May 23, 2009

Хүүхдийн баярт

Бек надаа хүүхдийн баярын бэлэг өгнө гэсэн.
Энэ гахайн тооройнууд бараг л манай гэр бүлийн гишүүд шиг байдагын. Өнөөдөр жижигхэн дүүдээ зориулж энэ 2 амьтангынх нь хөрөг зургийг авч өгсөн. Манай бацааны баярлаж байгааг.


May 22, 2009

Цаана чинь зун болоод гоё байна

Өнөөдөр бид 2 ойрд зугаалаагүйгээрээ гадуур зугааллаа ш д. Тэгсэн хотоор л дүүрэн хосууд алхаж байхын. Бид 2 юунаасаа дутхав. Гэхдээ гадуур ер нь дандаа бага насны хосууд харагдаад байсан. хаха. Бид 2 дэнхийчихээд сонин харагдсан болуу? ааа яадгийн тээ. Гадуур алхаж зураг дарангаа сайхан салхиллаа.


May 21, 2009

Cүүлийн зурагнуудаасаа


За муулнаа сайхан яадгийн зүгээр

Манайх гэдэг айл нүүдэл суудал гээд ойрд юун блог млог маньтай л байлаа. Шинэ газар дэд бүтэц сайн хөгжөөгүй байгаа. Ингээд л муулах зүйлс ундарч өгнө дөө.
1. Шинэ газар юун шилэн кабель мабель. Арай гэж антийнаар ТВ-н 10аад монгол суваг жирэлжсэн юм үзэж байгаа. Дээр нь интернэт байхгүй болохоор амьдрал хэцүүдэх гээд байна гэсээр байгаад алдарт G mobile ийн wireless adapter авдагын байна. Сарын 20,000 төлөөд 4.5GB хэрэглэх эрхтэй. Над шиг юм татах хоббитой охинд бол 2 өдрийн л дотор дуусчихаар санагджина. Гэхдээ их гамтай хэрэглэж байгаа. За тэгээд энэ G mobile чинь их хоцоргдсон улс юмаа. Би тэртээ тэргүй 1 сар хэрэглэх юм чинь би хэр их GB хэрэглээд байгаагаа хянах шаардлагатай болдог юм байна. Тэгсэн өөдөөс харин нөгөө гайхалууд чинь тэгэх боломжгүй та хэрэглээгээ хянах боломжгүй гэдэг байгаа. Юу гэсэн үг вэ тээ одоо. 3,5 G эд нар гэж олон юм яриад байдагын байж ганц broadband usage meter -н programm хийж чадаггүй юмаа гэхэд худалдаад авчихмаар юмдаа. Тэгээд одоо 4,5GB-саа хэтэрвэл би ч нилээн их мөнгөний өрөнд орох сурагтай. Тэгээд одоо миний account-g ашиглаад хэн хаанаас ч бараг орж болох нь байна г ш дээ. Тэр тусмаа тэр ажилчид. Сарын эцэс болхоор бөөн тооцоо гарч баллах байх даа. Жинхэнэ бүдүүлэг юм мэдэггүй гаруудыг доромжилсон үйлчилгээ болж таарлаа. Нэгэнт одоо авчихсан болхоор гэртээ шилэн кабелиар нэт автлаа тэсэхээс....

2. Энэ цахилгаан холбоо company ний F-zone гэж бас нэг сампирсан үйлчилгээ байнаа. Нэгжээр цэнэглэнэ. Нөгөө нэгж нь олдохгүй хэрэг алгаа. Төв шуудан дээр яахуу өдрийн цагаар зардаг л юм байгааз, орой үдшийн цагаар гэнэт хэрэг болоход хаанаас ч хайгаад олдоггүй эрдэнэ болж хувирдаг юм байна. Ингээд муулаад байвал муулаад л байна байх.


May 20, 2009

Online TV

Дөнгөж сая NBA DRAFT LOTTERY онлайн -р ямарч гацалтгүйгээр үзлээ. 1st pick Clippers, 2nd pick Memphis,3rd pick OKC, 4rd pick Sacramento авлаа.

Гацахгүйгээр онлайн TV үзэхийг хүсвэл ийшээ ороорой.
http://hubtvonline.blogspot.com/

Аа харин Online NBA үзэхийг хүсвэл
http://hubtvonline.blogspot.com/2009/03/nba-tv-online.html

яг одоо гарч байна. GO Nuggets!


May 12, 2009

Nike MVPs Most Valuable Puppets "Chalk

Funny Commercial


May 9, 2009

Pop King

Өнөөдөр ТВ хараад сууж байсан чинь аль ч сувгийн бүү мэд нэг хөгжмийн нэвтрүүлэгээр Micheal Jackson ны талаар мэдээ гарч байлаа. Түүний санхүүгийн ажилтан бүсгүй нь Micheal-с 44 сая доллар нэмэхжлээд шүүхэд өгөөд байгаа талаар. Хэрвээ Jackson хамгийн сүүлийнх гэж зарлаад байгаа London хотод хийх тоглолтоо хийж байж л тэр хүүхэнд өрөө төлөх нь дээ ч гэхүү нээх сонин мэдээ гараад өнгөрлөө. Би хувьдаа энэ хүнийг гайхамшигтай хүн гэж хүндэлдэг. Учир нь цагтаа энэ хүн дэлхий ертөнцийг ганцхан дуугаараа нэгтгэж чадсан хүн. Багадаа ухаангүй хайртай байсан дуучин минь одоо бодохоор өрөвдөлтэй харагдах юм. Энэ агуу хүнийг дэлхий ертөнц тайван орхиж болохгүй байгаа юм байх даа.



Chaddagsan bol hamgiin suuliinh n togloltiig uzeh yumsan


May 8, 2009

Бороотой үдшийн зурагнууд


May 6, 2009

Миний судалгааны ажлын draft хэсэг буюу ноорог загвар

Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа бөгөөд цаашид энэ сэдэвээр уншиж судлах маш их зүйл байгаа учраас одоохондоо зөвхөн үндэслэл буюу бараг өмнөх үгийг нь танилцуулж байна. Нэмж засах ажил маш их байгаа учраас алдаа дутагдал зөндөө байгаа байхаа.

Хэт богино долгионы дархлаа тогтолцоонд үзүүлэх нөлөөл            

Удиртгал

Гар утаснаас гардаг радио долгион нь лаборторийн түвшинд хийгдсэн судалгаагаар хүний биеийн эс-д хортойгоор нөлөөлдөг бөгөөд эсийн ДНХ-д гэмтгэл үзүүлдэг байна[1].Мөн удаан хугацаагаар долгионы нөлөөлөлд байх нь эсийн бүтэц тэр тусмаа эсийн үржин хуваагдах явцад нөлөөлж хавдрын эс үүсгэх боломжтой[2]. Бидний өнөөдөр байнга хэрэглэдэг гар утасны долгион нь ямар систем ашиглаж байгаагаасаа ялгаатай байдаг байна. GSM (Global System for Mobile communication) бүхий системийн гар утас нь 850MHz,900MHz, 1800MHz болон 1900 MHz- давтамж бүхий цахилгаан соронзон бүхий радио долгионыг хэрэглэдэг. Харин CDMA 2000 технологи (Code division multiple access) бүхий долгион нь 450 MHz нам давтамжийн цахилгаан соронзон радио долгионыг ашигладаг. Бид өдөр тутмынхаа амьдралд долгионыг өргөн ашигладаг. Гар утаснаас гадна гэрийн хэрэгцээнд хэрэглэдэг богино долгионы зуух (2.45 GHz), утасгүй интэрнэт болон бусад телевизор радио зэрэг нь бүгд долгион үүсгэдэг байна.

Техникийн дэвшилийг дагаад дэлхийд гар утас хэрэглэгч улам ихсэж одоогийн байдлаар 4-н тэрбум хүн дэлхий даяар гар утас хэрэглэж байна. Үүнийг дагаад Монгол улсад 1,4 сая хүн гар утас хэрэглэгч болоод байгаа. Гар утас нь дуудлага хийж бүхий хүний яриаг радио долгион болгон хувиргаж хамгийн ойрхон байрлах долгион хүлээн авагч станц дээрээ хүлээн авч цааш нь телефон сүлжээрүү дамжуулан залгасан хүнийг нь хариу өгтөл долгионыг явуулдаг байна. Стрэсс үүсэх шалтгаанд гар утасны хэт их хэрэглээ байнга орсоор ирсэн[3].

Архаг сульдалыг хам шинж(CFS) нь "Yuppie Flu" нэртэйгээр 1980 оны дундуур анх дэлгэрч эхэлсэн бөгөөд энэ үед анх гар утасны станцуудыг Америкийн нэгдсэн улс болон дэлхийн бусад орнуудад суурилуулж эхэлсэн юм. 1990 оны эхээр дижитал утасны технилоги тархаж эхэлсэн үед улам бүр хүчээ аван CFS ийн хажуугаар бусад ижил шинж бүхий өвчний тархалт нэмэгдсэн байна. Мөн CFS нь тархалт одоогийн байдлаар технилогийн өндөр хөгжилтэй АНУ, Япон зэрэг улсуудад хамгийн их байна. Анагаах ухаанд CFS-ийг сэтгэл санааны хямрал, харшил, мэдрэлийн систем, дархлааны тогтолцооны алдлагдал, вирүсын халдвар , ядрах зэрэг олон шалтгаантай гэж үздэг. Олон улсын өвчний хяналт урьдчилан сэргийлэлт төвөөс гаргасан тодорхойлтын дагуу дараах үндсэн 8-н шинж тэмдэг CFS-ийн үед илэрдэг байна.

  1. Юм санахгүй болж анхаарал муудах
  2. Хоолой хөндүүрлэх
  3. Хүзүүний болон суганы тунгалагын зангилаа томрох, өвдөх
  4. Шалтгаангүйгээр булчингаар өвдөх
  5. Үений дамжилттай өвдөлт илрэх
  6. Толгой өвдөх
  7. Нойрны хямрал
  8. Ядаргаа 24н цагийн дотор арилахгүй байх гэх эдгээр шинж тэмдэгүүдээс 4 буюу түүнээс их шинж 6 болон түүнээс дээш сараар илэрсэн тохиодолд CFS гэж оношлогддог байна.

Дархлаа тогтолцоо нь гадны нөлөөнд хамгийн мэдрэг тогтолцоо юм. Цитокин нь дархлааны урвалын үед эсийг идэвхжүүлэх, дарангуйлах дохио дамжуулах ерөнхий үүрэгтэй, уураг болон гликопротейн бүтэцтэй, зохицуулагч уургууд юм. Стрэсс-д орох болон сэтгэл гутралын үед дархлааны тогтолцоо тэр тусмаа цитокины зохицуулгын алдагдал[4] явагдаж хэвийн хэмжээнээсээ ихсэх буюу багасдаг байна. Мөн түүнчлэн дан ганц цитокины зохицуулага биш дархлаа чадамжит эсүүдийн үзүүлэлтүүд нь архаг сульдалын хам шинжийн үед алдагддаг болохыг судалгаагаар батлаад байна[5]. Дэлхий дахинд долгионы өвчөлийн талаар өмнө нь маш олон судалгаа хийгдэж байсан бөгөөд ДЭМБ ийн Цахилгаан соронзон долгион хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь нэртэй судалгааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манай Монгол улсад өмнө нь цахилгаан соронзон орон хүний эрүүл мэнд, тэр тусмаа дархлааны тогтолцоонд хэрхэн нөлөөлж, архаг сульдалын хам шинжийн үүсэх нэгэн нөлөөлөх хүчин зүйл болж байгааг судалж байгаагүй бөгөөд энэ удаа анх удаагаа хийгдэж байгаа нь судалгааны шинэлэг тал болж байна.



May 3, 2009

Sunday fever

Амралтын өдрийг жоохон ч гэсэн гадуур алхаж цэвэр агаарт өнгөрүүлэв. Бек бас л байхгүй байгаа. Ганцаараа камераа үүрээд гадуур явахдаа нилээн зураг авсан. Өнөөдөр гадаа сайхан өдөр байлаа. Яг л зун болчихсон юм шиг.
Зарган дээр дарвал томоор харагдана шүү

 
 
  
  

Манай хөргөгчин дээр байдаг соронз


Түүнийг эзгүйд

Бек маань түр зур хотод байхгүй байгаа. Удахгүй ирнэ л дээ. Гэхдээ тэр хооронд нь би их уйдаж байнаа. Тэгээд дэмий суухаар зураг авч суулаа

 
Палкон дээрээ авсан...

 
гараа угаав

 
Дараа нь Бекийгээ санаад анх өгч байсан бэлгийг нь баахан оролдсон

 
хамгийн сүүлд өөрийгөө зугаацуулав. Миний оймё хөгийн байгааз
.


Popular Posts

: