February 28, 2007

Цасан ширхэг хөөрхөн

Өнөөдөр гадаа өглөө нэг л сонин байсан юмаа цас орох гээд л байж л дээ.Тэгээд хот тэр чигээрээ л цасаар бүрхүүлчихэв шив дээ. Машин барихын аргагүй. Бараг алхсан нь аминд өлзийтэй байсан байхаа. Хичнээн ч олон машин мөргөлдсөн харагдав. Гэхдээ цас орлоо гээд бас цасыг муулаад байх бас буруу ч юм шиг.Энэ цас ороогүй байсан бол хот нил шороонд дарагдаад их муухай байсан юмаа. Одоо бол гадаа утаа ч үнэртэхгүй сайхан цэвэр агаартай гоё байна. Ер нь тэгээд бодоод байсан чинь би цасны талаар өвөл ордог цагаан зүйл байдагаас нь өөр зүйл бараг мэддэггүй бололтой. Тэгээд цасны талаар жоохон ч гэсэн судлахаар шийдлээ.

Цас гэдэг бол талстжсан мөсөн ус л бололтой. Геометрийн дүрсийн хувьд цас нь 6 н өнцөгт хэлбэртэй. Гэхдээ хэдэн темпратурт орж байгаа цаснаасаа хамаараад дүрс нь олон янз байж болдог байна. Жишээ нь -2 °C (28 °F) д орж байгаа цасан ширхэг 3 өнцагт хэлбэртэй байх нь элбэг. Цасан ширхэгүүд яг ижил хэмтэй байдаггүй ч гэсэн ерөнхийдөө хүний нүдэнд ижил хэмтэй харагддаг байна. Цасны хэлбэр нь олон төрөл байдаг. Жишээ нь : Зуйван , шугаман , зүүний хэлбэртэй, тавганд хэлбэртэй г.м Агаарын темтратур -1С с -3С ийн хооронд байгаа үед цасан ширхэг нь тавган эсвэл цэцгэн хэлбэртэй байдаг бөгөөд хүйтрэх тутам хэлбэр нь шугаман бүр призм хэлбэртэй болдог байна. Сонирхолтой байгааз.1998 оноос 1999 оын хооронд Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужийн Mount Baker Ski Area -д 1140 in. (29 m) цас орж дээд амжилт тогтоосон байна.



Ghost Rider

Marvel comic cерүүдээрээ алдартай зөгнөлт комиксын баатар амилсан бололтой. Одоогоор хамгийн их орлоготой яваа Sony Pictures-ийн бүтээл 1цаг 50 минут үргэлжлэх Ghost Rider нь 2007 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийгээд удаагүй байгаа ч 52 сая доллар хол давсан орлого олсон байна.
Johnny Blaze хэмээх мотоциклын үзүүлбэр үзүүлдэг залуу (Nicoloas Cage тоглосон) өөрийн найз охиноо аврахын тулд Satan-тай гэрээ байгуулан сүнсээ худалдан оронд нь хувирч чаддаг, асар их хүчтэй, толгой нь гал шатсан, галаар үлээсэн хүчирхэг мотоциклтой болж байгаагаар Ghost Rider эхэлдэг ажээ. Энэхүү киног хурдхан олж үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Би Spider Man-ийг хүлээж байсан шигээ догдолж байх чинь..
Киноны талаар
Michael Sangiacomo. "More Marvel heroes to join X-Men on film over next few years"


February 27, 2007

Nike Brand

Миний мэдэхээр дэлхийн том брандуудын нэг бөгөөд тэр тусмаа спотрын ертөнц-д хамгийн том байр суурь эзэлдэг бранд бол яах аргагүй NIKE. Энэ брандын логог 1971 онд Carolyn Davidson гэдэг нэгэн дизайны ангийн оюутан зохиож байсан ба тэр үедээ энэ логоог зохиосныхоо төлөө 100н долларын шагнал авч байжээ.Анх 1964 онд Америкийн нэгдсэн улсын Оригон муж-д Blue Ribbon Sport нэртэй компани үйл ажиллагаа эхэлж байсан бөгөөд 1971 онд анхны Swoosh logo Nike фирмийн гуталнууд дээр гарч эхэлсэн байна.Анхны гуталыг нь "Moon Shoe"гэдэг нэртэй байсан бөгөөд тэр үедээ олимпийн гүйлт хайралтын төрөлд оролцогсод өмсөж байжээ.1981 оны 12 сарын 31с эхлэн компани нэр нь өөрчлөгдөн Nike Inc, болсон бөгөөд түүнээс хойш энэ нэрээрээ алдар нэр олсон.1984 онд алдларт Micheal Jordan тэй гэрээ байгуулж Air Jordan -г түүнд зориулж зохион бүтээж худалданд гаргасан байна.1988 онд тэдний алдарт уриа болох Just Do IT нь олны танил болжээ.1990 онд Portland хот-д анхны Nike Town дэлгүүр нээлтээ хийж ашиг орлого маш өндөртэй байлаа. Одоо уг фирм спортын бүх төрөлийн хувцас хэрэглэл хийдэг бөгөөд жишээ нь алдарт сагсчин Lebron James л гэхэд Nike тай 87 сая долларын гэрээ байгуулж тэдний пүүзийг рекламддаг ажээ.Энэ мэтчилэн тэдний бүтээгдхүүнийг дэлхийн шилдэг тоглогч нар болон багууд хэрэглэж амжилтаар дүүрэн байдаг байна.Би ч гэсэн хувьдаа Nike н улаан фэн нь


National Basketball Association (NBA) -2

Central division - CHICAGO BULLS

Миний дуртай баг бол Chicago Bulls. Энэ багийн талаар бичих болсондоо баяртай байна. Chicago нь үндэсний сагсан бөмбөгийн холбооны Eastern conference-ийн Central division-ий баг ба Illinois мужийн Chicago хотын United Center ордонд тоглодог.Хар, цагаан, улаан өнгийн 3 өмсгөлтэй. Bulls нь NBA-ийн 6удаагийн аварга бөгөөд
ESPN Нисдэг MIcheal Jordan-ийг 20-р зууны шилдэг тамирчнаар өргөмжилсөн. Chicago хот нь дэлхийн махны худалдааны нийслэл байсан.1966 онд туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Dick Klein: Эхлээд Chicago Matadors эсвэл Treadors (Бухтай тэмцэгч ) гэж нэрлэе гэжээ. Ер нь ийм нэр өгсөн багууд амжилтанд хүрч байгаагүй, ганцхан Канадын баг л амжилтанд хүрч байжээ. Нэг өдөр Klein байшингийнхаа хажууд эхнэр 3хүүхдийнхээ хамт тоглож байжээ. Гэтэл бага хүү Mark: 'Ааваа, тэнд сүрэг бухнууд хараач' гэж хэлэхийг сонссон Klein Bulls(бухнууд) гэж нэр өгөхөөр шийджээ.

CLEVELAND CAVALIERS

Cavaliers нь Ohio мужийн Cleveland хотын Gund Arena ордонд тоглодог бөгөөд Wine, Gold, Navy Blue, White өнгүүдийн өмсгөлтэй. 1970 онд Cleveland-ийн сонины газраас Plain Dealer гэгч хүн хотын шинэ сагсан бөмбөгийн багт шинэ нэр хайх тэмцээн зохиожээ. Тэмцээний ялагчаар Jerry Tomko түрүүлсэн бөгөөд тэр бичихдээ:" Юунаас ч айхгүй тэмцэгч, юу ч тохилдсон юунд ч бууж өгдөггүй багийнхан гэж бичжээ." Cavs гэдэг нь Саveliers-ийн товчилсон нэр.

DETROIT PISTONS

Баг анх Indiana мужийн Fort Wayne-д байгуулагдаж байсан бөгөөд NBL-д Fort Wayne Zollner Pistons нэртэй байжээ. Багийн эзэн болон Fred Zoller машины эд ангийн засвар үйлчилгээ явуулдаг нэгэн бөгөөд 1948 онд багийнхаа нэрээс Zollner гэдэг үгийг хасч Fort Wayne Pistons гэдэг нэртэй болгон Америкийн сагсан бөмбөгийн холбооны тэмцээнд оруулж эхэлсэн. Тэрнээс хойш тэдний багт жижиг хот нь амжилт авчрахгүй байгааг ойлгож 1957 онд багаа Dertroit руу нүүлгэсэн бөгөөд тэр хот нь хэдийн том боловч ямарч байсан сагсны баггүй байлаа. Тэр үед Detroit хотыг Motor city гэдэг байсан нь өөрсдийнх Pistons нэрэнд ч гэсэн тохирч байжээ.


INDIANA PACERS

Pacers нь IndianаPolis мужийн Indina хотын Conseco Fieldhouse ордонд тоглодог. Navy blue, Gold, White 3 өнгийн өмсгөлтэй тоглодог. Анх АВА-д тоглож байсан. Нэрийг нь уг мужын өмгөөлөгч Richard D. Tinkham ын шийдвэрээр боон бусад хөрөнгө оруулагчдын хураасан саналаар “Pacers” буюу жороо морьнууд гэдэг нэрийг өгчээ. Учир нь Tinkham-ын хэлснээр бол уг нутагт жороо морьны уралдаан болдог түүхтэй байсан гэж тайлбарлажээ.


MILWAUKEE BUCKS

Багын нэрийг анх 14000 н оролцогчтой тэмцээний тусламжтайгаар сонгосон бөгөөд R.D. Treblicox гэх залуугийн санал болгосон Bucks нь 1968 онд NBA-д хэрэглэгдэж эхэлж зохиосон залуу нь шинэ машин шагналд нь авсан байна. Тэмцээний шүүгч нар уг нэрийг Wisconsin муж-д илүү тохирсон гэж үзжээ. Учир нь тус муж загас болон ангын муж байсан бөгөөд буганууд гэдэг нэр нь их таалагдсан байна.


February 26, 2007

Та өөрийгөө мэдэх үү?

Ер нь та өөрийнхөө талаар хэр мэдлэгтэй вэ? Ядаж л хэдэн эрхтэнээ хаана хаана байрладагыг мэдэх үү? Би өөрийнхөө мэргэжилийн дагуу цаашид сонирхолтой зүйлс их тавих болноо. Доорхи мэдээлэл бол таны наад захын мэдэж байх зүйл. Анхааралтай уншаарай. Мэдээж анагаахын чиглэлийн өөр олон бичлэг нэмэгдэх болно.

-Насанд хүний тархи ойролцоогоор 3 pounds (1,300-1,400 g). байдаг. Нийт биеийн жингийнхээ 2%г эзэлэнэ.Харин зааны тархи 6,000 g жинтэй буюу 6 кг. Тэгтэл муурны тархи дөнгөж 30гр. Хүний тархи дундаж 140 мм өргөнтэй , 167 мм урттай 93мм өндөртэй.Тархи нь дундажаар 100,000,000,000 (100 billion) мэдрэлийн эстэй. Жирэмсний
эрт үед ургийн мэдрэлийн эс минутанд 250,000 дахин ихэсч байдаг.Хүний тархи 12 хос мэдрэлтэй. Жишээ нь 1- нүдний хөдөлгөлч мэдрэл 2- үнэрлэхүй гм
Харин таны нугас 31 хос мэдрэлтэй. Таны биеийн ихэнх хэсгийг хариуцаж байна.
Хүн дундажаар 20 Hz to 20,000 Hz -н давтамжтай дууны долгион соносж чаддаг бөгөөд хүний хамгийн сайн сонсдог давтамж бол 1,000-4,000 Hz. Хүний нүдний алим 24.5 mm урттай/ дундажаар /Насанд хүрсэн хүний арьс нь 6 lb.(2.7 kg).жинтэй байдаг. Хүнд байгааз.


World TOP Dj's


Ядаж байхад миний транс элэктро хөгжимд дуртайг хэлэх үү. Нэг сосчихвол нэг хэсэгтээ л лав салахгүй. Ингээд сая дэлхийн шилдэг Дж нарийн жагсаалтыг оллоо. Мэдээж жагсаалтын тэргүүн байранд миний хамгийн дуртай Дж байна.
1.Tiesto -Netherland
2.Paul Van Dyk -Germany
3.Armin Van Buuren- Netherland
4.Sasha- England
5.ATB-Germany
6.Deep Dish-USA
7.Carl Cox-England
8.Ferry Corsten-Netherland
9.Paul Oakenfold-England
10.John Degwood -England


Groove baby!!!

IT IS ALL ABOUT ME!!!!!!!!!! Энэ хүүхэлдэйн кино миний хамгийн дуртай кино. Анх үзчихээд нүднээсээ нулимс гартал нь , гэдэснийхээ булчинг бүр чангартал нь инээж байж билээ. Одоо дахин дахин үзсэн хэзээ ч уйдахгүй байхаа. Энэ киноны бүтээсэн шийдэл нь их таалагддаг. Хичнээн их инээдтэй гээч.Магадгүй зарим хүмүүс энэ хүүхэлдэйг үзэж байгаагүй бол заавал үзээрэй. Учир нь таны бүх стрэсс-г чинь тайлтал инээлгэнэ.Аль 2000 онд гарч байсан болохоор одоо ч хуучирцан байна. Гэхдээ л миний хувьд хэзээ ч хуучрахгүй шүү


Сагсан бөмбөгийн толь-2

1.Cherry picking - тоглогч ойсон бөмбөгийг барьж авах юмуу эвсэл талбайн бүр хол төгсгөлд зогсон оноо авхад хамгийн тохиромжтой байрлалд байхыг хэлнэ.

2.Coast-to-coast - талбайн нэг хэсгээс нөгөө хэсэг хүрэх
3.Cold -Тоглогч олон удаа бөмбөг авч шилэж байгаа боловч сагсруу оруулж чадахгүй байвал
4.Dead ball - Бөмбөг тоглолтонд ороогүй үед жишээ нь цаг авсаны дараа г.м
5.Death Valley -сагсанд бөмбөг орох хамгийн муу магадлалтай талбайн хэсэг
6.Deny the ball -шууд ойлгомжтойгоор нь заслаа тавих гадаг байхаа
7.Dipsy-doo -бөмбөг эзэмших үедээ үзүүлэн тоглолт хийх гэхүү дээ
8.Disqualification -энэ үед тоглогч тоглоомыг орхих ёстой. Учир нь тоглогчын хувийн алдаа 6 болсон эсвэл техникийн алдаа 2 болсон гэсэн үг
9.Double team - нэг тоглогчын эсрэг 2 хамгаалагч тоглохыг
10.Draft - NBAийн багууд өөрийн багтаа шинэ тоглогч сонгох ү.а
тоглогчдоо коллеж их сургууль зэргээс сонгоно


National Basketball Association (NBA)

Сагсан бөмбөг сонирхдоггүй хүн байдаг болов уу? Би багаасаа л ширэн бөмбөг нүдэж, сонирхсоор ирсэн. 5-р ангидаа анх сургуулийн сагсны аваргаар түрүүлснээ одоо ч мартдаггүй юмаа. Үнэхээр дурсамжтай. Түүнээс хойш 8, 9 жил тоглочихжээ. Харин Jordan-ийн ид үеэс л Монгол телевизээр NBA гэгч шидтэй хар оддын цагирган дээр яаж дүүлж байгааг харуулж эхэлсэн үе саяхан мэт.. Одоо та бүгдэд NBA-ийн ширэн бөмбөгийн багуудын талаар танилцуулах сонирхуулах сонирхолдоо хөтлөгдөөд NBA -ийн 30 багийн Eastern Conference - Atlantic division -ий 5 багийн нэрний учрыг эхлээд танилцуулья гэж бодлоо.

1. BOSTON CELTICS

Walter Brown нь анх энэ багийг үндэслэгчдийн нэг бөгөөд Hockey сонирхдог байж байгаад гэнэт Сагсан бөмбөг сонирхдог болжээ. Тэрээр бодохдоо Hockey –н талбайг мэргэжлийн сагсан бөмбөгийн талбай болгож хоосон сандалуудаар дүүргэх санаа төрсөн гэнэ. Boston Garden Station –ий гишүүд болох Walter, Howie McHugh нар ярилцаж байгаад багийн нэрийг сонгосон. Хоёулаа нилээн хэдэн нэрэн дээр санал хуваалцсан ба Whirlwinds, Unicorns болон Olympics гэх мэт. Гэнэт Brown “ Байз би олчихлоо. Celtics... Boston Celtics гэж дуудая" гэжээ. Энэ нэр нь хуучны New York –ийн Celtic үндэсний гаралтай байлаа. Учир нь Boston –р дүүрэн Шотландууд байдагтай холбоотой. Brown цааш нь хэлэхдээ би тэдэнд ногоон өмсгөл өмсгөөд Boston Celtics гэж дуудна гэсэн. Мөн McHugh Brown –ий санааг болиулах гэсэн боловч Brown аль хэдийн эцсийн шийдвэрийг гаргасан байлаа.

2. NEW JERSEY NETS

New Jersey Nets Atlantic division –ий мэргэжлийн 5 багийн нэг бөгөөд New Jersey-ийн East Rutherford дахь Continental Airlines Arena –д тоглодог. Nets нь анх New York хотод байгуулагдаж байсан бөгөөд NY-ийн бусад мэргэжлийн спорт болох Football-ийн NY Jets, Baseball-ийн NY Mets нэрүүдтэй сүүл холбон New Jersey Nets гэдэг нэртэй болсон. Энэ баг нь АВА-ийн 11-н багийн нэг бөгөөд уг лигт байгаа 9-н жилийн түүхэндээ 2 удаа аварга болсон. Энэ үед нь Julies Erving ахалж авч явж байсан.

3. NEW YORK KNICKS

New York Knicks нь Atlantic division -ий мэргэжлийн сагсан бөмбөгийн 5 багийн нэг ба NY city-ийн Madison Square Garden-т тоглодог. Цэнхэр, улбар шар, цагаан өнгүүд орсон өмсгөлтэй. Анх багийн нэр нь Knickerbockers гэдэг байсан бөгөөд одоо товчлоод knicks гэдэг болсон. Нэр нь 1600-аад оны үед NY хотыг байгуулалцаж байсан Germany буюу Dutch үндэстний өмсдөг байсан өмдний style юм.

4. PHILADELPHIA SIXERS

Philadelphia 76ers нь Pennsylvania мужийн First Union Centert тоглодог. Улаан, цагаан, хөх өнгийн өмсгөлтэй. Philadelphia нь USA-ийн улс төрийн томоохон төв бөгөөд 1776 онд анх Britain улсаас тусгаар тогтнож 1776-ийн 76-г сонгосон.

5. TORONTO RAPTORS

Raptors нь Canada-ийн Ontario мужийн Toronto хот дахь Air Canada Center-т тоглодог. NBA дахь Саnada-ийн цорын ганц баг. 1994 онд Саnada-ийн 2 багтай (Vancouver Grizzlies хэмээх Канад баг байсан боловч 2001 онд Memphis хот руу багаа нүүлгэсэн билээ) байсан.
Үргэлжлэл бий...


February 25, 2007

More Slang words

За үгнүүдээ үргэлжлүүлэе
1.boy - boy = a good friend That's my boy! бараг хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз дээ
2.broke out -энэ үг нь явах гэсэн утгатайгаар хэрэгллэдэг.
3.buggin- галзуу солиотой юм шиг аварлах
4.burner - буу
5.butters/buttas - сайхан гэдэг утгатай боловч маш олон утгаар зэрэг ашигдагдаж болно. damn hommie that was butta"
6.chicken head - тэнэг охидуудыг нэрлэхдээ хэрэглэнэ. эсвэл үсээ янзалдаггүй арзгар охидууд
7.chillin - амрах, хэвтэх энээ тэрээ гээд л ...
8.cock block - найз чинь нэг охинруу гүйгээд байдаг тэгсэн тэр нь олигтой охин биш байвал чи замаас нь зогсоохыг хэлнэ.
9. c.r.e.a.m.- энэ үг их учиртай. Мөнгө гэсэн үг. cash rules everything around me гэсэн үгний товчлол бөгөөд мөнгө бүхнийг захирнаа
10.creepin- нуугдах эсвэл хэн нэгнийг араар нь тавих
11.cut throat - сайн найзынха залууг эсвэл бүсгүйг булаагч хүнийг хэлнэ.
12.digits -getting digits буюу хэн нэгний утасны дугаарыг авах


Сагсан бөмбөгийн толь

Сагсанбөмбөг сонирхдоггүй хүн цөөхөн байх.Тийм ч учраас сонирхдог спортынхоо талаар илүү мэдлэгтэй байх шаардлагатай. Ингээд тоглолтын үед өргөн хэрэгллэдэг үгнүүдийг тайлбарлаж тавьж байнаа.

1.Air ball - A SHOT attemt that didn't hit the rim of the BASKET. буюу бөмбөг чинь ядаж кольцоогоо ч оносонгүй
2.Alley-oop - тоглогч бөмбөгийг агаарт байхад нь барьж аваад SLAM DUNK
3.Backcourt - бол сагсны талбайн тал буюу багийн өөрийгөө хамгаалж тоглодог хэсэг
4.Bank shot - Бөмбөг сагсны шийдний самбарт ойн гоал орохыг хэлнэ.
5.Bench players - Сэлгээний тоглогчид
6.Big man -Багийн төвийн тоглогч
7.Bomb - 3н онооны шугамаас юмуу холын зайнаас шидэх
8.Bonus (shot) -нэмэлт шидэлт буюу ихэнхдээ тэнцссэн тохиолдолд
9.Break the ice -1т удаан хугацаанд оноо аваагүй байж байгаад авах 2-т тоглолтын анхны оноог авах эсвэл 3-т тэнцээний үед шидэж илүү оноо авах.
10.Brick - тоглогч бөмбөгөө хэтэрхий хүчтэй шидэж самбараа онож буцаж ойх.
11.Bunny -хамгаалт байхгүй нээлттэй үед LAYUP or DUNK хийх.

Үргэлжлэл дараагийн дугаарт.


February 24, 2007

Хип Хоп ритм

Одоо цагт хип хоп дуунуудад ритм гэдэг зүйл үнэхээр чухал байр суурь эзэлдэг. Монголоор бол сүүл холбох гэдэг байхаа. Миний мэдэхээр Татар хамтлагын Заяа хамгийн сайн сүүл холбон дуулдаг. Энэ удаа та бүхэнд англи хэл дээрх ритмийг зориулж байна. Алдартануудын нэрийг хэрхэн сүүл холбож дуулж болохыг уншаарай.


Rhyming with Famous People

George Bush - more mush, pork hooves, horse tush,
Britney Spears - sing me cheers, rickety stairs, bring me beers
John Kerry - mom's chevy, farmer's ready, Tom Petty
P Diddy - he's silly, cheesily, we really
Johnny Damon - Boston hates him, mommy makes 'em
Bill Gates - still hates, forty ill dates, foibles
Pope Benedict the 16th - I scope derelicts who bring beef, I know heavyweights who fix teeth
Dick Cheney - quick ain't he?, it's rainy
50 Cent - nifty pants, hippy-man, sixty cent
Napolean Bonaparte- grab hold of him in the dark, my flow is thinner than art
Barry Bonds - hairy palms, scary psalms, married moms
Mel Gibson - hell ribs him, 'til kids win, tell Simpson


Америк хар ярианы хэллэг

Өнөөдөр-с эхлэн англи хэлний хар ярианы өргөнөөр хэрэглэгддэг зарим үгнүүдийг тайлбартай нь хүргэхээр боллоо. Та бүхэнд далайд дусал гэмээр өчүүхэн ч гэсэн тус болно гэдэгт итгэж байна. Амьдралдаа хэрэглээд сурчихвал бүр л сайн.

1. aight - good, greatcontraction of ALL RIGHT буюу ALL RIGHT гэсэн үгний товчлол-сайн дажгүй, за гэсэн утгуудыг илэрхийлнэ.
2.bangin -маш сэтгэл татам сайхан
3.benjamins-америк хар ярианд энэ үгийг 100-н долларын дэвсгэрийг орлуулан хэрэгдэдэг. учир нь энэ дэвсгэрт дээр ерөнхийлөгч benjamin-ны зураг нь байдаг
4. Bent or Ripped- энэ нь хар тамхи татсаны дараа эсвэл архи дарс хэрэглэсний дараа төрөх хөөрлийн байдлаа илэрхийлдэг үг Ж: "Yo, I'm ripped" or "That cronic got me bent
5.blow -хар тамхи хэрэглэх үед тэр тусмаа кокайн хэрэглэх үед хэрэглэгдэнэ.
6.blunts- энэ бол тусгай татах байдалаар ороож бэлдсэн маравана тар тамхи
7.booty call - сахилгүйтэж хэн нэгэнтэй секс хийхийг хэлдэг. зугаацахын тулд
8.bomb- гайхалтай сайхан гэсэн утгатай Ж нь:Those sneakers is the bomb тэр пүүзнүүд жинхэнэ саак
9.boo -хайртай хүнээ дууддаг үг ялангуяа найз залуугаа -You're my boo.
10.bounce -явах , нэг юмруу явах -Let's bounce means Let's leave.
үргэлжлэлийг дараа тавинаа.Зөндөө олон үг байгаа


The Simpsons Movie

20th Century Fox компаний дараагийн бүтээл The Simpsons Movie энэ оны 7 сарын 27нд нээлтээ хийх юм байна.Мэдээж энэ хүүхэлдэйн цуврал киноог үзэж байгаагүй хүн байхгүй байхаа. Сонин бүлтгэр нүдтэй арзгар үстэй эдгээр дүрүүд бүхэл бүтэн 18н жилийн турш телевизийн сувгаар тасралтгүй гарч ирсэн бөгөөд энэ жил анх удаагаа өргөн дэлгэцний бүрэн хамжээний бүтээл болж үзэгчдэд хүрэх гэж байна.Харин бага насны хүүхдүүдэд зориулагдаагүй нь ойлгомжтой. Нөгөө л бөөн хараал байх нь найдвартай. ХАХА.


За одоо нээлтээ хийхийг нь хүлээх л үлдлээ.









February 23, 2007

Пицца захиалдаг үхрүүд

Би үхэрнүүдийг пицца захиалаад парти зохиогоод бүр машин бариад давхина гэж хэзээ ч бодож бүр төсөөлөж ч байгаагүй юм байна.The Barnyard гэдэг энэ хүүхэлдэйн кино 2006 оны зун анх нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн өдрөөсөө л хойш л орлого өндөртэй кинонуудын тоонд их ч удаан явсан даа. Аргагүй дээ би хүртэл кино театерт очиод 7н доллараа өгөөд үзсэн гээд боддоо. Хамгийн гайхалтай зүйл нь энэ кинон дээрх бүх үхрүүд эр эмгүй бүгдээрээ дэлэнтэй. Анх бүр харчихаад хичнээн гайхсан гээч.Тэрэн дээр нь нэмээд үхрүүд нь алхаж явдаг гэ бодохоор үнхээр инээдтэй. Бид нар шиг Монголчууд маань үзвэл тэр тусмаа хөдөөнийхөн үзвэл энэ үхэр биш харь гаригийн амьтан байна даа гэж хэлэхээр. Мэдээж энэ хүүхэлдэйг бага насны тэр тусмаа америк хүүхдүүдийн сэтгэхүйд зориулж хийсэн нь тодорхой байлаа. Энэ киноог үзэснээр нэг бодлын их инээж сайхан залуужиж авч байгаа ч гэсэн бага насны хүүхдүүдэд буруу ойлголт өгөхөөр байлаа. Учир нь тэд бүх л үхрийг дэлэнтэй байдаг гээд төсөөлөлдөө буулгаад авчихаж магад юм.


Юу ч гэсэн үзэх хэрэгтэй л хүүхэлдэйн киноны нэг шүү. Сайхан инээж аваад залуужих хэрэгтэй. Өө тийм нэрээ охин үхрийг залуу эр үхэр яаж найрдагыг хараарай.



The search ends here

Та бүхэнд энэхүү сайтыг хүргэж байгаадаа маш их баяртай байна. Та xsharex-ээс өөрийн хайсан бүх л хэрэгтэй softs, movies, songs, tuturiols, games бүгдийг эндээс олж татаж авч болно. Энэ сайтад online байдаг гишүүд их бөгөөд бүх л хэрэгтэй зүйл чинь найдвартай, устаагүй link дээр байх болно. Мөн байнга сайт шинэчлэгдэж байдаг. Гэхдээ нэг юм анхаарахад заавал бүртгүүлж байж сайтанд орох болно.
http://www.xsharex.info/

i have a watch...


Ирээдүй рүүгээ захиа илгээмээр байна уу?

Та ирээдүйд хийж төлөвлөсөн зүйл зөндөө л байгаа байх, бас таны болон хамгийн ойр дотны хүмүүсийн чинь тэмдэглэлт өдөр, танд хийж төлөвлөсөн зүйл ч байгаа байхаа.
Та ирээдүй рүүгээ захиа илгээмээр байвал доорх сайт руу ороорой.
http://www.futureme.org/

i have a watch...


February 22, 2007

How are you feeling today? Rate it.


Өнөөдөр сайхан өдөр байлаа гээд бичих дуртай хүмүүс зөндөө л байдаг. Гэхдээ тэр олон бичсэнээ сарын эцэст нь би нэг энэ сард иймэрхүү байлаа даа гээд дүгнэх гэхлээр хэзээ ямар өдөр байснаа мартчих юмаа. Тэгээд өөрийгөө ямархуу байгааг дүгнээд үнэлдэг нэг хөөрхөн сайт байдагын. Хамгийн сүүлд нь сарын сүүлээр өөрийгөө тэх сард хэр байснаа эргэн дүгнэхэд тус болох байхаа.
Сайтруу ороод бүртгүлээд л та эхэлж болно. Амжилт хүсье
http://iratemyday.com


Өөрөө өөртөө зориулсан дэвтэр

Өөрийнхөө хэрэгцээнд зориулаад жижигхэн авсаархан тэмдэглэлийн дэвтэртээ болмоор байна уу? Хэрвээ тийм бол хамгийн амархан арга зааж өгье.
Доорх сайтруу ороод л ОК. Учир нь тэнд бүх юм бий. Бүр хөгжмийн нот бичдэг ч дэвтэр өөртөө хийж болно. Хүссэн хуудсаа сонгоод л таны дэвтэр хэвлэхэд бэлэн.
Эцэст нь Send to Printer... Таадаа таны дэвтэр бэлэн. Хамгийн сүүлд нь хэвлэгдэж гарсан хуудсаа яаж зөв эвхэх талаар ч заасан байгаа.

http://pocketmod.com/app/index.html
i have a watch...


Өөрийн чинь нэр тамган дээр чинь


Би л лав хувьдаа өөрийн гэсэн тамгатай болохыг багасаа л хүсэж ирсэн. Гэхдээ мэдээж одоог болтол өөртөө тамгатай болж амжаагүй л байна. Харин өчигдөр нэг ийм сайт оллоо. Өөрийнхөө хүссэн өнгө хүрээ дизайнаа сонгоод л ЛАЛА. Таны хүссэн тамга чинь таны өмнө бэлэн :р

Энийг харин битгий оффисийн өрөөнд байдаг нөгөө дардаг тамга гэж бодоорой. Cyber тамга гэдгийг санаарай.

За амжилт.
http://www.says-it.com/seal/ цагийг зугаатай өнгөрөөгөөрэй.

i have a watch...


Энгийн TV-ээс HD(HIgh Definition) рүү

Одоо дэлхий нийтээрээ HD буюу тоон системд шилжиж байна.Манай урд хөрш Хятад л гэхэд 2008 оны зуны олимпийг тоон систем буюу HD TV-тэй болохыг уриалаад байгаа билээ.
Манайхан одоо аналог системтэй хуучин зурагт үзэж байгаа. Тиймээс одооноос эхлэн HD зурагттай болохыг уриалж байна.Одоогоор HD зурагтны маань үнэ 500$-оос эхэлж байгаа болохоор манайханд их үнэтэй тусч байгаа болохоор Бээжингийн Олимпоос өмнө хямдраасай гээд залбирах л үлдлээ.


i have a watch...


February 16, 2007

HAPPY FEET

Эгдүүтэй бас хөөрхөн хүүхэлдэйн кино. Гэр бүлийн кино гэж хэлэхэд илүү таарах байхаа. Тэр бацхан Маффин багаасаа л хөл муутай. Учир нь өндөг байхад нь аав нь түүнийг түр цасан дээр алдаад унагачихсан болохоор. Гэвч түүнд энэ хөл нь алдар авчирна гэж хэн ч бодоогүй биз. Бүгдээрээ л түүнийг шоолж тохоорхдог гэхдээ хамгийн гол нь тэр бас өөрийнхөө дуу хоолойгоор сайхан дуулж чаддагүй нэгэн байлаа. Бяцхан Маффин хэр газрыг ганцаараа туулж эцэст нь өөрийнхөө төрж өссөн сүрэгээ аюулаас хамгаалдаг.


i have a watch...


Туулайхан

Хааяа ч гэсэн толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хиймээр байдаг шүү. Хүн хүссэн үедээ хүссэн юмаа хийж чадаж л байвал тэр бол үнэн жаргал.Туулайнуудыг хөөрхөн хөөрхөн л гэдэг хэрвээ иймэрхүү бодолтой туулайнууд байвал л хэцүү дээ. Сахилгагүй туулайнуудыг харж таашал ав.Маргааш чамд юу ч тохиолдож болно. Тийм болохоор одоо л инээж авсан нь дээр шүү :)


*STEP UP* to your life ...

Хүн болгонд өөрийнхөө мөрөөдөлийг биелүүлэх боломж гардаг.Гэхдээ зарим хүмүүст энэ аз ганцхан удаа л тохиолдож болох юм.Tyler Gage-д өөрийнхөө тэр ганц боломжийг зөв ашиглах ухаалаг санаа төрснөөр түүний амьдрал эрс өөрчлөгдөж өөрийгөө улам илүүгээр мэдэрч эхэлдэг. Мэдээж түүнд энэ хүсэлд нь гарыг нь хөтлөн хүргэж өгөх нэгэн азтай бүсгүй бол Nora юм. Хэзээ ч мэдэрч байгаагүй тэр бүжгийн хөдөлгөөн эрч хүчийг тэд зөвхөн цуг байхдаа л мэдэрч чаддаг учраас тэднийг амжилтанд хүргэж чадахуйц том концертонд тэд бэлдэж эхэлэнэ. Мэдээж энэ киноны төгсгөл бусдын л адил аз жаргалтайгаар төгсдөг ч гэсэн миний толгойд хүн өөрийгөө нээж илрүүлэх тэр ганц боломжоо хийсгээд явуулчихгүй үргэлж өөртөө хадгалж явах хэрэгтэй юм даа гэсэн бодол төрүүлсэн юм. Ингээд хамгийн сүүлд кино театерт үзсэн киноны талаарх төрсөн сэтгэдэгдлээ хуваалцлаа.


i have a watch...


Take That



Би 6-р ангид байхдаа ахынхаа баруунаас авчирсан сэтгүүл дотроос TAKE THAT -ийн плакат гаргаж ирдэг юм байна (BRAVO гэсэн сэтгүүл байсан санагдаж байна) . Тэгээд тэрийг дэлгэж ирээд үүднийхээ өрөөнд нааж билээ. Тэр үед ямар хамтлаг гэдгийг мэддэггүй байжээ. Тэгээд 10 төгсдөг жилээ дуу шуу нилээн сонирхдог болоод Back for good дууг нь байнга сонсдог болов. Тэрнээс хойш TAKE THAT -ийн дуунуудад их татагдлаа. Тэгсэн саяхан Beautiful world хамгийн сүүлд гаргасан цомгийг олоод байнга сонсдог боллоо. Үнэхээр чадварлаг хамтлаг шүү. Robbie Williams -s бусад нь шинэ цомогт нь дуулсан байна лээ.

Одоогийн бүрэлдэхүүн зүүн гар талаас:
Jason Orange, Mark Owen, Howard Donald, Gary Barlow.

i have a watch...


Фонт хөрвүүлэлт

Хүмүүс нэг ном бичих ч юмуу ямарваа нэг бичиг баримттай ажиллахдаа flash гээчээр баахан энд тэндээс цуглуулсан document-уудаа нийлүүлэхээр ариал, ариал мон фонтууд нь зөрөөд хэцүүддэг. Таны doc файл чинь овоо их хуудас байсан ч төвөггүй хөрвүүлнэ. Доорх сайтанд дээр байгаа.
http://gate1.pmis.gov.mn/convert/convert.bas эндээс татаж аваад
http://gate1.pmis.gov.mn/convert/macro.htm энэ зааврын дагуу ажиллахад л болно. Одоо фонт зөрөх тал дээр та айлтгүй боллоо :)



i have a watch...


February 15, 2007

Өөрийн хүссэнээр ил захидал хиймээр байна уу?

Энэ их дажгүй эд байгаа биз. Би лав 5жилийн өмнө энэ сайтыг мэддэг байсан юм байна. Тэгэхэд өөрийнхөө нэрийг бичээд гадаадад яваа аяатай л гайхуулж байлаа :p Тэгэж үзүүлэхэд манай нэг анд бүр итгэж байсан шүү... хэхэ... Харин жилийн өмнө юм байна. Энэ сайтыг ашиглаж баахан зүйл хийчихээд letter-james.de гэснийг нь арилгаад асуулт форум дээр дизайнер болчихсон тууж явсан хүн бий шүү. Би сүрхий маргалдаж билээ :) за энэ яахав яг энэ миний хийсэн шиг туршаад үзмээр байна уу?


http://www.letter-james.de/ энэхүү хаягаар туршаад үзээрэй! GOOD LUCK !

i have a watch...


Англи хэлэнд чинь нэмэр тус

1. Энэ өдрийн мэнд! Би гэж хүн блог сүрхий уншдаг болоод нэлээн удваа. Тэгсэн өөрөө нэг блогтой болохоор шийдээд нээж байгаа нь. Одоо аль болох хэрэгтэй мэдээлэл онлайнаар түгээх болно.
Би та нарт Англи хэлэнд чинь тус болох боловуу гээд хэдэн линк үзүүлье.

English, Learning.

http://www.edufind.com/index.cfm

http://www.btinternet.com/~ted.power/index.html

http://www.word2word.com/

http://www.freelang.net/

http://sitemaker.umich.edu/eli.resources

http://www.englishpage.com/

http://www.usingenglish.com/

http://www.online-education.net/

http://www.bbc.co.uk/worldservice/learningenglish

http://www.learnenglish.org.uk/

http://www.english-at-home.com/

http://www.bbc.co.uk/languages/

http://www.oup.com/elt/select?url=/eltnew/students

за амжилт хүсье. Танд хэрэгтэй зүйл байгаа гэдэгт итгэж байна.
Жич: http://www.edufind.com/index.cfm
энэ сайт их дажгүй санагдсан.

i have a watch...


Popular Posts

: