August 21, 2008

1 р ангийн блогчид

Хай олл. / англиар уншаарай :) / Өндөөр харсан үзсэнээ гайхуулж бичихээр шийдлээ. Нээх ч гайхуулаад байх юм байхгүй л дээ. Гэхдээ их сонинтой. Өнөөдөр явж байгаад ажил гараад өөрийнхөө анх 1р ангид элсэн орж байсан 51 р дунд сургууль дээрээ очсиймаа. Тэгсэн их гоё юм харлаа. Миний анх хөл гишгэж орж байсан ангийнхаа үүдэнд очсон чинь анги болгон чинь өөрийн вэб лог болон бас имэйл хаягтай юмаа. Юм хөгжинөө гэж. Бүр хараад байсан бүх ангиуд нь өөрийн хаягтай байсан. Бүгдээрээ бүл блогспот дээр шүү. Гайхалтай. Үнэхээр ингэж хүүхдүүд нь бичээд байдаг юм болуу эсвэл хэн нэгэн нь сургуулиас нээх их мөнгө аваад блог бичиж баясгаад байгаа юм болуу? сонирхолтой л юм. Зарим юм мэдэхгүй эцэг эхчүүдийг далимдуулж мөнгийг нь авсан ч байж магад. Гэхдээ л бас иймэрхүү юм сэдэж байгаа нь сайшаалтай. Хүүхдүүд нь өөрсдөө хөтлөөд дуртай юмаа бичээд хөгжүүлвэл сайхансан.

12 Сэтгэгдэл:

Badka said...

E-mail iinxee xayagiig l buruu bichchixsenees bish xoorxon ym xiijee.

Зэлмэ said...

huurhun yumaa

3apaa said...

Блогийг ашиглах цар хүрээ улам тэлж байна шүү. Харин багш нар эцэг эхчүүдийн блогийн талаархи мэдлэггүйг ашиглан хөөрхөн мөнгө цохиод байгаа юм биш биз?

sanakae said...

Нэг өдөр нэг нөхөр нь л нээсэн бололтой нэрний хувьд асуудалтай санагдчихлаа. 5а гэж байгаад дараа жил нь 6а 7а болохоороо яах болж байнаа.

bayasaa said...

daraa jil n odoogiin 4a giihan yumaa bichne. hehe

Өнөржаргал said...

Хэхэ нээрээ нэрлэлтийн асуудал байгаа боловч хүүхдүүд багаасаа блогтой танилцаж байгаа нь сайн хэрэг шүү...Бичлэгээ ямар их алдаатай бичээ вэ хө:)

Anonymous said...

bi ugiin mongoloor aguu aldaatai bichdegin. JENNI

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Khosoo said...

Minii bas surguulishda Gima

Mika said...

Хөөрхөн ийм бээ яасан. Тоог нь өөрчлөөд 10 болгосон чинь оржийн.. Бүгдийг нь блог дээрээ нэмнээ яадийн. кк

Монгол маань олимпоос 2 алт, 2 мөнгөтэй боллоо.. Үнэхээр сайхан байна. 204 орноос 30-д жагсаж байгаа нь ёстой том амжилт шүү.
Бүх Монголчууддаа баяр хүргэе ээ

Болжмор said...

хөөх яасан хөөрхөн юм бэ...хэхэ

Билгээ said...

Болжийшд, гэхдээ
энэ дээр бицсэн хүмүүстэй адилхан хамгийн түрүүнд нэрлэлтийг дараа жил яахын бол гэсэн бодол төрлөө, дараа жил ч юу байхав, одоо 7 хоногийн дараа..

Popular Posts

: