Өглөө босоод л өрөөнийхөө цонхоор сайхан цэлмэг тэнгэр хардагсан. Тэгсэн өнөө өглөө мэдэхгүй авах юм алгаа. Сав саарал тэнгэр харагддаг байгаа. Үнэн янзын....Энэ утаа хаанаас үүсээд байна вээ гэвэл. Өчигдөр Богд уулын маань нэг хэсэг болох хийморийн овооны дээхэн хэсэгт нь өдрөөс эхлээд л утаа баагаад байсан. Оройн хоолоо хийж дуусчихаад цонхоор харсан дахиад л нөгөө утаа бүр улам их газар авцан авалзаж байх шиг байсан Дээр нь салхи их хүчтэй салхилаад байх шиг байсан. Тэгээд энэ онцгой байдалынхан ямар нэгэн арга хэмжээ авах болуу гэж бодоод байсан чинь таг байсаар байгаал шөнө болчихсон. Ингээд л өнөөдөр хот маань тэр аяаараа утаанд дарагдсан байсан даа. Хайран уушиг минь хортой утаагаар амьсгалаад зүгээр.Дээр нь тэгээд нөгөө шар шороонд нь дарагдаад зүгээр. Сайхан амралтын өдрөөрөө салхинд гарах гэсэн хүмүүсийн төлөвлөгөө нураагүй гэдэгт найдая. Бас нэг сонин юм мэдээ үзэж байсан чинь гарчийнаа. Монголын ямар клуб ч гэнүү нэг залуучуудын клуб л бололтой. Тэгсэн тэр сайхан залуус нөгөө талбай дээр баригдсан жижигхэн толгойтой Чингэсийн хөшөөний доод нөгөө олон арзайсан шатыг нь зүлгээд угааж байхын. Учрыг нь сайн ойлгосонгүй. Аминдаа ажил хийж байгаа дүр үзүүлж байгаа бололтой. Уг нь сайхан ажилласаг л залуус сайна лээ. Тэр их шороог гараагаа зүлгээд угааж байгаа харагдсан. Тэгээд тэрийг угаалаа гээд тэртээ тэргүй маргааш дахиад л нөгөө гайхалтай шороо нь хийгээд буцаад шороотой муухай болчихол хойно. Тэрний оронд тэр залуучууд өөрсдийнхөө толгойг цэнэглэж байсан бол дээр байх ч байсан юм билүү хэн мэдхэв. Энэ бол зөвхөн миний хувийн л бодол. За за ингээд амралтын өрдийн бодлууд дууслаа. Шинэ долоо хоногыг эрч хүчээр дүүрэн угтнаа.
5 Сэтгэгдэл:
manai hotin utaa ch ugaasaa aimar ldaa! havar tsag bolood shoroo ntrees ogsuuleed hunuusiin baigaa baidal hurtel "sonin" bolchih yum haa saigui l setgel ni uimersen ymar neg yumand sanaa ni zovson ulsuud., boduul nuguu havariin emgeg ni l baihda!
..................................
suuliin ued olon niitiin baiguullaga baiguulagdahaara busdad hurteeltei eh orond heregtei ajil hiij baigaa ni ter geed l ih sonin sonin ajil sanaachildag bolsiimshig bnlee. chuham ter jagsaal ntr ee l hiitserehgui bol shat ugaagaad yvah ni bas gaiguimooo hajuugaar ni medlegee hamtadgadag l bailguideee!
.................................
_ta 2rt shine 7 honogiin ajliin amjilt husei! urgshaaa zaluusaa>>>
Женни уурлаад хэрэггүй. Өнөөдөр бороо орчихлоо. Шороогоор шуурах өдөр байхад бороо зүсрэх өдөр бас ирнэ.
Шороо шуурсан гудамжаар Бороо зүсэрч байгаа юм шиг өндөр сэтгэгдэлтэй алхах нь чухал.
Сэтгэлээрээ баян бол болоо гэж ярьдаг ард түмэн шүү дээ бид чинь.
Нээрээ нэг гуйлт байна. Чиний блог дээр сэтгэгдэл үлдээх гэхээр латинаар юм бич гээд байх...
Би болохоор латинаар юм бичих гэхээр үсгээ хайгаад давхичихдаг хүн зовчих юм аа. Ганц надад арын хаалгадаад, намайг ороод ирэхээр үг бич гэж нэхдэггүй болгоод өгөөч.
Set up руугаа ороод наад ВОРД ВЕРФИКЭЙШН гэдэг юмандаа тохируулга хийх байх аа.
Чинийх үг бичээдэх гэж шаардаад коммент үлдээхэд хэцүү байгаа юм аа. Комент үлдээхэд л өмнөөс ийм үг бич, гээд хаяг нээхэд юм бичихийг шаардаад байдаг шиг л үг шаардаад байх юм.
Эсвэл Ганбаатар гээд программын акулуудаас асууна уу?
Би яг одоо 2 дахиа коммент бичиж байна. Түрүүчийнх маань наад үг нэхдэгээс чинь болоод алга болчихлоо.
Сет ап руугаа ороод Ворд Верфикэйшн гэсэн юмаа тохируулах байх аа.
Бүр болохгүй бол Ганбаатар, Гансүх гээд программын акулуудаас асуу.
за одоо болж байгаа байхаа.
Post a Comment