May 8, 2007

Гадаа дулаараад гоё байнаа

Байгаль дэлхий маань ногоон өнгөөр хучигдаад гоё байнаа. Ногоон зүлэг харсан нэг л сайхан байх чинь... Саяхан нэг бороо орж гялайлгалаа. Бороо орсны дараа чийг үнэртээд сайхаан сайхан. Халгайн дээр шээхээр бороо ордгийн гээд шээдэг байждээ хэхэ. Яг л ордог байсан даа. Сая ээжийн утас болохгүй.. Аав руу залгаад мэнд ус асуугаад ээжийн утас яасан гэсэн заримдаа сүлжээ нь гажигтаад болкү байгаа сурагтай. Тэгсэн би утас авч өгнө гэснээ мартчижээ. Аавд хүү маань авч өгнө гэж хэлсэн гэдэг юм. Дараагийн цалингаараа авч өгөхгүй бол болохгүйнээ. Амалснаа мартахгүй биелүүлж сурцгаая залуусаа. За гадаа ямар байгаа болоо. Овоо хэдэн цаг гадаа гарсангүй. Бороо орсон байгаасай :)

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: