчлүүлэгч гэдэг болсон ш дээ / Алив эмээгийнх нь даралт ихсээд байна нэг үзээдхээч гээд л. Эсвэл өвөө зүрх нь дэлсээд байна яахуу урд шөнө унтаж чадсангүй, дөнгөж төрсөн нярай хүүдээ тэврээд сандарцан ээжүүд ёстой эгнээд зогсоно шүү дээ. Аргагүй дээ хүүхдэд нь өдөржин уйлчихаар бараг айсандаа дагаад уйлчихдаг ээж нар байдаг ш дээ. Хүүхдэд нь вакцин хийгээд тарих гэхлээр айгаад харж чадаагүй аав нь бүр хөгжилтэй. Ингээд л өглөө жинхэнэ хүнд дарагдаад амьдрал өрнөнө шүү дээ. Хөгшчүүл л болсон хойно биеэ чагнамтгай гэж жигтээхэн байс хийгээд л хэд хоноод ороод ирнэ. Хааяа ч үнэхээр өрөвдөлтэй хүүмүүс орж ирэх нь хүртэл байх. Эмээ нь ачаа дагуулаад нэг өдөр орж ирсийн. Дөнгөж 2 хүрч байгаа жоохон банди шөнөжингөө халуураад ханиалгаад гэцэн. Тэгсэн эмчээс айдаг юмуу жоохон чагнуулж байснаа уйлаад болдоггүй. Тэгсэн эмээ нь зайлуул өөрийнхөө хөхийг гаргаад л хөхүүлэхийн. Тэр сүүгүй болсон хөхийг нь ач нь бүр ээжинхээ хөх шиг санаад л. Тэгээд ээжийг нь асуусан чинь нэг хүнтэй суугаад явцаан. Хүүгээ над дээр үлдээцэн. Тэгээд ерөөсөө ирэхгүй юмаа. Сардаа нэг царайгаа харуулах төдий л байдаг бололтой. Ингээд бодохоор өрөвдмөөр хүмүүс үнэхээр их орж ирж үйлчүүлэх юмаа. Хүүхэд нь ханиалгаад халуураад байхаар нь хичээлд нь явуулсангүй. Өвөөдөө акт бичээд өг гэсэн улс их орж ирнэ. Өрхийн эмч акт бичиж өгвөл 200 төгрөг авдаг юм байна лээ. Уул нь анхан шатны тусламжийн байгуулалага үнэ төлбөргүй гээд хуульчлаад өгцөн байхад л 200 төг ганц тамгатай цаас авахын төлөө төлөхийн. Зарим нэг нь бүр үнэхээр тэр мөнгийг нь төлөх чадваргүй ч байхын. Хааяа өрөвдөөд үнэгүй нууцаар бичээд өгдөгийн. Хааяа бүр загнуулах ч тохиолдол байдагын. Өөрөө өвдчихөөд эмчийн буруугаас болж өвдсан юм шиг юм хэлэхээр өөдөөс уурлах ч хүн байхын. Эсвэл чи намайг дутуу үзлээ гэх нь ч бий. Орж ирж байгаа хүн болгон л ондоо. Тэр бүгдэд л таарч харьцах гэж сайн жүжигчин болж байгаа. Дадлагын оюутан л хойно мэдээж мэдэхгүй юм зөндөө л гарна. Хааяа номоо гаргаж ирээд харахаар үзүүлж байгаа хүн маань уурлахын. Чи юу ч мэдэхгүй байж эмч хийгээд гэхийн. Уул нь ном харах чинь тийм ноцтой зүйл биш шүү дээ. Ном л харвал чи муу эмч гэж байгаа юм шиг харьцаад эхлэнэ дээ. Монголчууд маань өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ерөөсөө санаа зовдоггүй. Тэгээд нэг өвдөхөөрөө ирж үзүүлэхгүй явсаар байгаад өвчнөө архаг болсны дараа бүр болихоо байхын даваан дээр ирж үзүүлчихээд дээрдэхгүй бол загнана шүү дээ. За дандаа муудаад биччихлээ. Сайн талууд бас их байгаа. Хотын захын дүүрэг болохоор цагаан халад өмссөн л бол эмчээ гээд л үзүүлээд байхын хэрвээ би хотын төвийн өрхийн эмнэлэгт гарсан бол хэн ч дадлагын оюутанд үзүүлэхгүй гэх байсан даа. Амгаланд намайг хүн болгон л эмчээ гээд дууддаг. Тэр нь чихэнд хичнээн сонсголонтой гээч. Сувилагч нар маань хүртэл хүндэлж харьцаад арай л ондоо. Хааяа эмээ нар даралтаа үзүүлчихээд цүнхээ ухан байж хэдэн чихэр гар дээр минь тавина. за баярллаа эмээгээ үзсэнд гээд л өчнөөн баярлаад гарна шүү дээ. Одоо ингээд 7 хоногийн дараа өрхийн эмчийн дагалдан эмчийн дадлага маань дуусаад өөр хичээл орно доо.


October 20, 2007

Хоногийн 24 цаг

Ойрд олон янзын юм блог дээрээ бичсэнгүй. Одоо жоохон бичнээ. Яг үнэндээ амьдрал үнэхээр завгүй өнгөрөөд байдаг болжээ.Өглөө босоод хичээлдээ явна, орой нь ажилдаа явна. Тэгээд шөнө хичээлээ хийнэ.Би ч хийхээсээ хийхгүй нь их дээ. Үнэхээр өдрийн 24 цаг надад багадаад байна.Хааяа ч бүр өдөр 30н цагтай байгаасаа гэж гуйх шахуу л болохын.Тийм байсан бол ядаж л овоо нойртой явах байсан даа.За яадгийн бэ тээ. Залуу насанд завгүй байхад буруудахгүй байх гэж боддог. Зүгээр дэмий энд тэнд сууж пиво ууж суусанаас л хавьгүй дээр. Саяхан ТВ-р монголын залуучуудын ихэнх хувь нь орой үдшийн цагаар зугаа цэнгэл хөөж амьдардаг гэж байна лээ.Яасан их завтай улс вэ. Тэрнийхээ оронд ядаж театр ороод ганц жүжиг үзэж эсвэл өөрийгөө хөгжүүлэх зүйл хийж атгын чинээ болцон тархиндаа дусал нэмэрлэж байвал дээрсэн дээ.Гэхдээ сайхан ажилаа хийгээд, зөв сайхан цагыг өнгөрөөдөг хүмүүст ч бий л дээ. Яахав хааяа найз нөхөд хамт олонтойгоо сайхан ярьж суунгаа пиво уух бол нээх асуудал биш. За энэ ч яахав угийн монголчуудын заншил болсон зүйлийг би хичнээн бичээд ухаарах ойлгох хүн ховор биз дээ. Нэрээ цаг ярьж байснаа шоу эд нар болоод явчихжээ. Цаг гэснээс манайхан үнэхээр цаг барих дургүйдээ юмуу эсвэл эсвэл тийм сэтгэл амар улсуу бүү мэд. Уулзах цагтаа хэзээ ч цагаа барьж ирдэггүй сонин. Бек бид 2 яагаад ч юм бүү мэд юм болгонд яг цагтаа очоод бусдыгаа хүлээх ажил гардаг даа. Гэхдээ цагтаа ирнэ гэдэг бол хувь хүний өөрийн зохион байгуулалтыг илэрхийлж байгаа гэж би ойлгодог. За нэг иймэрхүү л байх шив дээ. Хүмүүсээ цагаа барьж сураад дараа нь цагаа үр бүтээлтэй өнгөрөөж байгаасай

love each other... untill to end


October 14, 2007

Car

Нэг ийм фото дарлаа. Хэмжээг нь багасгасан болохоор жаахан онцгүй харагдаж магадгүй шүү. Оригналаараа.


Fresco effect ашиглаж үзлээ.

love each other... untill to end


October 13, 2007

Анхны фото-уудаас

Туршилтын журмаар авсан ганц 2 фото тавилаа. Шүүмжлэл байвал хэлээрэй. Хэмжээг нь овоо багасгачихлаа. Том хэмжээтэйг upload х

Наад талд байгаа нь онгоцонд өгдөг сувинер маркийн архи, цаад талд байгаа нь хундага шүү. Тусгалтай авч үзсэн юм.


Манай дүүгийн баримлын шавраар хийсэн галт тэрэг


October 10, 2007

Rubik's Cube World Championship

Rubik –ийн шоо эвлүүлэх дэлхий аварга шалгаруулах тэмцээн Унгарын будапештд болсон финалын шатны тэмцээний зураг. 2007 оны 10 сарын 7.
33 орны 250 гаруй өрсөлдөгчөөс 3 өдөр үргэлжилсэн ба 15 насны тэмцээнд 3х3 cube-ийг 10,88 секундэд Японы Yu Nakajima түрүүлж 7000$-ийн шагнал авсан байна. Лаг байгаа. Дэлхий рекорд 9,86 сек байдаг юм байна.Энэ спорт болтлоо хөгжсөн хүний оюун ухаан сорьсон Рубекийн шоог анх 1974 онд Унгарын Erno Rubik хэмээх архитектур зохион бүтээсэн. Унгарт 1982 оноос анх тэмцээн зохиогдож ирсэн. 2×2×2 (Pocket Cube) • 3×3×3 (Rubik's Cube) • 4×4×4 (Rubik's Revenge) • 5x5x5 (Professor's Cube) • Rubik's Revolution гэсэн төрлүүдтэй.

love each other... untill to end


October 6, 2007

TODAY IS SNOWY DAY

Ингээд анхны цас орчихдог юм байжээ. Гадаа хүйтэн байгаа байх даа. Цас оронгуут гоё шинэ жил санаанд ороод байдагын. Өглөөжин дандаа шинэ жилийн дуунууд сонсож өөрийгөө баахан баярлуулдаг байна ш д. Тэгээд энэ дууг та нартааа

Nu pogodi - Rasska...


love each other... untill to end


October 5, 2007

about "THE WORLD IS FLAT"

Мэндсайхан ахын ариутган шүүсэн хэсэг блогчдын маань орчуулсан Friedman-ий “THE WORLD IS FLAT” энэ гайхалтай номыг аваад нэлээд удаж байгаа ч одоо ид амтанд нь ороод уншаад гэнэт блог бичихээр шийдлээ. Гэртээ пс дээрээ бичиж байна. Ажил дээр бичнэ гэхээр амжихгүй үнэхээр хэцүү. Дэлхийг хавтгайлсан 10 хүчил зүйлийн дөнгөж эхний 2-ийг нь уншиж байгаа ч амттай ном нь илт байна шүү. Эхний хавтгайлагч дээр Берлины ханыг нураасан тухай гарч байна. Тэр үед би 6 настай бацкаан гүйж байсан болохоор яаж мэдэхэв. Гэхдээ энэ түүх дэлхийг хавтгайлах чухал хүчил зүйл мөн үү? гэхээр яах аргагүй мөн. 1990-ээд оны Берлины ханыг нураахад тэс өөр хөгжилтэй 2 Герман нийлж, ЗХУ улс задарч Бригада кино хийх эхлэл тавигдсан байх. Дэлхий даяар даярчлалын эхэн үе гэж болно. Надаас илүү үүнийг тайлбарлах хүн олон байгаа байхаа.
2 дахь хавтгайлагч зүйл нь интернет хэмээх дэлхийг бүрхсэн торыг бүтээж тэр өгөгдлийг харуулчих веб сайт, түүнийг унших веб броузер ч байсангүй. Барнес Ли нь анхны WWW буюу World Wide Web –ийг зохион бүтээж дэлхийг хавтгайлахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Түүний анхны веб нь ч байдаг. ( http://info.cern.ch/ ) Тэгээд веб сайт8, интернэт хэрэглэгчид геометр прогрессоор өссөн ба үүнийг ашгийн зорилгоор түгээмэл болгоход веб броузер чухал үүрэгтэй байв. Олон броузер зохион бүтээж байсан ч хамгийн алдартай нь Netscape байсан. 2дахь хавтгайлагч Netscape нь интернетийг амь оруулсан юм гэж энэ номон дээр бичсэн байна. Интернет эксплорер гарч ирээд Нэтскайп үгүй болсон байх. Би лав 2-р курсдэ нэг хэсэг Millenium дээр Netscape ашигладаг байсан юм байна шүү. Аргагүй намайг оуютан болоход бие даалтаа floppy disk барьж гүйж үзүүлдэг байсан бол ердөө ганц 2 жилийн дотор flash энгэртээ зүүгээд явж байхав. Одоо ч манай сургуулийнхан сахиус аятай зүүгээд явж байгаа байлгүй. Дараагийн хавтгайлагчдыг уншаад сэтгэгдлээ бичнээ.

love each other... untill to end


Найз охиндоо зөв үг хэлж байгаарай

Энэ бичлэгийг харин эрчүүдэд зориулая. Найз охины чинь хүлээж байсан хариултыг түүний тавьсан асуултанд хариулахад тийм ч хэцүү биш.


Хэрвээ найз охин чинь : Би өнөөдөр үнэхээр царай мжжтай муухай бас тарган харагдаад байна гэвэл

DONT SAY: Чи зүгээр л харагдаж байна ш дээ. / тэр тусмаа түүнрүү харахгүйгээр тэгж хжлу болохгүй/ найз охин чинь шууд л чамайг Ноён Ровот гуай та миний сэтгэлийг ерөөсөө ойлгохгүй байна гэх болно.

DO SAY: Тэрний оронд Чамд минь хэцүү өдөр байсан ч чи минь энд байгаа охидуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь хэвээрээ байна гэж хариулвал найз охин чинь чамайг өөрт нь ямар ч харагдаж байсан түүний төлөө санаа тавьдагыг чинь ойлгоно.


Хэрвээ найз охин чинь нэг даашинз өмсөөд чамд харуултал чамд үнэхээр таалагдаагүй үед энэ надад хэр зохиж байна гэж асуувал :


DONT SAY: Яахав дээ дажгүй, одоо солиход нэгэнт оройтсийн бишүү гэж хэлсний оронд

DO SAY : Юу гээч, чамд минь jeans үнэхээр зохидог ш дээ, түүнд чинь ч би хайртай гээд, гэхдээ чи минь юу ч өмссөн үнэхээр зохидог гэж хэлвэл найз охин чинь чамайг үнэнээ хэлсний чинь төлөө баярлах болно.


Хэрвээ бас найз охин чинь нэг өдөр өөр охинтой муудалцаад тэр охин нь түүнрүү муухай үг хэлсэн гэвэл хариуд нь чи

DONT SAY : Тэр охинд чамд зүгээр л атаархаж байгаа юмаа битгий тоо гэж хэлснй оронд

DO SAY : Үнэхээр муухай юм болсон байна, түүний буруу шүү дээ, гэхдээ чамайг минь энэ зүйл яагаад ингэж зовоогоод байна гэж хэлвэл найз охин чинь чамайг өөрийг нь уурлаж байгааг ойлгоод зогсохгүй өөрт нь туслахыг оролдож байгаа ойлгох болно.


Хамгийн сүүлд нь хэрвээ найз охин нь өчнөөн олон шалгалттай, би үнэхээр стресстэй байна гэвэл :

DONT SAY: Чи энэ шалгалтынхаа талаар бүтэн хичээлийн жилийн турш л мэдэж байсан биз дээ, дараа нь сайн төлөвлөж байх хэрэгтэй гэж хэлэхийн оронд

DO SAY: Хэцүү байхдаа, гэхдээ би чамайг бүх юмаа хийгээд дууссаны дараа 2лаа дуусанг нь тэмдэглэж цагыг сайхан өнгөрүүлвэл ямар байна гэж хэлвэл тэр чамайг өөрт ни итгэж байгга илүү мэдрэх болно.


love each other... untill to end


Найз залуугынхаа найз нарыг гайхашруул

Энэ бичлэгийг зөвхөн охиудаадаа зориулж бичиж байгаа юм шүү. Найз залуунгынхаа найз нарыг өөртөө сайн болгох хэдэн үнэтэй зөвөлгөөнүүд бичье


1. GO SOLO буюу залуучууд эрчүүдтэй нийлдэг охидуудад их талтай байдаг тэр тусмаа найз залуугаа эзгүйд нь хааяа тэд нартаа найзуудын үүднээс уулзаж цагыг зугаатай өнгөөрөөж байвал зүгээр. Тэдэнтэй найз нөхдийн холбоо үүсгэх хэрэгтэй. Тэгвэл ганц таны найз залуу чамайг хайрлахаас гадна түүний найзууд чамд тус дэм болж хамгаалах болно.

2. KEEP HIS SECRETS найзуудынх нь хажууд хэзээ ч битгий найз залуунгынхаа урд тулгараад байгаа проблемуудыг нь хэлж бай. Магадгүй цаадах чинь найз нартаа ч хэлээгүй байгаа юм билүү. Хэрвээ тийм бол түүнд болон түүний найзууд эвгүй байдалд орно.

3. SUPPORT HIM түүнийг найз нарынх нь өмнө хэзээ ч битгий муулж эсвэл элдэв үгээр хэлж байгаарай. Чи найз нарынх нь өмнө нэр хүндээ алдана

4. GIVE HIM SPACE Залуучуудад өөрийн гэсэн цаг байх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө уулзах цагыг сайхан өнгөрүүлэхэд нь саад битгий бол. Хэрвээ тэгж чи чадвал түүний найз нар чамайг өөрсдийнх нь найзыг тэднээс холдуулчихлаа гэж хэзээ ч бодохгүй.

5. DONT PLAY DUMB Хэзээ ч битгий тэнэг охин шиг дүр гаргаж байгаарай. Эрчүүд өөрөөс нь илүү ухаантай охидуудад дургүй гэдэг үг бол худлаа. Хэн ч гэсэн найз нартаа ухаалаг охин танилцуулахыг бодно.

6. IM THEM хааяа найз залуугынхаа найз нартаа чатлаж бай. Зүгээр л юу байна амьдрал дажгүй юу гээд л тэдэнд өөрийг нь анхаарагдаа үзүүлэх хэрэгтэй. Харин хэтрүүлээд тэд нартай сээтгэнээд байж болохгүй шүү.

7. SHARE THE LOVE Өөрийн хайраа хааяа найз нарт нь хуваалцаж байхад буруугүй. Жишээ нь түүний найзд дуртай хоолыг нь ч юмуу эсвэл дуртай зүйлийг нь хааяа явуулж байх эсвэл авч өгөхөд буруугүй. Тэд чамайг хайрлах болно.

8.TALK THE TALK Тэдний сонирхдог зүйлүүдийн талаар жишээ нь спорт кино гэх мэтчилэн зүйлсийн талаар тэдэнтэй ярилцаж чаддаг байх хэрэгтэй. Болохгүй вмаа гэхэд ядаж асуулт асууж тэдэнтэй яриа өрнүүлж сурах хэрэгтэй.

love each other... untill to end


Popular Posts

: