December 26, 2008

Зурагнууд

Аймаар агаарын бохирдолын зураг дараад жоохон янзлаад оруулж байна. Өнөөдөр бүр амьсгалахын арга алга байна.


Post by jenni


December 21, 2008

Шөнийн 4н цагт хийсэн амттай бантан

Урд шөнө ардын баатар бантанчин болдог байна ш дээ. Анх удаа л тийм олон хүнд бантан хийдэг байна ш дээ. Гэхдээ ганцаараа хийгээгүй л дээ. 3лаа нийлж хийсийн. Амттай гэж жигтэйхэн болсон. Яг л нэг цэргийн ангийнханд зориулж хоол хийж байгаа юм шиг. Мангар том кострул дүүрэнг хийсэн боловч тэгээд 30 мин дараа гэхэд бүгд дуусан байлаа. ХАХА. аймаар аймаар.Ингээд шөнийн 3 өнгөрч байхад хийж эхэлсэн бантан 4н цагт бэлэн болсон доо. Яадгийн бэ оройжингоо баярдаад шөнө дунд бүгдээрээ өлсөөд нэгнийндээ ирээд бантан хийж идээ л биз. хэхэ. УБ-д шөнө ажиллачих олигтой хоолны газрууд байх биш тээ.Тэгээд бас захиалгаар хүргээд өгөх биш. Ходоодны дайсан хушуурны л захиалга авдаг сурагтай байсан.


December 16, 2008

Problem WIndows2003

Windows Enterprise 2003 дээр security settings template дээр Dc security.inf -ийг import хийгээд санамсаргүй ажиллуулчихлаа энийг яаж буцаах вэ? Мэддэг хүн байвал туслаач.

Тэрнээс болж GPO -ийн Group Policy Objects -ийг backup all хийх гэхээр class not registered гэж алдаа заагаад байна.


December 12, 2008

Peugeot

Өнөөдөр Canon төвийн урд машин дотор Женнитэй явж байтал яг доор зурган дахь улаан Peugeot харагдаад, шохоорхоод зургийг нь авах гэж байхад дотор нь сууж байсан ах намайг харчихаад нэг юм яриад байсан. Цонхоо онгойлгоод...
-Яасан ахаа? гэтэл..
- Сонирхож байвал зарна шүү 2,3 хонож байна гэсэн. Араас машин явж байсан тул Каноны өмнө буутал нөгөө ах хүрээд ирсэн хэхэ.
- Хэдэд зарах юм ахаа гэтэл?
- 5 сая гэж байсан.
Тэгээд ямарч байсан утсыг нь авчихсан. Хүмүүсээ сонирхвол надаас утсыг нь аваарай. Эмэгтэй хүнд бол бүр янзтай. Цэвэрхэн аяатайхан машин байнлээ.

Жич: Би тэрийг ахыг танихгүй шүү. Зөвхөн утас нь л байгаа. Зүгээр л машиныг нь суртачлаж буян болох гэсэн юм. Энэ бүр дараа нь зогсож байхад нь авчихсан хэхэ. Зарахад нь тус хүргэдиймүү л гэж бодсон юм.


December 10, 2008

Бид блог гэгчийг бичэснээр.. санал асуулага

Ер блог гэгчийг бичсэнээр бид нарт ямар ач тус олгож байна гэж бодож байна хүмүүсээ?Бодвол хүн болгон өөрийн гэсэн шалтгаантай болоод бичдэг байх. Тийм болохоор би энд асуултууд тавихыг хүссэнгүй. Блогчид минь саналаа зүгээр сэтгэгдэлээр хальт бичээд үлдээрээгэй. Надад үр дүн их сонирхолтой санагдаад байна.


December 2, 2008

Унагалдай бид -2 уухаар шийдэв

Өнөөдөр С1 tv-г Унагалдай хамаа аягүй янзгүй нэвтрүүлэгээ эхэлж байхын. Яршиг би ер нь сонгууль-д нэр дэвшнээ гэжийнэ. Хаха. Хүн болгон дэвшээд байхад би ч гэсэн унагануудаа төлөөлж дэвшихээр шийдлээ гэхийн. Яагаад зөвхөн ишигнүүдийн ээж аавд нь мөнгө өгчихөөд унагануудын, ботгонуудын, тугал, хургануудын ээж аавд нь мөнгө өгөхгүй байгын. Яагаад ганцхан ишигнүүдийн ээж аавд хахууль өгөөд байгын гэцэн мань хүн ярьж байхын. Тэгээд би унагалдайнхаа саналыг дэмжээд 2 лаа сайхан уухаар болов. Цуг уух хүн гараа өргөөрэй.
Уул нь овоо дажгүй эхэлсэн вмаа. удалгүй манай хүн шил юмаа бариад тасрах дөхжинөө гэж......
/ Ямар нэгэн пийв суртчилаагүй шүү... санамсаргүй Тигэр ууж таараад л /


Season's greeting- PLAY DARAAD UZEEREI

Click to play TSASAAR BAILDIII
Create your own slideshow - Powered by Smilebox
Make a Smilebox slideshow


December 1, 2008

туршилт


Анхны зурагнууд болохоор сайн биш байхаа. Гэхдээ дараа нь бүр гоё авч сурч байгаад үзүүлэнээ :)


Popular Posts

: