Сая хэдхэн минутын өмнө
Дараа нь цас орохоо больчихов.
Өнөөдөр харих замдаа Irish pub гаднаа шинэ жилийнхээ модыг засаж байхыг харсан чинь нээх гоё сэтгэгдэл төрсөн. Удахгүй ингээд шинэ он болно доо гэж бодохоор нэг бодлын хөгширсөндөө баярлаад байх зүйл алга л даа. Гэхдээ л шинэ жил гэхээр бүх юм гоё шинээр эхэлдэг болхоор сэтгэлд нэг л сайхан байдын. Энэ өнгөрсөн жилд юу бүтээснээ бодохоор нэг бодлын бага ч юм шиг нэг бодлын их ч юм шиг. Мэдэхгүйээээ. Юу ч гэсэн сургуулиа төгсчихсөн гэдэг чинь том зүйл байх гэж бодож байна. Маргааш 12 сарын 1 н юм чинь яадгийн шинэ жилийн уур амьсгал оруулж өөрийнхөө жижигхэн гацуурханг гаргаад ширээн дээрээ тавьчихлаа. Миний гацуурхан ердөө л 25 см өндөртэй. Жижигхээн. Ноднин жил хүмүүс жижигхэн модон дээр маань бас мөнгө тавьсан гээд боддоо. Уул нь гоё том модтой болмоор л байгаа. Тэгж байгаад шинэ том модтой болноо. Одоо арай болоогүй байгаа.
November 30, 2008
Удахгүй...
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day, New year
November 27, 2008
Шинэ зураг
Өнөөдөр жоохон уйдаад хэдэн зураг дарж өөрийгөө баясгалаа.
Энэ цэцэг аль зун аав ээжийн авчирсан хөдөө ургадаг цэцэг. Жижигхээн гэхдээ би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Мөнхийн цэцэг ч билүү. Лав л зунаас хойш ингээд гоё хатаачихаар яг хэвэндээ хадгалагдаад байж л байгаа.
Харин энэ бол манай өрөөний цонхны давцан дээр ургаж байгаа цэцэг. Байс хийгээд л гоё цэцэг дэлбээлдэгийн.
Нийтлэгч: Jenni 8 Сэтгэгдэл
November 22, 2008
Миний ширээ
Миний ширээ нэг иймэрхүү л байна даа. Нээх гайхуулаад байх юм ерөөсөө байхгүй. Ширээн дээрээ баахан юм тавьцан болохоор багтаж шингэж яадаад янзын л байна. Ер нь миний ширээг ухвал их юм гарна шүү. Шургуулагыг нь ухуулч тэгээд хэдэн жил хадгалаастай байсан сонин юмнууд гарч тун магад.
Саяхан хэдэн шинэ номнуудтай болсон. Заримыг нь гарчиглаад орхицон байгаа. Завтай болсон үедээ сайхан уншнаа. Oxford-с гаргадаг анагаахын гарын авлагууд байгаа. Монголчууд нэг хувилбарыг нь орчуулсан байдагын.
Нэг багш хэлэхдээ сайн эмч Harrison ны дотрын өвчний нэг номтой байхад алзахгүй гэж билээ. Аймаар зузаан. Би өөрөө өргөж ч дийлэхгүй байгын. Их хүндэээ. Бодвол зөндөө сайхан мэдээлэлтэй болохоор хүнд байдаг байх даа. / номоо өөрийнхөө хүний их эмч гэсэн тамгаар тамгалцан байгаа, ирээдүйд гоё жижигхэн ч гэсэн өөрийн гэсэн номын сантай болноо/ Энэ кактусны хувьд гэвэл бүр жижигхэн байж байгаад одоо овоо том болоод намайг PC ний хорноос хамгаалдаг болох гэж байгаа юмаа. Энэ жижигхэн зүрх шар цаас 2-г жижигхэн дүү маань захиа бичихдээ дотор нь хийж явуулсан байсан. Тэр цэнхэр аяган дотор бол жинхэнэ амьдрал буцалж байгаа. Дотор нь яг үнэндээ яг юу байгааг нь би сайх мэдэхгүй. Зөндөө л юм байгаа байх даа. Хайсан юмаа бараг л бүгдийг нь олно шүү. Цүнхнээс гарсан эд зүйл. Bic ийн хар бал/ Бек авч өгсийн/ уруул өнгөлөгч, түрийвч, sony walkman, сүүлд нь 2 ширхэг chocolate. / Milky way, Musketeers /
Тэр нэг гоё урилга байна. 25нд болох олон улсын анагаахын хурал. INNOVATION 2008 ийнх. Доор нь миний биенээсээ холдуулдаггүй цаг , бөгж 2 байна.
Нийтлэгч: Jenni 9 Сэтгэгдэл
label: Blog of day, Photo
November 21, 2008
What makes a dad?
Нийтлэгч: Beck 5 Сэтгэгдэл
label: Dad
November 19, 2008
To dearest dad in this world
ENE VIDEO-G SAYA HIILEE.. TAALAGDANA GEJ BODOJ BN
NEVER GONE-BACKSTREET BOYS
I really miss you, there's something I gotta say
The things we did, the things we said
Keep comin' back to me and make me smile again
You showed me how to face the truth
Everything that's good in me I owe to you
Though the distance that's between us
Now may seem to be too far
It will never separate us
Deep inside, I know you are
Chorus:
Never gone, never far
In my heart is where you are
Always close, everyday
Every step along the way
Even though for now we've got to say goodbye
I know you would be forever in my life (yeah!)
Never gone
No, no, no, no
I walk along these empty streets
There is not a second you're not here with me
The love you gave, the grace you've shown
Will always give me strength and be my cornerstone
(Somehow) somehow you found a way
To see the best I have in me
As long as time goes on
I swear to you that you will be
Chorus:
Never gone, never far
In my heart is where you are
Always close (always close), everyday (everyday yeah)
Every step along the way
Even though for now we've got to say goodbye
I know you would be forever in my life (in my life, yeah)
Never gone (gone from me)
If there's one thing I believe (I believe)
I will see you somewhere down the road again
(I will see you somewhere, somewhere, somewhere, somewhere)
(Never gone) Never gone, never far
In my heart is where you are
Always close (always close, always close), everyday (everyday, everyday)
Every step along the way
Even though for now we've got to say goodbye (yeah, yeah)
I know you would be forever in my life
Never gone, never far
In my heart is where you are (in my heart is where you are)
Always close (always close), everyday (everyday)
Every step along the way
Never gone, never far
In my heart is where you are
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day, Music
November 12, 2008
Introduction to Nomads цомог
CUTHBERTH-n хэдийн гаргасан нүүдэлчдийг танилцуулах нь цомогийг энд татаж авахаар тавьлаа шүү.
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Music
Just for fun
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
November 11, 2008
Инээмсэглэл
Би инээмсэглэж байдаг хүмүүст дуртай. Яагаад ч юм чамд сайхан энерги өгдөг биз дээ. Яадгийн хүн завгүй дээр нь ажлын ачаалалаас болоод дотор нь бачуураад явж байдаг зөндөө л хүн байдаг. Тэглээ гээд хамаг юм зүгээр болчих биш. Бидний ярьдагаар хэдэн мэдрэлийн эсээ үхүүлэхийн л нэмэр шүү дээ. / сануулахад мэдрэлийн ширхэг дахин төлждөггүй учраас уурлаад бараагаад байх сайхан зүйл биш шүү/. Хэдий чи завгүй яах ч аргагүй бараагаад байдаг бол нээх сайхан уртаас урт амьсгаа аваад нүдээ аниад хэдэн мин сайхан зүйл бодоорой. Тэгээд бүр болохгүй бол тэр уур хүргээд байгаа зүйлээсээ түр зур зайгаа бариад өөр газраар явж байгаад буцаад ир.Угийн хүн инээмсэглэж байхдаа хамгийн сайхан харагддаг.Хичнээн хөмсөгөө зангидлаа гээд чи нээх чухал царайлсан лаг хүн болчихгүй. Харин улам л яасан ааш муутай золиг вэ л гэж амьтан хүн бодий ш д. Тийм болохоор одоо бүгдээрээ сайхан инээмсэглэж байя.
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day
November 7, 2008
Баасан гараг
Өнөөдөр сайхан өдөр байлаа.Урд шөнө хүн амьтаны төрсөн өдөр тэмдэглэж гэртээ шөнө орж ирсэн болохоор өглөө үнэн сонин царайтай хүн босож ирсэн дээ. Бараг 11 хүртэл унтсан байсан.
Арай гэж нэг юм усанд орж байж амь орсон доо. Сайхан гэдэг нь сэргэж авсан.Ингээд л өдөр маань эхэлсэн дээ. Үнэндээ өдрийн талыг PC нийхээ ард өнгөрөөсөн дөө. Нэг хичээл хийж нэг бол дуу сонсож нэг бол чатлаж. Дуу гэснээс дээр үеийнхээ нэг СД-г хайгаад олдоггүй шүү. Надад уул нь гоё Сүнс хамтлагын анхны цомог нь байсиймаа. Уул нь харагдаад байсан мөртлөө хэрэгтэй үед олдохгүй надаас нуугдчихсан. Тэгээд PC дээрээ байсан хэдэн хуучны татаж авч байсан Сүнс хамтлагынхаа дуунуудыг сонсож баясав. Хар шингээсэн харцаараа гээд л баахан орилсон. Гоё байсан шүү. Хааяа ингэж хуучны дуу сонсох. Тэгсэн дуу ч яахав NO PROBLEM, хамгийн том провлем бол миний хийж байсан хичээл байлаа. SPSS гэдэг статистикийн pro ашиглаж сурах гэж овоо цаг зарцуулж байнаа. Жинхэнэ толгойны өвчин. Сайн мэддэг хүн байвал надад туслаарай. Тэгээд өдөржингөө тэрэнтэй ноцолдсоор байгаад нэг мэдсэн өдрийн 3н цаг болчихсон байсан. Тэгээд ээжтэйгээ хамт гэрээсээ гарваа. Ээж Нарантуул зах орж нэг юманд товч авна гээд. Тийшээгээ бараг зүгэлдэггүй хүн чинь очих гэж нилээн юм болвоо.Өнөөдөр нэг сонинтой байгаа юм байна. Ээжийгээ хүлээгээд гадаа машинд сууж байсан чинь нэг жижигхэн охин машины хажууд зогсчихоод надтай нэг юм яриад байнаа. Гайхаад хаалгаа онгойлгоод яасан гээд асуусан чинь эгчээ надад 100 н төг агчих тэхүү гэхийн. Би гайхаад яах гэж байгын гээд асуусан чинь печень авч идэх гэсэн юм гэсэн. Чи энд яагаад явж байгын яагаад гэртээ харихгүй байгын гэж асуусан чинь ерөөсөө дуугарч өгөхгүй байлаа. Тэгээд ч угийн надад задгай 250 н төгрөг байсымаа. Захын хашаанаас гарахдаа өгдөг гээд хадгалж байсан мөнгөнийхөө 150 төг-г тэр охинд чи өөрөө л юм авч идээрэй гээд өгцөн. Гахдээ үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Тийм хөөрхөн охин халтайсан куртик уранхай өмд өмсчихсөн.Хамгийн хэцүү нь томдчихсон зуны эмэгтэй хүний өсгийтэй сандал өмсөөд дан оймстой дээр нь бараг өөрөөсөө том үүргэвч үүрцэн. Ёстой сэтгэл өвдөөд явчихсан. Ийм хүйтэн байхад ингээд явж байх гэж. Ээж аав нь гэж ямар улс байдаг болдоо. Юу бодож амьдардаг болоо.Өнөөдөр харин их сонин өдрийн 3н цаг өнгөрч байхад зам зүгээр галзуу гацаатай байсан шүү. Очих гэж нэг цаг, буцаад ирэх гэж бас нэг цаг.Аргагүй юм даа. Баасан ахын төрсөн өдөр. Хүмүүс гэнэт бүтэн долоо хоног юу ч хийгээгүй анзаарч бүгдээрээ амралтын өдрөөс өмнө ажлаа амжуулж авах гээд зүгээр...ХАХА. гацсаар байгаад нэг мэдсэн 5 болчихсон. Тэгээд Бек-г ажлаас нь уруу татаж гаргаж ирээд нөгөө аль дээрээс ярьсан өвлийнхөө гуталыг цуг явж авсан шүү. Цас орохоос өмнө. Удаан хайж байж өөртөө таарсан гутал авсан.Ингээд бараг л өвөлд бэлэн.
Ингээд л өнөөдөр бараг дуусах шив дээ. Гэртээ ирэхийнхээ өмнө нэг найз охинтойгоо уулзаж хавийн хов жив ярилцсан юм байна. Угийн л охидууд хойно. Хорвоогийн хамаг юм хамаж аваад л ярина шүү дээ.
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day
November 4, 2008
Ганцаараа
Ойрд энэ Бек залуу блог бичихээ болиод би ганцаараа л байгаад байх шиг байна. Сүүлийн хэдэн сард дандаа миний постууд л байна. хэхэ. Уйджийнуу? Та нар энэ залууд сайн хэлээрэй. Намайг ганцааранг минь юм бичүүлээд байлгүй цуг юм бичээчээ гээд тэгэхгүй бол Title-а солиод Jenni's blog болгочихож магад гээд. кэкэ. Сайн хэлээд өгөөрэй. Намайг хэлэхээр тоохгүй байгаа юмаа.
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Blog of day
November 2, 2008
A Walk to remember
Би нээх сэтгэлийн айхтар хөдөлгөөнтэй хүн биш л дээ. Гэхдээ л энэ киног үзээд өөрийн эрхгүй уйлчих гээд байдаг юм. Анх дөнгөж гарч байхад нь кино театерт үзсийн. Аймаар хөөрхөн зохиолтой даанч их гунигтай л даа. Үзэхгүй байж байгаад гэнэт нэг үзэхээр их гоё байдагын. Энэ кино миний шилдэг кинонуудыг лист-д хамгийн дээр байрлах болно. Тэгж байгаад ориг бичлэгтэй гоё DVD ийг нь олж авнаа. Soundtrack нь ч гэсэн гайхалтай болсон гэж үздэг. Mandy Moore-n өөрөө дуулсан дуунууд нь орсон байдагын. Юу ч гэсэн сонсоод үзээрэй.
LOVE IS LIKE A THE WIND,I CANT SEE IT BUT I CAN FEEL IT
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Blog of day, Movie, Music
Popular Posts
-
Би бодоод байсан анагаахын сургууль төгссөн хүний төрхгүй дандаа өөр сэдвээр бичлэг хийдэг юм байна. Ингээд одооноос хааяа эрүүл мэндийн зөв...
-
Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунууд...
-
Өнөөдөр жоохон ачаалалтай өдөр байлаа. Өглөөнөөс орой 6 өнгөртөл ажил минь барагдахгүй, гэртээ харихын түүс болж байлаа. Гэртээ ирээд хооло...
-
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг ...
-
Шалгалт шүүлэг эхлээд зав тун муутай байгааг нь ойлгоно гэж найдаж байна. Хичээлээ уншаад л...Тэгээд шалгалтаа өгчихөөл нээх сайхан эрх чөл...
-
Хүний хамгийн үнэнч сайн нөхөр нохойн маань үүлдэр угсаа. Зарим нохойнууд их хөөрхөн юмаа тэ. French bulldog -ий гөлөг марзан харагдаж байга...
-
Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа б...
-
Өдрийн мэнд. Их ажлын хажуугаар гэнэт хуучин блогоо санаад ороод ирээ. Нэг л мэдэхэд олон жил өнгөрчих юм. Өдөр хоног урсан өнгөрч байгааг б...