September 1, 2008

9 сарын 1-нээ санасан нь

Миний мэдэхээр л би ухаан орсоноосоо хойш жил болгоны 9 сарын 1-г сэтгэл догдлон угтдаг байж дээ. Тэгсэн энэ жил ажилчин ангийнх болчихсон болохоор өнөө өглөө нээх догдолсонгүй. Яагаад ч юм энэ өдөр их гоё өдөр шиг санагддаг байж. Удаан уулзаагүй ангийнханыгаа хараад л, сонин сайхан хуучлаад л. Бас шинээр авсан хувцасаа хүүхдүүд бие биендээ гайхуулаад л. Хичээлийн хэрэгсэлүүд нь бүгд шинэ будаг нь үнэртсэн байдагсан. Багш нар ч гэсэн сурагч оюутнуудаа хараад баярладаг байх. Их сургуульд байхад эхний долоо хоногийн хичээл л лав ерөөсөө ордоггүй байлаа. Сайхан өдөржин ангийнхантайгаа чатлана шүү дээ. Одоо ангийнхантайгаа хүссэн цагтаа уулзаж чадахгүй гэж бодохоор гунигтай ч юм шиг. Ажилчин анги болно гэдэг тийм ч хүсэхээр зүйл бишдэгээ болдогсон бол буцаад оюутан болмоор л байна.

2 Сэтгэгдэл:

dream said...

Бас шинээр авсан хувцасаа хүүхдүүд бие биендээ гайхуулаад л
за би лав энүүнд аймар дургүй ээ нээх мангар ч юм шиг. арван жилд байхад лаг гайхуулах гэж оролддог байсан нээх мангараа

mulanka said...

Тийм шүү.Энэ жил би боловсролын тогоон дахь сүүлийн 9 сарын 1ээ үдсэн. Дараа жилийн өдийд бас чам шиг ингээд яриад явж байх байх даа,хэхэ

Popular Posts

: