July 27, 2007

жэнни охин халуун наранд цохиулалтын 1р зэрэгтэй байна

Яацан яадаг нар вэ энэ чинь. Зүгээр л амьдаар нь туулайн шарсан мах болгох нь байна шүү дээ. Би уул нь зуны улиралд хайртай л даа. Гэхдээ энэ наранд лав хайртай гэж хэлэхгүй. Яахав сайхан нартай мөртлөө хааяа бас сайхан бороо орж байхад юу нь болохгүй байгаа юм болоо. Энэ жил нээх сайхан дуу цахилгаантай ширүүхэн устай бороо ерөөсөө орсонгүй шүү. Галзуурмаар юмаа. Намайг жоохон байхад хэдэн өдрөөр л бороо зүсэрч ордог байлаа ш дээ. Тэгсэн одоо яасан бороо байтугай борооны үүлний ч бараг сураг байхгүй болж дээ. Халуунд хамаг амьтад харангадаж хачин юм болж байгаа байх даа. Хөгшчүүдийн даралт ихсээд , хүүхнүүд наршаад, мань мэт нь мансуурлын байдалтай гэртээ суухаар бөгчимдөөд, гадаа гарахаар шатчих гээд хэцүүхэн л байна шүү. Өнөөдөр хэдэн литр ус уснаасаа ч бүр мартчихлаа. Ган болж байна даа. Дээр нь Богд Хан уул маань шатаад хот нил утаан дунд туниартаад байгаа. Халуунд гал гарах нь ойлгомжтой. Газар дэлхий ямар их хуурай байгаа билээ дээ. Нар ч намайг нэг сайн чадаж байх шиг байнаа. Яагаав нөгөө Ну Погоду гэдэг хүүхэлдэйн кинон дээр муу волкын толгой руу нарнаас гар гарч ирээд нэг том цохиод авдаг даа. Яг тэрэн шиг нэг цохиулаад авцан юм шиг л сонин байна. За тэгээд бороо ороосой гээд бүгдээрээ залбираарай.

1 Сэтгэгдэл:

sanakae said...

зальбирч л сууна

Popular Posts

: