March 1, 2007

Монгол улсын Үндсэн хууль-Хүний эрх


Монгол улсын минь хүн болгон өөрийн эдлэж болох эрхээ мэддэг байгаасай гэж бодоод энэ бичлэгийг хийж байна. Ядаж л ямар эрх болон эрх чөлөө эдэлдэггээ мэддэг байвал бид нарт л илүү хэрэгтэй байх


ХОЁРДУГААР БYЛЭГ ХYНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄ

Арван дєрєвдvгээр зvйл

1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хvн бvр хууль, шvvхийн ємнє эрх тэгш байна. 2.Хvнийг vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж vл болно.Хvн бvр эрх зvйн этгээд байна.


Арван тавдугаар зvйл

1.Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах vндэслэл, журмыг гагцхvv хуулиар тогтооно.

2.Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хєєх, єєр улсад шилжvvлэн єгєхийг хориглоно.


Арван зургадугаар зvйл

Монгол улсын иргэн дараахь vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:

1/амьд явах эрхтэй.Монгол Улсын Эрvvгийн хуульд заасан онц хvнд гэмт хэрэг vйлдсэний учир шvvхийнхvчин тєгєлдєр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хvний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/эрvvл, аюулгvй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

3/хєдлєх, vл хєдлєх хєрєнгє шударгаар олж авах, эзэмших, ємчлєх, єв залгамжлуулах эрхтэй. Хувийн ємчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.Тєр, тvvний эрх бvхий байгууллага нь нийгмийн зайлшгvй хэрэгцээг vндэслэн хувийн ємчийн эд хєрєнгийг дайчлан авбал нєхєх олговор, vнийг тєлнє;

4/ажил мэргэжлээ чєлєєтэй сонгох, хєдєлмєрийн аятай нєхцєлєєр хангуулах, цалин хєлс авах, амрах, хувийн ажахуй эрхлэх эрхтэй.Хэнийг ч хууль бусаар албадан хєдєлмєрлvvлж болохгvй;

5/єндєр наслах, хєдєлмєрийн чадвар алдах, хvvхэд тєрvvлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мєнгєний тусламж авах эрхтэй;

6/эрvvл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.Иргэдэд эмнэлгийн тєлбєргvй тусламж vзvvлэх болзол, журмыг хуулиар тогтооно;

7/сурч боловсрох эрхтэй.Тєрєєс бvх нийтийн ерєнхий боловсролыг тєлбєргvй олгоно.Иргэд тєрєєс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

8/соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах, бvтээл туурвих,vр шимийг нь хvртэх эрхтэй.Зохиогч, шинэ бvтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

9/шууд буюу тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан тєрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.Тєрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ.Сонгогдох насыг тєрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.

10/нийгмийн болон єєрсдийн ашиг сонирхол, vзэл бодлын vvднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.Нам,олон нийтийн бусад бvх байгууллага нийгэм, тєрийн аюулгvй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелvvлнэ.Аль нэгэн нам,олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний тєлєє болон гишvvний нь хувьд хvнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдvvлэхийг хориглоно.Тєрийн зарим тєрлийн албан хаагчийн намын гишvvнийг тvдгэлзvvлж болно;

11/улс тєр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бvлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хvрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд vндэслэнэ.Гэр бvл, эх нялхас, хvvхдийн ашиг сонирхлыг тєр хамгаална;

12/тєрийн байгууллага, албан тушаалтанд єргєдєл, гомдлоо гаргаж шийдвэрлvvлэх эрхтэй.Тєрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн єргєдєл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх vvрэгтэй;

13/халдашгvй, чєлєєтэй байх эрхтэй.Хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мєрдєн мєшгих, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно.Хэнд боловч эрvv шvvлт тулгаж, хvнлэг бус, хэрцгий хандаж, нэр тєрийг нь доромжилж болохгvй.Баривчилсан шалтгаан, vндэслэлийг баривчлагдсан хvн,тvvний гэр бvлийнхэн, ємгєєлєгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.Иргэний хувийн ба гэр бvл,захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлыг хуулиар хамгаална; 14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чєлєє нь зєрчигдсєн гэж vзвэл уул эрхээ хамгаалуулахаар шvvхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нєхєн тєлvvлэх, єєрийн болон гэр бvлийн гишvvд, эцэг эх, vр хvvхдийнхээ эсрэг мэдvvлэг єгєхгvй байх, єєрийгєє ємгєєлєх, хууль зvйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шvvхээр шvvлгэх, хэргээ шvvх ажиллагаанд биеэр оролцох, шvvхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хvсэх эрхтэй. Єєрєє єєрийнхєє эсрэг мэдvvлэг єгєхийг шаардах, мэдvvлэг гаргуулахаар шахалт vзvvлэх, хvч хэрэглэхийг хориглоно.Гэм буруутай нь хуулийн дагуу шvvхээр нотлогдох хvртэл хэнийг ч гэмт хэрэг vйлдсэн гэм буруутайд тооцож vл болно.Гэм буруутны ял зэмлэлийг тvvний гэр бvлийн гишvvд, тєрєл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

15/шашин шvтэх, эс шvтэх эрх чєлєєтэй;

16/итгэл vнэмшилтэй байх,vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй.Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

17/тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй.Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

18/улсынхаа нутаг дэвсгэрт чєлєєтэй зорчих, тvр буюу байнга орших суух газраа сонгох, гадаадад явах,оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй.Гадаадад явах, оршин суух эрхийг vндэсний болон хvн амын аюулгvй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зєвхєн хуулиар хязгаарлаж болно.

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: