November 12, 2007

Only you

Энэ бичлэгийг ганцхан түүндээ л зориулж бичмээр санагдаад бичээд суужина. Би түүнийгээ орой болгон орондоо орохдоо санаж, өглөө болгон нүдээ нээхдээ шөнөжин зүүдэлсэндээ болоод бүр илүү санацан сэрдэг. Хажууд минь байхад хүртэл түүнийгээ санаж, харамладаг. Яагаад ингэтлээ салж хаагацаж чаддаггүйгээ мэдэхгүй юмаа. Байнга л түүнийхээ дэргэд баймаар, түүнтэйгээ яриа өрнүүлж элдэвийг яримаар бодогдоод тайван ч сууж чадахгүй шүү. Түүнтэйгээ байхад энэ хорвоо дээрх хамгийн аз жаргалтай охин болж, бүх л муу муухайг мартаад, зөвхөн тэрнийхээ л ярихыг анхааралтай сонсоно. Хааяа маргах зүйл байлгүй л яахав гэхдээ түүний маань уужим сэтгэл, уухалаг зан нь бүгдийг авардаг. Би өөрийгөө муухай ааш гаргаж, түргэн уурладагаа мэднээ(ихэнх л эмэгтэйчүүд тийм л байдаг хойно) . Гэхдээ чи минь бүгдийг ойлгож намайг зэмлэдэггүйд нь зөндөө их баярладаг. Би дандаа өөрийнхөөрөө зүтгэдэг, эсэргүүний үлдэгдэл ш дээ. Зөрүүд дээр нь бас жоохон сахилгагүй. Чи минь л наддаа амьдралын утга учрыг ухааруулж, улам ихийг зааж өгдөг. Чамгүйгээр энэ хорвоо хичнээн уйтгартай бас харанхуй байх байсан бол.

Хааяа жоохон л хол байхаараа санаад хэцүүдэнэ шүү дээ. Бүр хаана ч байсан хамаагүй чамруугаа яваад оччихмоор санагдаад л байдаг. Зарим өдөр санаанагүй байж байхад барьдаг гэнэтийн бэлгэнд чинь би дуртай. Дээр бэлгэлсэн бээлийг чинь шөнө бараг өөртлөж унтаж байгаа. Даанч гэртээ тэгээд тэвэрч яваад байхаар гарахдаа орхиод гарчих юмаа. Тэгээд гараад гар дарааский. Ингээл бодоод байхад чи минь миний ганц нар юм даа. Чамтайгаа учирсандаа үнэхээр их баярладаг. LOVE YA

''What's in a name? That which we call a rose by any other name would smell as sweet.'' -
Romeo and Juliet -

1 Сэтгэгдэл:

Pearle Deppsu said...

Хайрланаа гэдэг нь өөд өөдөөсөө харах бус нэгэн зүгт харахыг хэлнээ

Хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй, өөрийн төлөө бус 2 биенийхээ төлөө байх хэрэгтэй. Би биш бид гэдэг үгийг хэрэглэж занших хэрэгтэй.

Миний туршлага бол дээрх бүгд, харин нөгөө хүн маань тийм байгаагүй юм. Тэгээд эцсийн бүлэгт найзууд гэдэг хоосон нэртэй. Яг яс юман дээрээ бол биш л байхгүй юу. Ийм байхыг хүсэхгүй байгаа биз дээ, 2 анд минь

Popular Posts

: