November 7, 2008

Баасан гараг

Өнөөдөр сайхан өдөр байлаа.Урд шөнө хүн амьтаны төрсөн өдөр тэмдэглэж гэртээ шөнө орж ирсэн болохоор өглөө үнэн сонин царайтай хүн босож ирсэн дээ. Бараг 11 хүртэл унтсан байсан.
Арай гэж нэг юм усанд орж байж амь орсон доо.
Сайхан гэдэг нь сэргэж авсан.Ингээд л өдөр маань эхэлсэн дээ. Үнэндээ өдрийн талыг PC нийхээ ард өнгөрөөсөн дөө. Нэг хичээл хийж нэг бол дуу сонсож нэг бол чатлаж. Дуу гэснээс дээр үеийнхээ нэг СД-г хайгаад олдоггүй шүү. Надад уул нь гоё Сүнс хамтлагын анхны цомог нь байсиймаа. Уул нь харагдаад байсан мөртлөө хэрэгтэй үед олдохгүй надаас нуугдчихсан. Тэгээд PC дээрээ байсан хэдэн хуучны татаж авч байсан Сүнс хамтлагынхаа дуунуудыг сонсож баясав. Хар шингээсэн харцаараа гээд л баахан орилсон. Гоё байсан шүү. Хааяа ингэж хуучны дуу сонсох. Тэгсэн дуу ч яахав NO PROBLEM, хамгийн том провлем бол миний хийж байсан хичээл байлаа. SPSS гэдэг статистикийн pro ашиглаж сурах гэж овоо цаг зарцуулж байнаа. Жинхэнэ толгойны өвчин. Сайн мэддэг хүн байвал надад туслаарай. Тэгээд өдөржингөө тэрэнтэй ноцолдсоор байгаад нэг мэдсэн өдрийн 3н цаг болчихсон байсан. Тэгээд ээжтэйгээ хамт гэрээсээ гарваа. Ээж Нарантуул зах орж нэг юманд товч авна гээд. Тийшээгээ бараг зүгэлдэггүй хүн чинь очих гэж нилээн юм болвоо.Өнөөдөр нэг сонинтой байгаа юм байна. Ээжийгээ хүлээгээд гадаа машинд сууж байсан чинь нэг жижигхэн охин машины хажууд зогсчихоод надтай нэг юм яриад байнаа. Гайхаад хаалгаа онгойлгоод яасан гээд асуусан чинь эгчээ надад 100 н төг агчих тэхүү гэхийн. Би гайхаад яах гэж байгын гээд асуусан чинь печень авч идэх гэсэн юм гэсэн. Чи энд яагаад явж байгын яагаад гэртээ харихгүй байгын гэж асуусан чинь ерөөсөө дуугарч өгөхгүй байлаа. Тэгээд ч угийн надад задгай 250 н төгрөг байсымаа. Захын хашаанаас гарахдаа өгдөг гээд хадгалж байсан мөнгөнийхөө 150 төг-г тэр охинд чи өөрөө л юм авч идээрэй гээд өгцөн. Гахдээ үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Тийм хөөрхөн охин халтайсан куртик уранхай өмд өмсчихсөн.Хамгийн хэцүү нь томдчихсон зуны эмэгтэй хүний өсгийтэй сандал өмсөөд дан оймстой дээр нь бараг өөрөөсөө том үүргэвч үүрцэн. Ёстой сэтгэл өвдөөд явчихсан. Ийм хүйтэн байхад ингээд явж байх гэж. Ээж аав нь гэж ямар улс байдаг болдоо. Юу бодож амьдардаг болоо.Өнөөдөр харин их сонин өдрийн 3н цаг өнгөрч байхад зам зүгээр галзуу гацаатай байсан шүү. Очих гэж нэг цаг, буцаад ирэх гэж бас нэг цаг.Аргагүй юм даа. Баасан ахын төрсөн өдөр. Хүмүүс гэнэт бүтэн долоо хоног юу ч хийгээгүй анзаарч бүгдээрээ амралтын өдрөөс өмнө ажлаа амжуулж авах гээд зүгээр...ХАХА. гацсаар байгаад нэг мэдсэн 5 болчихсон. Тэгээд Бек-г ажлаас нь уруу татаж гаргаж ирээд нөгөө аль дээрээс ярьсан өвлийнхөө гуталыг цуг явж авсан шүү. Цас орохоос өмнө. Удаан хайж байж өөртөө таарсан гутал авсан.Ингээд бараг л өвөлд бэлэн.
Ингээд л өнөөдөр бараг дуусах шив дээ. Гэртээ ирэхийнхээ өмнө нэг найз охинтойгоо уулзаж хавийн хов жив ярилцсан юм байна. Угийн л охидууд хойно. Хорвоогийн хамаг юм хамаж аваад л ярина шүү дээ.

4 Сэтгэгдэл:

Anonymous said...

nice ungurchee... Mgldee harimaar sanagdchlaa.. harin ter huuhdin tuhaid gevuul ugluuhun bi www.news.mn deer narantuuliin hun sureg gedeg yum unshsiin bn hehehe..

A.Амарсайхан said...

Тэр заанд атаархчихлаа. Энэтхэгт заан болж төрдөг юм билүү? /Хойтын хойт насандаа/

Erdee (Erdenebulgan) said...

jenni, chi udriin temdeglelee ih goyo bichih yum aa, nudend uzegdtel bicheel. ilen dalangui bna gedeg neg bodliin goyo ch yum shig. te?

Anonymous said...

Тэр замын түгжрэл чинь их аймшигтай шд.Өглөө дөнгөж 9 өнгөрч байхад л хотын баруун хэсгээс төв орох зам түгжирчихнэ.Осол гарсан юм уу, зам хаасан юм уу гэхээр яагаа ч үгүй...аягүй хэцүү...

Popular Posts

: