November 11, 2008

Инээмсэглэл

Би инээмсэглэж байдаг хүмүүст дуртай. Яагаад ч юм чамд сайхан энерги өгдөг биз дээ. Яадгийн хүн завгүй дээр нь ажлын ачаалалаас болоод дотор нь бачуураад явж байдаг зөндөө л хүн байдаг. Тэглээ гээд хамаг юм зүгээр болчих биш. Бидний ярьдагаар хэдэн мэдрэлийн эсээ үхүүлэхийн л нэмэр шүү дээ. / сануулахад мэдрэлийн ширхэг дахин төлждөггүй учраас уурлаад бараагаад байх сайхан зүйл биш шүү/. Хэдий чи завгүй яах ч аргагүй бараагаад байдаг бол нээх сайхан уртаас урт амьсгаа аваад нүдээ аниад хэдэн мин сайхан зүйл бодоорой. Тэгээд бүр болохгүй бол тэр уур хүргээд байгаа зүйлээсээ түр зур зайгаа бариад өөр газраар явж байгаад буцаад ир.Угийн хүн инээмсэглэж байхдаа хамгийн сайхан харагддаг.Хичнээн хөмсөгөө зангидлаа гээд чи нээх чухал царайлсан лаг хүн болчихгүй. Харин улам л яасан ааш муутай золиг вэ л гэж амьтан хүн бодий ш д. Тийм болохоор одоо бүгдээрээ сайхан инээмсэглэж байя.

2 Сэтгэгдэл:

SE said...

yaaag tehhh, neeh saihan ineegeed l yavj baih heregtei sh dee tee JENNI

duurnee said...

саяхан аймаар яараад нэг л тавгүй харайлгаж байсан чинь нэг жаахаан банди урдаас нэлээн удаан угтуулж харж байгаад гэнэт түс хийтэл инээдэг байгаа уур хүрэхээ болиод сайхан тааваараа алхаж байгаам чинь хэхэ инээмсгэлэлээ гэж бас ма ангид дандаа инээж байдаг охин байдаг юм хааяа атаархах шиг болдог шүү ;S

Popular Posts

: