August 15, 2008
Хүн амын тоо
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
Миний Монгол
Монгол улсынхаа төрийн дуулалыг мэддэггүй хүмүүс их байдаг байхаа. Хараад байсан Ерөнхий сайд нээх сайн мэдэхгүй байх шиг байсан. Гэхдээ муу ч үгүй дуулаад байсан шүү, хэхэ
Тэгээд нээх сайхан эхлүүлээд дуулж байгаад тэгээд жоохон дунд хавьд нь очоод гацаад таг болчихдог заншилтай. Яагаад гэвэл үгийг нь сайн мэддэггүй болоод л тэр байх. Би ч гэсэн сайн мэддэггүй л байсан юм. Гэхдээ саяхан яах ч аргагүй сурсан л даа. Зарим хүмүүс ч бүү мэдээ. Аль дээр үеийнхээр нь дуулаад байгаа харагдсан. Алтан медал авч байх тэр мөч-д хүмүүс Дархан манай хувьсгалт улс гэцэн л авч өгч байна лээ. Зарим хүмүүсийн аманд нь орчихсон байдаг юм шиг байгаа юм. ХАХА. Одоо ер нь ингээд олон улсын арга хэмжээнд очоод төрийнхөө дуулалыг дуулах гэсэн мэдэхгүй байвал бас онигоо шүү. Бас нэг юм гэвэл Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гараад төрийн дуулал явж байх үед босон зогсож баруун гарынхаа алгыг зүрхэн талдаа бариж зогсохыг зарлигдсан. Тэгсэн тэрийг хийж байгаа хүн алга шүү. Харамсалтай.... хаха
Монгол улсын төрийн дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Дагаад дуулаад байж дээ.
Нийтлэгч: Jenni 3 Сэтгэгдэл
label: Blog of day, News
August 14, 2008
August 13, 2008
Анхны медаль
Гүндэгмаа маань булган сүүлтэй байх болтугай.
Олимпийн аварга Хятадын Chen Ying, Монголын тамирчин Отрядын Гүндэгмаа, Германы тамичин Д.Мөнхбаяр(бараг л Монгол)

Юу ярьж байгаа юм болдоо??
Нийтлэгч: Beck 2 Сэтгэгдэл
Гүндэгмаа шигшээ 8-д шалгарч Олимпийн рекорд давтлаа
Монгол Улсын гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа 25м спорт гар бууны урьдчилсан буудлагын буудлагад тэргүүлж 590 оноогоор Олимпийн рекордыг давтаж бахдам амжилт үзүүллээ. Гүндэгмаа presicion буудлагын төрөлд өглөө 9цагаас буудаж 291, 11цагаас rapid төрөлд 299 оноотой буудаж, нийт 590 оноогоор олимпийн рекорд давтлаа.
Харин ОУХМ Ц.Мөнхзулын хувьд 581 оноогоор 12-рт бичигдэж цаашид финалын буудлага хийх боломжгүй боллоо.
Жагсаалтыг тэргүүлсэн найман тамирчин 15 цагт медалийн төлөө буудна.
Нийтлэгч: Beck 1 Сэтгэгдэл
August 12, 2008
Future Olympic games
Одоогоор ирээдүйд болох 3н олимпийн тэмцээний тов гарчихсан байгаа.
-2010 онд Канадын Ванкувер хотод өвлийнх:
-2012 онд Английн Лондон хотод:
-2014 онд Оросын холбооны улсын Сочи :
газаруудад тус бүр олимпийн тэмцээн болохоор бэлэн болоод одоо бэлтгэл ажилдаа орчихсон явж байгаа.Тэгвэл 2016 онд хаана олимп зохион байгуулах талаар одооноос санал авч эхлээд байгаа.
Chicago city, USARio de Janeiro, Brazil
About.com ийн авсан судалгаагаар Chicago , Rio De Janeiro 2 рейтэнг өндөртэй явж байгаа юм байна.
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day, News, Olympic
August 10, 2008
Olympic games mascots( Хамгийн гоё нь аль нь байна? )
The non official mascot of Grenoble 1968

The Olympic mascot of Lake Placid 1980
The Olympic mascot of Sarajevo 1984
The Olympic mascots of Calgary 1988
The Olympic mascot of Albertville 1992
The Olympic mascot of Lillehammer 1994
The Olympic mascots of Nagano 1998
The Olympic mascots of Salt Lake City 2002
The Olympic mascots of Torino 2006
The Olympic mascot of Munich 1972
The Olympic mascot of Montreal 1976
The Olympic mascot of Moscow 1980
The Olympic mascot of Los Angeles 1984
The Olympic mascot of Seoul 1988

The Olympic mascots of London 2012 and Sochi 2014 has not selected yet ....Хүсвэл энэ хаягруу Лондон 2012 олимпийн наадамын маскотын саналаа явуулж болох юм байна. email: yourlondon@bbc.co.uk
Харин Сочи-н олимпийн наадмын маскотоор Миша баавгай юмуу чибарушка төрлийн амьтан сонгогдож магадгүй :)
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
August 9, 2008
Beijing 2008 syndrome-Дэлгэцний зураг, амраагч

Энэ хэдэн дэлгэцний зураг, дэлгэц амраагч нар их таалагдлаа. Татаад аваарай
http://share.gogo.mn/69225461218302514
http://share.gogo.mn/97680321218302558
http://share.gogo.mn/91670751218302575
http://share.gogo.mn/22535521218302602
Нийтлэгч: Jenni 0 Сэтгэгдэл
label: Photo, Танд хэрэгтэй
Олимпийн хамгийн итгэл тавиж хүлээлгэж буй 5 од
Балтиморын уугуул Афины олимпийн 9 медалийн(6 алт) эзэн тэрээр өмнөхөөсөө илүүтэйгээр энэ удаа иргэн ирлээ.Сүүлийн жил дэлхий аварга болсон ба 7 алтан медаль цуглуулж, 5 удаа дэлхий рекорд эвдсэн. Тэрээр Бээжинд 8 спортын төрөлд өрсөлдөнө. 1972 оны Мьюнхены олимпод Mark Spitz 7 алт авсан рекордыг эвдэх юмуу тэнцэх боломж олгож байгаа билээ.
2. KOBE BRYANT

Кобе нь дэлхий хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг тоглогч тэрээр Италид бага насныхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн сонирхолтой баримттай хүн бөгөөд олимп нь түүний анх удаагийнх юм байна. Тэрээр Америкий алтан медалийн хүртээх гол зорилготой оролцож байгаа.
Америкийн одуудын цуглуулагад Lebron, Wade, Paul гэх мэт тамирчид багтаж байгаа ч Kobe бол хэцүү цагт яг хэрэгтэй од юм. Түүний шургуу байдал, ур чадвар, туршлага нь шигшээ багтаа маш их тусыг хүргэхэд тус болно гэдэг итгэж байгаа ба анхныхаа бэлтгэлээс л маш эрч хүчтэй байгаа билээ.

41 настай тэрээр өөрийн нэг хүүхдээ гаргахын тулд 2 ч мэс засалд орж байсан бөгөөд 7н сард болсон Америкийн гараанд маш сайхан амжит үзүүлэлсэн байна. 50н метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өмнө нь алтан медалыг хүртэж байсан Natalie Coughlin гүйцэж төрүүлсэн байна. Torres 9н удаагийн олимпийн медал хүртэж байсанаас 4 н алт хүртэж байжээ. Түүний олон фэнүүд нь Торрсийг төрснийхөө дараа ийнхүү сайн амжилт гаргаж байгаад нь үнэхээр гайхширсан байна. Түүнд хийсэн сэргээшний шинжилгээ нь эерэг буюу хэрэглээгүй гэж гарсан байна.
Дөнгөж 16 настай АНУ-н Iowa мужийн оршин суугч тэрээр энэ жилийн олимп-д эмэгтэйчүүдийн гимнастикын төрөлд Америкчуудын хамгийн их найдвар тавиж байгаа тамирчин юм. Хэдийгээр тэр биеийн харьцаагаар бусдаасаа бага ч гэсэн Жонсон охин маш хүчтэй, өөрийнхөө бүх хүч чадалаа өөрийн уран сайхан хөдөлгөөндөө зоруилдаг байна. Жонсон охин АНУ-ыг алтан медалд хүргэхийг хүсэж байгаа бөгөөд 1996 онд Kerri Strug ийн үзүүлж байсан гайхамшигт үзүүлбэрийг давтан үзүүлэхийг хичээнэ гэсэн байна.
3. LIU XIANG

Хятад улс ойрын жилүүдэд дэлхийн давцанд амжилттай өрсөлдөхүйц тамирчидыг бэлтгэн гаргасаар байгаа. Өмнөх олимп-д Хятад улс нийт медалаараа 3р байранд, харин алтан медалийнхаа тоогоор 2 р байрт жагссан.
Xiang 2004 Афины оны олимпоос 110 метрийн хаалттай гүйлтийн тэмцээнээс алтан медал хүртэж энэ явдалаараа улсынхаа хамгийн адартай тамирчдыг нэг болж байсан. Тэрээр 6н юут 2инчийн өндөртэй ч гэсэн хятадын тамирчин ямар ч спортын төрөлд амжилт үзүүлж чадна гэдэгийг батлан харуулсан байна. Тэрээр энэ удаа 1,3 тэрбум хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд энэ олимпийн үеийн 110 метрийн хаалттай гүйлтийн тэмцээнийг хамгийн үзүүштэй тэмцээнүүдийн нэг болгоход бэлэн байгаа ажээ.
Нийтлэгч: Beck 0 Сэтгэгдэл
August 8, 2008
August 5, 2008
Сонин хачин
Дэлхийн хамгийн жижигхэн могойны зураг
Энэ нас биенд хүрсэн могой нь 10см хүрэхгүй биетэй бөгөөд Барбадос арал дээрээс олдсон байна.
SanDiego хотын амтны хүрээлэнд нэгэн сонирхолтой зүйл тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 2008 оны 8 сарын 3нд тэнд оршин суудаг Zhen Zhen нэртэй аврага панда баавгайны 1 насны ойгоор нь том мөсөн торт хийж өгсөн байна. Энэ торт нь дан жимс болон хулс модноос бүтсэн байна. 
Uldsen buyu tanii suudailah heseg:
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: News
August 4, 2008
USA Basketball Dream Team 2008
Сүүлийн үеийн мэдээгээр НБА-ийн одууд болох Америкийн шигшээгийн Мөрөөдлийн баг хоёр тоглолт Орос(90-68), Латвитай(120-84) хийж бут ниргэсэн байна. 1992 олимпоос НБА-ийн одууд тоглодог болсноос хойш тааралдснаа бут ниргэдэг байсан лидерүүд 2004 оны олимп, 2006 ДАШТ-нд Пуэрто Рико, Испани, Грекийн багуудад шившигтэйгээр хожигдсон. Энэ үеээс 3 л тоглогч маш үнэнч АНУ-ын шигшээ багтай цуг байгаа гэж хэлж болно. Двэйн Вэйд, Хаан Жамес, Кармело Антони 3 юм. Энэ жил маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа DREAM TEAM илүү туршлагатай болсон. Энэ мөрөөдлийн багаас туршлагаар илүү 2 тоглогчийн нэг нь олимпийн цор ганц Жасон Кидд бусад нөхдөөсөө аваргын алттай. Мөн ахмад тоглогчийн тоонд ороод байгаа НБА-ийн 3удаагийн аварга Коби Брайнт нар багтсан нь багийг хэнд ч ялагдашгүй, бүх багаа уншдаг баг болгож байгаа гэхэд болно. Тиймээс одоо Бээжингийн олимпийн аваргын алтан медаль авахыг нь харах үлдлээ. Эндээс бүрэлэдэхүүнийг харж болно.
Нийтлэгч: Beck 1 Сэтгэгдэл
label: News
Popular Posts
-
Би бодоод байсан анагаахын сургууль төгссөн хүний төрхгүй дандаа өөр сэдвээр бичлэг хийдэг юм байна. Ингээд одооноос хааяа эрүүл мэндийн зөв...
-
Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунууд...
-
Өнөөдөр жоохон ачаалалтай өдөр байлаа. Өглөөнөөс орой 6 өнгөртөл ажил минь барагдахгүй, гэртээ харихын түүс болж байлаа. Гэртээ ирээд хооло...
-
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг ...
-
Шалгалт шүүлэг эхлээд зав тун муутай байгааг нь ойлгоно гэж найдаж байна. Хичээлээ уншаад л...Тэгээд шалгалтаа өгчихөөл нээх сайхан эрх чөл...
-
Хүний хамгийн үнэнч сайн нөхөр нохойн маань үүлдэр угсаа. Зарим нохойнууд их хөөрхөн юмаа тэ. French bulldog -ий гөлөг марзан харагдаж байга...
-
Өдрийн мэнд. Их ажлын хажуугаар гэнэт хуучин блогоо санаад ороод ирээ. Нэг л мэдэхэд олон жил өнгөрчих юм. Өдөр хоног урсан өнгөрч байгааг б...
-
Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа б...
-
Зун уул нь хэдэн сайхан цэцэгний нэр мэдэж авсан боловч энэ цэцэгний нэрийг мэддэггүй шүү. HELP ME Аа харин энэ бол Бэр цэцэг Авсан зур...


















