May 6, 2009

Миний судалгааны ажлын draft хэсэг буюу ноорог загвар

Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа бөгөөд цаашид энэ сэдэвээр уншиж судлах маш их зүйл байгаа учраас одоохондоо зөвхөн үндэслэл буюу бараг өмнөх үгийг нь танилцуулж байна. Нэмж засах ажил маш их байгаа учраас алдаа дутагдал зөндөө байгаа байхаа.

Хэт богино долгионы дархлаа тогтолцоонд үзүүлэх нөлөөл            

Удиртгал

Гар утаснаас гардаг радио долгион нь лаборторийн түвшинд хийгдсэн судалгаагаар хүний биеийн эс-д хортойгоор нөлөөлдөг бөгөөд эсийн ДНХ-д гэмтгэл үзүүлдэг байна[1].Мөн удаан хугацаагаар долгионы нөлөөлөлд байх нь эсийн бүтэц тэр тусмаа эсийн үржин хуваагдах явцад нөлөөлж хавдрын эс үүсгэх боломжтой[2]. Бидний өнөөдөр байнга хэрэглэдэг гар утасны долгион нь ямар систем ашиглаж байгаагаасаа ялгаатай байдаг байна. GSM (Global System for Mobile communication) бүхий системийн гар утас нь 850MHz,900MHz, 1800MHz болон 1900 MHz- давтамж бүхий цахилгаан соронзон бүхий радио долгионыг хэрэглэдэг. Харин CDMA 2000 технологи (Code division multiple access) бүхий долгион нь 450 MHz нам давтамжийн цахилгаан соронзон радио долгионыг ашигладаг. Бид өдөр тутмынхаа амьдралд долгионыг өргөн ашигладаг. Гар утаснаас гадна гэрийн хэрэгцээнд хэрэглэдэг богино долгионы зуух (2.45 GHz), утасгүй интэрнэт болон бусад телевизор радио зэрэг нь бүгд долгион үүсгэдэг байна.

Техникийн дэвшилийг дагаад дэлхийд гар утас хэрэглэгч улам ихсэж одоогийн байдлаар 4-н тэрбум хүн дэлхий даяар гар утас хэрэглэж байна. Үүнийг дагаад Монгол улсад 1,4 сая хүн гар утас хэрэглэгч болоод байгаа. Гар утас нь дуудлага хийж бүхий хүний яриаг радио долгион болгон хувиргаж хамгийн ойрхон байрлах долгион хүлээн авагч станц дээрээ хүлээн авч цааш нь телефон сүлжээрүү дамжуулан залгасан хүнийг нь хариу өгтөл долгионыг явуулдаг байна. Стрэсс үүсэх шалтгаанд гар утасны хэт их хэрэглээ байнга орсоор ирсэн[3].

Архаг сульдалыг хам шинж(CFS) нь "Yuppie Flu" нэртэйгээр 1980 оны дундуур анх дэлгэрч эхэлсэн бөгөөд энэ үед анх гар утасны станцуудыг Америкийн нэгдсэн улс болон дэлхийн бусад орнуудад суурилуулж эхэлсэн юм. 1990 оны эхээр дижитал утасны технилоги тархаж эхэлсэн үед улам бүр хүчээ аван CFS ийн хажуугаар бусад ижил шинж бүхий өвчний тархалт нэмэгдсэн байна. Мөн CFS нь тархалт одоогийн байдлаар технилогийн өндөр хөгжилтэй АНУ, Япон зэрэг улсуудад хамгийн их байна. Анагаах ухаанд CFS-ийг сэтгэл санааны хямрал, харшил, мэдрэлийн систем, дархлааны тогтолцооны алдлагдал, вирүсын халдвар , ядрах зэрэг олон шалтгаантай гэж үздэг. Олон улсын өвчний хяналт урьдчилан сэргийлэлт төвөөс гаргасан тодорхойлтын дагуу дараах үндсэн 8-н шинж тэмдэг CFS-ийн үед илэрдэг байна.

  1. Юм санахгүй болж анхаарал муудах
  2. Хоолой хөндүүрлэх
  3. Хүзүүний болон суганы тунгалагын зангилаа томрох, өвдөх
  4. Шалтгаангүйгээр булчингаар өвдөх
  5. Үений дамжилттай өвдөлт илрэх
  6. Толгой өвдөх
  7. Нойрны хямрал
  8. Ядаргаа 24н цагийн дотор арилахгүй байх гэх эдгээр шинж тэмдэгүүдээс 4 буюу түүнээс их шинж 6 болон түүнээс дээш сараар илэрсэн тохиодолд CFS гэж оношлогддог байна.

Дархлаа тогтолцоо нь гадны нөлөөнд хамгийн мэдрэг тогтолцоо юм. Цитокин нь дархлааны урвалын үед эсийг идэвхжүүлэх, дарангуйлах дохио дамжуулах ерөнхий үүрэгтэй, уураг болон гликопротейн бүтэцтэй, зохицуулагч уургууд юм. Стрэсс-д орох болон сэтгэл гутралын үед дархлааны тогтолцоо тэр тусмаа цитокины зохицуулгын алдагдал[4] явагдаж хэвийн хэмжээнээсээ ихсэх буюу багасдаг байна. Мөн түүнчлэн дан ганц цитокины зохицуулага биш дархлаа чадамжит эсүүдийн үзүүлэлтүүд нь архаг сульдалын хам шинжийн үед алдагддаг болохыг судалгаагаар батлаад байна[5]. Дэлхий дахинд долгионы өвчөлийн талаар өмнө нь маш олон судалгаа хийгдэж байсан бөгөөд ДЭМБ ийн Цахилгаан соронзон долгион хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь нэртэй судалгааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манай Монгол улсад өмнө нь цахилгаан соронзон орон хүний эрүүл мэнд, тэр тусмаа дархлааны тогтолцоонд хэрхэн нөлөөлж, архаг сульдалын хам шинжийн үүсэх нэгэн нөлөөлөх хүчин зүйл болж байгааг судалж байгаагүй бөгөөд энэ удаа анх удаагаа хийгдэж байгаа нь судалгааны шинэлэг тал болж байна.


5 Сэтгэгдэл:

Zoloo! said...

Сайн судалгаа болох шинжтэй..

энэ талын хор хөнөөлийг мэддэг хэрнээ яг бодитой, Монгол хэл дээрх судалгаа байхгүй болохоор хамгаалах талаар боддоггүй над мэтэд нь чухал эд байна.. Дуусхаар нь блог дээрээ тавиарай...

Бас хэрэгтэй бол санал асуулгад оролцох, анкет бөглөж өгч болно шүү..

Chandmani said...

Өгүүлбэр зүйн болон үгийн найрлагын хувьд сайн анхаарах хэрэгтэй. Жишээ нь гарчиг нь "хэт богино долгионы дархлаа тогтолцоонд үзүүлэх нөлөөл" гэхээсээ илүүтэй "хүний дархлаа тогтолцоонд (мадалгүй "дархлааны тогтолцоо" ч юм уу хэн мэдлээ мэргэжлийн хэллэг байх) хэт богино долгионы үзүүлэх нөлөө" гэх мэт. Бас гар утаснаас гардаг радио долгион гэхээсээ илүүтэй гар утаснаас цацардаг гэвэл дээр байх гэх мэт. Мөн өгүүлбэр болгоныхоо төгсгөлийг сайн ажаарай, давтан давтан "байна" эсвэл "юм" гэх нь бас "даг" гэж дуусгах нь зохисгүй мэт. Тиймээс зарим өгүүлбэрүүдээ нийлмэл өгүүлбэр болгох гэх мэт... за за надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биздээ. Нэг мэдсэн өөртөө итгэчихсэн авч өгч байна. :)

Chandmani said...

гэнэт санаснаас чини судалгааны асуудал хотын зарим иргэдийн хүрээнд ихээхэн яригддаг. Жишээ нь зарим байрны оршин суугчдаас байрны дээвэрт байрлуулсан хүлээн авагч таваг-антенн зэрэгт дургүйцэн гомдол гаргадаг байсан. Одоо бодож байхнээ Баянгол дүүргийн Москва ресторан, Үйлчилгээний төвийн тэнд байдаг байрууд байсан шиг санагдаж байна. Гар утасны нэгэн компаний антенн тэнд нэгэн байрны дээвэр дээр байдаг байхаа.

Anonymous said...

Chandmanii helsentei sanal niilj baina, bas deerees ni nemj helehed dolgion ashigladag geheese iluuteigeer dolgion deer ajilladag, CDMA ni zovhon 450-s gadna 800,1900MHz-g ch ashigladag geh met. ene taliin mergejiltei huntei hamtarch ajillaval iluu ur duntei boloh baiha. jishee ni ali systemin gar utasnii tsatsargah chadal ih baidag geh metchilen sudalgaani ajild chin nemer boloh medeelluudig avbal...

Jenni said...

Bugdend n unetei zuvulgu ugsund hairlasand bayarllaa. Ugiin odoohondoo draft shatan deeree yavj bga bolhoor zasaj zalruulah zuil ikh bga. Setgegdel bichsen hun bolgonii sanaag sain huleej avch aldaagaa zasnaa

Popular Posts

: