March 5, 2007

Эмч нарыг vзэн ядацгаая

Эмч нарыг vзэн ядацгаая

Эмч нарыг vзэн ядацгаая.
Эмч болсных нь тєлєє vзэн ядацгаая. Єглєє, орой, єдєр, шєнє хэдийд ч дуудсан цагт ирж vнэ тєлбєргvй vздэгийнх нь тєлєє vзэн ядацгаая.

Нийтийн жорлонд ороход хvртэл 100 тєгрєг болсон байхад алаг vр, аав ээжийг минь vнэгvй vзэж доромжилсных нь тєлєє vзэн ядацгаая.Олгой, цєс, зvрх, тархины мэс заслыг vнэгvй хийдгийнх нь тєлєє vзэн ядацгаая.

Айлдаа хонь гаргаж єгєхєд хvртэл толгой шийр, 5000 тєгрєг єгдєг байхад vнэгvй хагалгаа хийж биднийг хониноос дор vээж тэнэгтсэнийх нь тєлєє vзэн ядъя.

Євчтэй, хиртэй биеийг минь vзэж, зовлонг минь єдєржин сонсчихоод инээмсэглэж бєхєлзєж єгдєггvй єєдгvй эмч нарыг vзэн ядъя. 20 жил сурчихаад єєр тэд юу хийж чадах билээ дээ, хохь нь тэр.

Эмнэлгээс гарахдаа яах нь вэ гээд єгсєн чихрийн наборыг авсан шуналт эмч нарыг vзэн ядъя.
Чамаас дор боловсролтой нь самар, тємєрхєн єшиглєхийн тєлеє тэрбум тэрбумаар нь гар цайлгуулж байхад чихрийн наборын авилга авсан эмч нарын мафийн аюумшигт сvлжээг vзэн ядъя.

Цагаан халаадаа тайлаад чармай нvцгэн харайхгvй, цаана нь бас цамц ємсчихсєн, 70 мянган тєгрєгийн цалинтай цатгалан эмч нарыг vзэн ядъя. Чааваас, бас цагаан халаадныхаа ард нуугддаг нь их юм даа.
ТВ9, Ийгл телевизийг дагуулж оччихоод цамнаж байхад минь даралт 130/90 болсон намайг дараалалгvй хэвтvvлээгvй залуухан гэнэн эмч бvсгvйг vзэн ядацгаая.

Тєр, засаг нь хvртэл ингэсэн байхад минь євдєг сєхрєн, хошуу цорвойдог байхад урдаас "Одоо та зvгээр ээ, бараг эрvvл байна" гэж зvрхэлдэг эмч нарыг vзэн ядацгаая.

Нєхєртєє загнуулж хvvхдийн хоол хийж, гэрээ цэвэрлэж залхаад ядарсан намайг хvссэн мєчид минь хэвтvvлж, хэлсэн витамин дуслыг хийгээгvй эмч залууг vзэн ядъя.

Хvн ХЭВТЭХ гээд ирж байхад урьдаас эмчлэх гэж тэнэгтдэг эмч нарыг vзэн ядацгаая.
Хvн хvндээ хаалгаа ч тайлахаа болиод байхад дvн євлєєр дуудлагад явж хєлдєж vхсэн, хvний ємнєєс тахлын голомтод орж хатгаа авсан хєгийн эмч нарыг vзэн ядацгаая.

Хувийн малдаа ч хvн хєлсєлж зардаг болсон байтал хар хvний тєлєє шар хvн хохь нь, тэр муусайн эмч нар.Шєнє жижvvртэй хоносныхоо тєлєє ядаргаатай царайлж суудаг шог эмч нарыг vзэн ядацгаая.Хэний янаагvй шинэ жил, Цагаан сарын харшаа гараагvй, хоол шингээгvй байхад хоёр оныг эмнэлэгт угтсанаа их юманд бодсон эмч нарыг vзэн ядацгаая.

Гуравдугаар курсын боловсролтой сайддаа орой болгон зурагтын суваг бvхнээр нулимуулж шившиглvvлж байхдаа таарсан тэнэг эмч нарыг vзэн ядацгаая.
Бусад нь мартаж болоод байхад ганцаараа тангарагтаа vнэнч хэнхэг явсан нь хохь нь тэр. Болж.Дусал залгаж єгсєн сувилагч охинд ч ганц чихэр єгч доромжилцгооё.

Амандаа хvлхсэн хойно нь авилга идчихлээ гэж шуугин шившиглэцгээе.Идээ бээртэй шархыг нь цэвэрлэж, єтгєн шингэнтэй холилдон тvгжирсэн гэдсийг нь эмчилж чадсан мєртлєє єєрсдєє НИЙГМИЙН ИДЭЭ БЭЭРЭЭРЭЭ дуудуулж явдаг арчаагvи тэнэг эмч нарыг vзэн ядаж доромжилцгооё.

Тєрийн албанд зvтгэ гэж хэн тэднийг гуйсийм. Ядаж лангуу ч болтугай тvрээсэлж чаддаггvй дvvрчихсэн сэхээтэн царайтай эмч нарыг vзэн ядацгаая.
Ард тvмэн, нийгмээрээ сайдтайгаа хамт vзэн ядаад байхад ажлаа хийгээд дуугvй гvрийгээд байдаг арчаагvи тэнэг эмч нарыг vзэн ядацгаая.

Зарим нь ядаж ард тvмэн гэж цээжээ дэлдэж байгаад шантааж, гуйлга хийгээд хєєрхєєн амьдраад байхад хохь нь, хэтэрхий дуугvй гvргэр эмч нар.Бусад нь байгаа бvхнээ худалдаж амьдарч болоод байгаа нийгэмд маань єргєсєн тангараг, залуу нас,. эрдэм боловсрол, гэгээн мєрєєдєл, зуу зуун шєнийн алжаалаа арилжиж чадаагvй гэнэн эмч нарыг vзэн ядацгаая.

Єєр хэнд ч байхгvй сайхан сэтгэл, хvний тєлєє зvтгэлийг зєвхєн тэднээс нэхэж, оронд нь євчтєнєєсєє авсан ханиад, сvрьеэ, хамуу, тахлыг стресстэй хамт євєртлvvлээд, богинохон настай сохор зоосны vнэгvй эмчийг, амьдралыг нь бvх нийтээрээ элбэн доромжилцгооё.

Эмч нарыг vзэн ядацгаая. Эмч болсных нь тєлєє эмч болгоныг vзэн ядаж доромжилцгооё.(Жич: Тэнэг vхэр монгол эмч нараа vлдэн хєє-чихєєд оронд нь сайхан хятад эмч нараа урин залцгаая, ард тvмээн)
Б.БОЛДСАЙХАН

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: