September 11, 2008

Билет олохын тулд


Энэ хүн EURO2008 soccer game-н билет олохын тулд иймэрхүү арга олжээ. хөөрхөн санагдав.


September 9, 2008

Ирээдүйд буцан ирсэн нь

Өнгөрсөн долоо хоногт ажилын шугамаар Эрдэнэт Дархан 2луу томилолтоор явчихаад ирсэн. Уул нь ямар өмнө нь очиж үзээгүй биш гээд гараад очсон чинь энэ удаа ажлын шугамаар явсан болоод ч тэрүү бүх юм өөр харагдлаа. За эрдэнэт ч яахав угийн амьдралын түвшин дархан хотыг бодвол арай л дээгүүр юм байна лээ. Харин дархан ч хэцүү санагдсан шүү. Ажилгүйдэлийн тоо үнэхээр их юм байна лээ. Ганц байдаг ажлын байр нь төмөрлөгийн үйлдвэр байх жишээтэй. Тэгээд ажлын байр олох байдал нь хүртэл тун тааруу харагдсан. Тийм ч болоод дарханд нийгмийн халамж хүссэн хүмүүсийн тоо их байлаа. Нийгмийн эмзэг бүлгийн хүн ам ч олонтой санагдсан. Ядаж байхад тэр бар саун дисконы газар нь ямар ч их юм бэ дээ. Тэрэнд нь ордог залуучууд нь дан согтуу архичингууд л байх юм. Үнэхээр хэцүү газар шиг санагдсан шүү. Эрдэнэтийн хувьд бас эмзэглэмээр зүйл олон байгаа ч гэсэн арай бас хөгжилтэй юмаа. Уул нь Улаанбаатар хотын дараа нь ордог 2 хот нь сайн хөгжөөд өгвөл ч бусад жижиг сум аймаг дагаад хөгжих байх даа.


Дарханд очиод дүүжин гүүрэн дээгүүр алхаж үзсэн шүү нэрээ. Эвгүй юм байна лээ. Дайвалзаад байх юм байна лээ.


September 2, 2008

Миний трак лист


Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунуудынхаа лист-г бичиж үлдээгээрэй. Ихэнхдээ гадаад хуучины дуунд бас дуртай. Ерөнхийдөө хард рок л биш бол хамаагүй.


September 1, 2008

9 сарын 1-нээ санасан нь

Миний мэдэхээр л би ухаан орсоноосоо хойш жил болгоны 9 сарын 1-г сэтгэл догдлон угтдаг байж дээ. Тэгсэн энэ жил ажилчин ангийнх болчихсон болохоор өнөө өглөө нээх догдолсонгүй. Яагаад ч юм энэ өдөр их гоё өдөр шиг санагддаг байж. Удаан уулзаагүй ангийнханыгаа хараад л, сонин сайхан хуучлаад л. Бас шинээр авсан хувцасаа хүүхдүүд бие биендээ гайхуулаад л. Хичээлийн хэрэгсэлүүд нь бүгд шинэ будаг нь үнэртсэн байдагсан. Багш нар ч гэсэн сурагч оюутнуудаа хараад баярладаг байх. Их сургуульд байхад эхний долоо хоногийн хичээл л лав ерөөсөө ордоггүй байлаа. Сайхан өдөржин ангийнхантайгаа чатлана шүү дээ. Одоо ангийнхантайгаа хүссэн цагтаа уулзаж чадахгүй гэж бодохоор гунигтай ч юм шиг. Ажилчин анги болно гэдэг тийм ч хүсэхээр зүйл бишдэгээ болдогсон бол буцаад оюутан болмоор л байна.


August 26, 2008

Монголын дахь Форекс

  • Манай улс дахь форексын худалдааны өнөөгийн байдал, худалдаа хийсний давуу тал?

Монгол улсад байдаг форексийн хамгийн том жишээ бол найман шарга төв юм л даа бид яг л тэдэн шиг вальютуудыг хямдхан байхад нь худалдан авч үнэд хүрэхэд нь буцааж заран зөрүүг нь ашиг болгон авдаг. Манай улсын бүх банкууд иймэрхүү худалдаа хийдэг. Монгол банкны экс ерөнхийлөгч О.Чулуунбат гуай ч мөн энэ талаар маш олон ярилцлагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байсан. Энэ зах зээл нь та өөрөө өөрийнхөө гараар бүхнийг хийдэгт хамгийн сайхан нь байдаг ба манай улсад бугшаад буй хээл хахуул инфляци зэргээс та өөрийгөө бүрэн чөлөөлөх боломжтой юм.
Форексийн зах зээлийн багтаамж нь өдөрт 4 триллион буюу дэлхийн хамгийн том, хэн ч халдаж чадашгүй зах зээл болохоор хэзээ нэг өдөр дампуурчих болов уу гэж айх ямар ч асуудалгүй юм.


  • Яагаад уг клубийг байгуулах болсон бэ?

Манай улсад энэ чиглэлээр худалдаа хийдэг хүмүүс маань бүгдээрээ ганцаараа эсвэл нэг хоёр найзыхаа хамтаар худалдаанд оролцдог ба энэ нь тэдний эрсдлийг бууруулах чадварыг хөгжүүлэхэд хангалтгүй байдаг юм. Энэхүү клубыг байгуулснаар маш олон хүмүүс нэгдэж мэдээлэл солилцох, туршлага хуваалцах бололцоотой болох ба ингэснээр худалдаа хийгч хүмүүсийн эрсдэлийн түвшин байж болох хамгийн бага түвшиндээ хүрэх бололцоотой болж байгаа юм.


  • Клубийн гишүүн болсны давуу тал?

Манай клубийн гишүүн босноор та бүхэн яг энэ худалдаа хийдэг хамт олонтой болохоос гадна клубээс зохион байгуулж буй сургалтуудад хамрагдах ба цаг үеийн мэдээллийг монгол хэл дээрээ хүлээн авах бололцоотой болно. Мөн манай клубийн гишүүн болсноор багаар худалдаанд оролцох эвсэг хамт олонтой болох болно. Клуб маань гишүүнчлэлийн татваргүй ба та элсэн орохдоо сургалтанд хамрагдсан байх шаардлагатай юм.
Монголчууд биржийн арилжаа гэхээс ер нь бол айдаг? Та энэ тухай юу гэж бодож байна?
Тиймээ. Энэ айдас нь 90-ээд оны хувьчлалтай холбоотой, бүх хүмүүст хувьцаа тарааж өгсөн ба тухайн үед хэдхэн овсгоотой хүмүүс тэдгээр хувьцааг хураан авч маш их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгож авсан байдаг. Мөн сүүлийн үед маш олон хүмүүс форексийн худалдаанд оролцож эхэлсэн ба тэдгээр хүмүүс туршлагагүй, мэдлэг чадвар дутмагаасаа болж ихэнхи нь буюу 90 орчим хувь нь алдсан судалгаа байгаа л даа. Манай клубийн үйл ажиллагааны зорилго бол ерөөсөө энэ худалдаанд орж байгаа хүмүүст анхны алхамаа хэрхэн хийх вэ? Яаж эрсдэлийг бууруулах вэ гэдэг дээр нь бодит тусламж үзүүлэх юм. Нэг жишээ татахад манай сургалтанд сууж байгаа нэг сонсогч маань урьд нь нилээн хэдэн сар форексийн худалдаа хийчихсэн хүн байсан л даа. Гэхдээ эхний 2 хичээлийн дараагаар тэр хүүеээ үнэхээр энэ худалдаа чинь маш их мэдлэг чадвар шаарддаг юм байна гэж гайхаж байсан юм. Яг л энэ байдлаар сургалтанд хамрагдсан хүмүүс маань маш олонг зүйлийг шинээр суралцаж, урьд нь мэддэг байсан мэдлэгээ улам бататгаж байгаа нь манай сургалтын чанар, үр дүн маш сайн байгааг илтгэж байгаа юм.


  • Ер нь энэ худалдаанд оролцох нь хэр их ашигтай вэ?

Ашиг болон алдагдал нь тухайн хүнээс шууд хамаарна. Бүх эрх таны л гарт байгаа ба энэ зах зээл нь дэлхий дээрхи хамгийн төгс өрсөлдөөнт зах зээл юм. Хэн ч, ямар том корпораци, ямар ч улс энэ зах зээлд ганцаар шууд нөлөөлж чадахгүй гэдэг нь миний түрүүн хэлсэн зах зээлийн багтаамжаас нь шууд харагдаж байгаа юм л даа. Ер нь бол өм цөм ашиг олдог бизнес гэж бол байдаггүй. Сардаа 20 хувийн ашиг хийж байвал хангалттайд тооцогддог л доо. Таны хөрөнгө оруулалтын хэмжээ, мэдлэг чадвараас тань л шууд хамаарна. Бидний худалдаачид сардаа дунджаар 20-30 хувийн ашиг хийхийг л зорилгоо болгож ажилладаг. Мөн түүндээ хүрч чаддаг. Үнэндээ энэ бизнес бол жинхэнэ өөрөө өөрийгөө мэдрэх, өөрөө өөрийгөө ялан дийлэх боломжийг танд олгож байдаг. Хамгийн хурднаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг танд олгож байдаг, хамгийн амар тайван амьдралийг танд санал болгож байдаг бизнес юм шүү.


August 25, 2008

cuties

images that i found it on internet. which is really really cute... надад яаж ингэж хийдэгийг заагаад өгөх хүн байна уу??? шагналтай













August 24, 2008

Аймаар харьцуулсан нь


Өнөөдөр өнөөх сүр дуулиантай олимпийн наадам маань дуусчихлаа. Монголчууд чамлахааргүй амжилт үзүүлж нутаг нэгтнүүдээ архидуулах асар том шалтгааныг нэгээр нэмж байна шиг байна. хэхэ. битгий буруугаар ойлгоорой. Медал авч байгаа нь үнэхээр гайхалтай зүйл. Монголчууд лаг юмаа тээ!!!!!!!!!!! Бодоод байхад хятад улс 1,330,044,605 хүн амтай, харин Америк улс 303,824,646 хүн амтай мөртлөө 2лаа 600 гаран тамирчин нь олимп-д оролцох эрх авсан байна. Хажууд нь монгол маань дөнгөж 3 сая хүрэхгүй хүнтэй мөртлөө 29н тамирчин оруулсан байгаа нь сайн үзүүлэлт. Тэгээд бас 4н медал гэдэг чинь том амжилт. Дээр нь энэ том гүрэнүүд 600н тамирчин оролцуулж 100н медаль хүртэж байгаа нь монголын 29н тамирчинаас 4н медаль авсан гэдэг тэдний амжилттай яг адилхан гэсэн үг. Хамгийн амархан порпорцийн аргаар бодоод л үзээрэй. 600-д 100 юм бол 29-д хэд вэ гээд л...Хэрвээ Монгол маань энэ том гүрэнүүд шиг их хүнтэй оролцсон бол бас 100 медал авахаар байгааз тэгэхээр. Энэ олимп-д энэ улсуудтай чанарын хувьд яг л тэнцүүхэн оролцож.
Монголд минь удахгүй Олимп болоосой


August 21, 2008

1 р ангийн блогчид

Хай олл. / англиар уншаарай :) / Өндөөр харсан үзсэнээ гайхуулж бичихээр шийдлээ. Нээх ч гайхуулаад байх юм байхгүй л дээ. Гэхдээ их сонинтой. Өнөөдөр явж байгаад ажил гараад өөрийнхөө анх 1р ангид элсэн орж байсан 51 р дунд сургууль дээрээ очсиймаа. Тэгсэн их гоё юм харлаа. Миний анх хөл гишгэж орж байсан ангийнхаа үүдэнд очсон чинь анги болгон чинь өөрийн вэб лог болон бас имэйл хаягтай юмаа. Юм хөгжинөө гэж. Бүр хараад байсан бүх ангиуд нь өөрийн хаягтай байсан. Бүгдээрээ бүл блогспот дээр шүү. Гайхалтай. Үнэхээр ингэж хүүхдүүд нь бичээд байдаг юм болуу эсвэл хэн нэгэн нь сургуулиас нээх их мөнгө аваад блог бичиж баясгаад байгаа юм болуу? сонирхолтой л юм. Зарим юм мэдэхгүй эцэг эхчүүдийг далимдуулж мөнгийг нь авсан ч байж магад. Гэхдээ л бас иймэрхүү юм сэдэж байгаа нь сайшаалтай. Хүүхдүүд нь өөрсдөө хөтлөөд дуртай юмаа бичээд хөгжүүлвэл сайхансан.


August 18, 2008

Эхнэрээ баярлуулаах энгийн зөвөлгөө

Сэтгүүл дээрээс харж байгаад хуулаад тавьчихлаа. Энгийн ч гэсэн эмэгтэйчүүдийг жоохон ч гэсэн баярлуулаж болхоор санаанууд байна.

  • Асуулгүйгээр аяга тавгаа угаа
  • Угаалга, цэвэрлэгээний ажлаас нэг өдөр ч гэсэн холдуул
  • Өглөө угаалгын өрөөнд байхад нь цай ч юмуу кофе чанаж өг
  • Дэлгүүр явж хоол хүнсний зүйл авахад нь тусал
  • Машины хаалгыг нь онгойлгож өг
  • Хайрт чинь усанд орж байвал хуурай алчуур гар хүрэх газарт нь тавь
  • Дуртай амттанг нь хийж өг
  • Гайхтал машиныг нь цэвэрлэж өг
  • Телевизор үзэж байхдаа мөрөөр нь тэвэр
  • Хүүхдүүдээсээ хэдэн цагаар ч хамаагүй холдож, 2 лаа байх боломжийг гарга
  • Усанд ороход нь нуруу рөлийг нь үрж өгч бай
  • Хэсэг хугацаанд ч гэсэн хамт байхаар ажлаа зохицуул
  • Өөрийн найзууд, хамаатан садандаа ямар сайн ханьтай болохоо хэл
  • Дэлгүүрээс дуртай амтттан, унших дуртай сэтгүүлийг нь авчирч өг гэж бичсэн байх юм.


August 17, 2008

Дэлхийн хамгийн хурдан хүн Usain Bolt





Олимпийн наадамын 100м-ийн гүйлтийн төрөлд Ямайкийн тамичин Усайн Болт /Usain Bolt/ 9,69секундын амжилтаар Олимпийн аварга болж дэлхийн хамгийн хурдан хүнээр тодорлоо. Мөн өөрийнхөө 9,72-оор тогтоосон Олимпийн рекордыг эвдсэн байна.

Usain Bolt барианд орохын өрсөлдөгчдөөсөө илт тасран өөрийгөө түрүүлэхийг мэдэрч хурдаа сааруулаагүй бол үүнээс илүү амжилт үзүүлэх байлаа.


August 15, 2008

Хүн амын тоо


Нэрээ Монголын хүн амыг яг одоо хэд гэдгийг нь мэдэх үү? Ноён Элбэгдорж гуай өчигдөр 2,6 сая Чингис сэрлээ гээд л аваад байсан тэгээд яг үнэндээ монголынхоо хүн амын тоог мэдэхгүй байж тэгээд яаж нээх лаг илтгэл тавиад яваад байдаг юм бол доо. Сонин шүү.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол 2008 оны байдлаар 2,996,081 гэсэн байх юм. Одоо бараг 3н сая болчихож байгаа байлгүй дээ.

photo by Beck


Миний Монгол

Монгол улсынхаа төрийн дуулалыг мэддэггүй хүмүүс их байдаг байхаа. Хараад байсан Ерөнхий сайд нээх сайн мэдэхгүй байх шиг байсан. Гэхдээ муу ч үгүй дуулаад байсан шүү, хэхэ
Тэгээд нээх сайхан эхлүүлээд дуулж байгаад тэгээд жоохон дунд хавьд нь очоод гацаад таг болчихдог заншилтай. Яагаад гэвэл үгийг нь сайн мэддэггүй болоод л тэр байх. Би ч гэсэн сайн мэддэггүй л байсан юм. Гэхдээ саяхан яах ч аргагүй сурсан л даа. Зарим хүмүүс ч бүү мэдээ. Аль дээр үеийнхээр нь дуулаад байгаа харагдсан. Алтан медал авч байх тэр мөч-д хүмүүс Дархан манай хувьсгалт улс гэцэн л авч өгч байна лээ. Зарим хүмүүсийн аманд нь орчихсон байдаг юм шиг байгаа юм. ХАХА. Одоо ер нь ингээд олон улсын арга хэмжээнд очоод төрийнхөө дуулалыг дуулах гэсэн мэдэхгүй байвал бас онигоо шүү. Бас нэг юм гэвэл Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гараад төрийн дуулал явж байх үед босон зогсож баруун гарынхаа алгыг зүрхэн талдаа бариж зогсохыг зарлигдсан. Тэгсэн тэрийг хийж байгаа хүн алга шүү. Харамсалтай.... хаха

Монгол улсын төрийн дуулал


Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай



Дагаад дуулаад байж дээ.


August 14, 2008

Тамирчны ялалт хямдхан олдоогүй ээ....



Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяртаа баяр хүргье!


August 13, 2008

Анхны медаль

Манай Гүндэгмаа 792,2 оноогоор Мөнгөн медаль хүртэж Алтан медалийн оосроос атгаад алдлаа.

Гүндэгмаа маань булган сүүлтэй байх болтугай.

Олимпийн аварга Хятадын Chen Ying, Монголын тамирчин Отрядын Гүндэгмаа, Германы тамичин Д.Мөнхбаяр(бараг л Монгол)

Юу ярьж байгаа юм болдоо??


Гүндэгмаа шигшээ 8-д шалгарч Олимпийн рекорд давтлаа


Монгол Улсын гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа 25м спорт гар бууны урьдчилсан буудлагын буудлагад тэргүүлж 590 оноогоор Олимпийн рекордыг давтаж бахдам амжилт үзүүллээ. Гүндэгмаа presicion буудлагын төрөлд өглөө 9цагаас буудаж 291, 11цагаас rapid төрөлд 299 оноотой буудаж, нийт 590 оноогоор олимпийн рекорд давтлаа.

Харин ОУХМ Ц.Мөнхзулын хувьд 581 оноогоор 12-рт бичигдэж цаашид финалын буудлага хийх боломжгүй боллоо.

Жагсаалтыг тэргүүлсэн найман тамирчин 15 цагт медалийн төлөө буудна.


Popular Posts

: