Гахайн томуу (H1N1)
А хүрээний H1N1, H1N2 болон H3N2 ихэнхдээ гахайн сүрэгт байдаг учир уг дэгдэлтийг “гахайн томуу” гэж нэрлэсэн.
Бүл: Orthomyxoviridae
Төрөл: Influenzae A
Хүрээ: H1N1
Удмын мэдээлэл: - РНХ
Дамжих зам
- Агаар дуслын замаар: ханиалгах, найтаах
- Томуугийн вираас бохирдсон зүйлийг барьж, бохирдсон гараараа ам, хамар, нүдэнд хүрэх
- Хоол хүнсний бүтээгдэхүүн болон гахайн махаар вирус дамжихгүй
Гахайн томуугийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Гахайн томуугийн үед энгийн томуугаар өвчилсөн үед илрэх шинжүүдтэй адил
- Халуурах
- Ханиалгах
- Нус гоожих
- Хоолой өвдөх
- Толгой өвдөх
- Булчингаар өвдөх
- Ядрах, бие сулрах
- Суулгах
- Бөөлжих
Хэдий хугацаагаар үргэлжлэх вэ?
Халдвар авснаас хойш 3-5 хоногийн дараа шинж тэмдэг илрэнэ. Өвчин 7-14 хоног үргэлжилнэ.
- Хэрэв гахайн томуугийн дэгдэлт гарсан бүс нутагт олон хүний дунд байсан
- Гахайн аж ахуй эрхэлж буй хүмүүсүүд
- Гахайн томуугаар өвчилсөн хүнтэй ойр байсан
- Архаг өвчин жишээлбэл: зүрхний эмгэг, саахарын шижин, уушигны багтраа г.м
- Уушигны хатгалгаа
- Амьсгалын дутагдал
- Хөгшин хүмүүс
- 5 доош насны хүүхэд
- Хэрэв гахайн томуугийн шинж тэмдэг илэрвэл (халуурах, ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх г.м)
- Ойрын хугацаанд гахайн томуугийн дэгдэлт гарсан оронд жуулчилсан
- Хэрэв ойрын хугацаанд гахайн томуугаар өвчилсөн хүнтэй байсан
- Вирусын эсрэг бэлдмэлүүд
- Tamiflu (oseltamivir)
- Relenza (zanamivir)
- 2009 оны гахайн томуугийн вирус amantadine and rimantadine эмүүдэд дасалтай
- Вакцин
- Гэрээр хийх эмчилгээ
- Хэвтрийн дэглэм
- Өвдөлт болон үрэвсэл намжаах эмүүд
- Шингэн зүйл сайн уух
- Өрөө тасалгааг сайн агааржуулах
- Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
Хувийн ариун цэвэр
- Ханиаж, найтаах үед ам хамрыг амны алчуураар таглах, бохирдсон амны альчуурыг тагтай хогийн саванд хийж, дараа нь гараа савантай усаар эсвэл спирт агуулсан ариутгалын уусмалаар угаана.
- Гараа савантай ус эсвэл гар ариутгах спирт агуулсан уусмалаар угааж цэвэрлэнэ. Хичээл эхлэхээс өмнө, хоол идэхээс өмнө болон хойно.
- Бохир гараараа нүд болон ам, хамарт хүргэхгүй байх. Бусад хүмүүсийн гарын альчуур болон бохирдсон сав сулгыг хэрэглэхгүй байх.
- Хүүхдийг хувийн гарын альчууртай байлгах.
- Крантны цоргоор ус уухгүй байх
- Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх
- Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх
- Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
- 1% хлорамины уусмалаар өрөө тасалгаа, хоолны газар, жорлон г.м ариутгаж , цэвэрлэнэ. Төмрөн гадаргууг 70% спиртийн уусмалаар цэвэрлэнэ.
- 1% хлорамины уусмалаар гарт байнга өртөгддөг гадаргуу, тавилга г.м өдөр тутам угааж ариутгана.
- Өрөө тасалгааг 2 цаг тутам агааржуулна.
- Тухайн сургууль цэвэрлэгээ болон ариутгалын бодисоор хангаллтай нөөцтэй байна.
- Халдвартай бүхий бохирдсон амны альчуур, бөөлжис 5% хлорамины уусмалд 15-30 мин турш ариутгана.
- Хэрэв тухайн дунд сургууль сурагч зөөх автобустай бол мөн агриутгал цэвэрлэгээг тогтмол хийнэ.
- Эцэг эхэд гахайн томуугийн талаар сургалт явуулах. Хэрэв хүүхэд өвдсөн бол ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөх
- Хүүхэд өвдсөн бол сургуулийн захиргаанд мэдэгдэх, эмчид үзүүлэх
- Хэрэв хүүхэд гахайн томуугаар өвдсөн бол хүүхдээ сургуульд явуулахгүй байх
- Халууралт намжасны 2 болон түнээс дээш хоногийн дараа явуулах
- Хүүхдийн хувийн ариун цэврийн хангах зүйл үүнд: амны альчуур, маск зэргээр хангах
Хэзээ гараа угаах вэ?
1. Ам, хамар, нүдэндээ хүрхээс өмнө
2. Хоол идэхээс өмнө
3. ОО-д орсоны дараа
4. Бохирдсон амны альчуур барьсаны дараа
5. Олон нийтийн газарт хаалганы бариул, цахилгаан шат, шатны бариул зэргийг барьсаны дараа
6. Гаднаас орж ирээд
7. Өвчтэй хүнтэй харьцаж ажилласан тохиолдол бүрийн дараа гараа сайн савандаж угаах
Гараа хэрхэн угаах вэ?
5 Сэтгэгдэл:
Thanks for useful information!
Тэгээд тусвал яг үхэх үү үхэхгүй юу?
Үхэх магадлал нь хэр юм бэ хө?
харин тийн үхнэ гэсэн үг гараагүй байх юм хэхэ тэхх яг зөв Үхэх магадлал нь хэр юм бэ :S
0.1% үхэх магадлалтай.Гэхдээ эрсдэлт бүлэг бүхий жирэмсэн ,ахмад настан, хүүхэд болон архаг өвчтэй хүмүүст илүү магадлалтай
Дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт өгсөнд баярлалаа
Post a Comment