October 30, 2008

Өнөөдөр яг ийм

Өнөөдөр ер нь нэг иймэрхүү байлаа.

Өглөөг иймэрхүү байдалтай угтлаа. Яг унтаж байхад ээж орж ирээд PC асаагаад суучихын... Дээр нь дүү хичээлдээ явахынхаа өмнө төмс шарж иднэ гээд гэрээр дүүрэн хиншүүДараа нь шал нойрмог амьтан уламжлалтын эм зардаг эмийн сан хайж баахан давхив.  Монголын зам авах юм алгаа. Дээшээ доошоо дээшээ доошоо..... Тэгсэн хайсан эмийн сан маань бурхан багш Рэмбүчигийн хийд дотор байхын, орж хэрэгтэй юмаа авчихаад нэгэнт орж ирсэнийх гээд хэдэн хүрд эргүүлж бурханд залбирчихаад гарлаа. Ойрд сүи хийдээр ороогүй болхоор сонмн байлаа шүү. Хамгийн инээдтэй нь орох хааланы тэнд нэг анхааруулага байнаа. Та энэ газарлуу орохдоо биеийнхээ аль нэг хэсэгийг ил гаргасан хувцастай орж болохгүй гэцэн байхын. 
Өдөр гэртээ ирж амарч байгаад гальт интэрнэт орчих санаатай PC-гээ асаав. Тэгсэн интэрнэт таг шүү. Энэ MCScom бүү мэдээ. Гажигтай гажигтай. Утсаар яасанг нь асуух гээд залгахаар нэг боло утсаа авахгүй нэг бол дан ярьж байгаа дохио өгөхийн. 
Тэгээд буцаад гарч өвлийн гутал сонирхох санаатай баахан дэлгүүр хэслээ. Тэгсэн сэтгэлд таалагдах ганц ч юм олдсонгүй. Гайгүй гэсэн ганц 2 нь миний хөлөнд таарахгүйн. Тэгсэн бас хэрэг дуртай охин хүмүүсийн хэрүүл хийж байхыг хальт сонсов.Тэгсэн нэг үйлчлүүлэгч эгч их л ууртай худалдагчруу боловсролгүй мангар тэнэгээд нь буудаад авчихав. Харин тэгсэн өөдөөс нь худалдагч би тэгж ярьвал 2 дээд сургууль төгссөн шүү гээд хэлдэгийн. Нөгөө эгч хөх инээд нь хүрээд тэгвэл би юундаа ингэж хүний боол хийж амьдарч байгын гээд амыг нь таглав. ХАХА. хэцүү еееее...Гэхдээ л өөртөө таарах гутал хайгаад олсонгүй. Бодвол өвлийн гуталнууд одоохондоо орж ирээгүй байгаа бололтой. Хүлээхээс....

Ингээл гутал ч үгүй гэртээ харьваа. Тэгсэн Бек гэдэг нэг залуу уулзая гээд... хаха.. Яг нтах гэж байхад msg  бичдэгийм дааа. Нойроо хармагласан гэж... ингээл их хотын гацаанд орж байгаа юм даа. Нэг газар очихын тулд дор хаяж 1 цаг болж байгаа юмаа. Хотоор дүүрэн л замын цагдаанууд даанч зам нь таг түгжирчихсэн байхын. Цагдаа нь залхуураад байна уу? эсвэл машинаа дийлхээ больсиймуу бүү мэд. Уул нь энд тэнд ижил хосоороо ногоон мактай улаан тохиуртай цагдаа ах нар зөндөө л байхын. Эсүүл би яг тэр дарга боссууд явдаг цагаар яваад байгаа юмуу бүү мэд. Эсвэл нөгөө гадны зочин нь яваад байгаа юмуу бүү мэд. Нэг л дуу дохио болсон машинууд давхилдаад байсан. Дэд бүтэцээ тэр дотороо замаа янзалчихаж чадахгүй байж их ямаа ярьдаг гарууд л зам бөглөө биз бодвол.
Хэдэн ямаа ярьсан гарууд. ХАХА. Гадны хүн ирхэд энэ энд тэндээ нөхөөстэй цоорхойтой замаар явуулахаасаа ичдэг байх даа. 
Өө нэрээ оройхон Их дэлгүүр -р хэссийн байна. Хааяа ийм тийм юм авна гэж мөрөөдөх гоё ш дээ. 
Өнөөдөр ер нь надад хийж бүтээсэн юу ч алгаа. 


October 29, 2008

Feel the energy

Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй босоод дэвхцмээр байдагын....гайхалтай дуу...Whoo hooo...Өнөөдөр миний хувьд яг л ийм байлаа... галзуу өдөр байлаа


October 27, 2008

Tun udahgui delgetsnee


October 26, 2008

My photo shoot

Буцаад хурдан зун болоосой. 
/ зун амралтаараа авсан зураг/ 


October 24, 2008

Миний том мөрөөдөл


Намайг хэн нэгэн нь энэ газарлуу дагуулаад явбал би хүссэн юмыг нь хийж өгнө шүү. Би энэ газарт очоод үзчүүл тэгээд яасан ч яахав. Ноднин би бараг 2 хайрцаг бүтэн MM's идсэн ш дээ. Гэхдээ юу гэж нэг дор нь идхэв. Дээр хичээл дээр хүүхдүүд лаг цай пирог авч идээд байхаар нь бас адилхан юм авч идэх гээд очсон чинь нүдэнд MM's харагдаад л тэгээд өдрийн хоол....



October 14, 2008

Хуучин пянз

Өнөөдөр гэнэт сургууль алхах замдаа ФМ сонсож баахан уяарлаа ш д. Тэгсэн радиогийн хуучны дууны цагаар аймаар сэтгэл догдлуулсан дуунууд яваад би бүр зам гарахаа мартаад алхаад л байлаа. Эхлээд сонссон дуу маань Spice girls - 2 become one нэртэй дуу байлаа. Хуучины дуу гэхэд одоог хүртэл бичлэгийн шаардлага хангаад маш сайхан сонсогдож байлаа. Энэ дууг сонсохоор анх 4-р ангид шилжиж очоод хичээлээ хийдээггүй сахилагаггүй охин байсанаа аягүй санадагийн. Тооны хичээлийг үзэн яддаг байсан мөртлөө яах гэж тооны сургуульд орсоноо гайхад байдагын. Гэхдээ л тэр сургуульд байхдаа олон ч сайхан найз нартай болсон. Одоо л ерөөсөө нээх уулзаад байдаггүй л болохоос биш. Дараа нь тэгсэн үргэлжлүүлээд Арын гудамжны залуус нэртэй алдарт 5 н залуугийн Зүрхээр минь тоглохоо болиоч гэдэг дуу эгшилэсэн чинь хуучин цагийн дурлал санаанд ороод гэнэт тус хамтлагын гишүүн Кевин нүдэнд харагдаад өнгөрвөө хөөрхий. Цагтаа би хичээлийнхээ цүнхэн дээр тэр сайхан залуугийн тэмдэгийг хадаад явдаг л байлаа. хаха. Тэгээд тэр дууны дараа Hanson гээд хамтлагын нэг дуу явсиймаа. Тэгсэн өдөржин МТҮ cartoon network үзэж суудаг байсан маань санаанд орлоо. Хичээл тарж ирээд л ТВ шагайчихдаг хүүхэд байж дээ. Бүр нэвтрүүлэгүүдийн гарах хувиарыг цээжээрээ мэддэг. аааая........Тэгсэн дараа нь миний сонсох дуртай байсан 5ive буюу FIVE хамтлагын Until the time is through нэртэй дуу нь яваад эхэлвээ. Шууд 7р ангид шинэхэн сургуульд шинэ ангид элсэн орсноо санадагын байна. Тэр ангидаа маш сайхан дурсамжтай үлдэж дээ. Хичээл бараг л ихэнхдээ цонхлоод сайхан ангийнхаа хэсэг нөхөдтэй парк орж их тэнэдэг байж. Хэдий анги маань тийм сайхан колликтивтай анги байгаагүй ч тэрүүхэн тэндээ өөрийн гэсэн хэдэн сайн найз нартай болсон. Одоо ч гэсэн олон сайхан найзаараа би бахархдаг. Нэг л мэдэхэд бүгдээрээ гэр бүлтэй болчихсон миний мэддэг дэггүй охид хөвгүүд байхаа боличихсон л доо. Гэхдээ л хааяа нэг уулзалдахаараа мар мар гээд сайхан ярина шүү дээ. Эргээд хүүхэд болчихсон юм шиг ам амаа булаацалдаад л . Тэгээд дуу сонсож алхсаар байтал нэг мэдэхэд хүрэх газраа ирчихсэн байлаа. Замдаа зөндөө л сайхан дуунууд сонссон. Миний үеийнхэн угийн мэддэг байлгүй дээ одооны дуунууд тэр үеийн сэтгэлд хоногшсон дуунуудыг яаж ч гүйцэхгүй гэдгийг.


October 9, 2008

Ойн баярын өдөр

Бид 2 н анх танилцсан өдрөөс хойш нийт 1097 өдөр өнгөрчихөөд байна. Хурдан өнгөрч байна шүү. Чамдаа хайртай. 


Popular Posts

: