Хүүхдийн баяр гоё шүү. Парк явж тоглоод л.. Даанч одоо зөнөчихөөд хэрэг алгаа тээ. ХЭХЭ


Хүүхдийн баяр гоё шүү. Парк явж тоглоод л.. Даанч одоо зөнөчихөөд хэрэг алгаа тээ. ХЭХЭ
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy
Өнөөдөр та ямаршуухан байна даа? Сэтгэл санаа өөдрөг байна уу? эсвэл жоохон гунигтай байна уу? эсвэл бүр хэн нэгэнд дурлацан явж байна уу? хариулаарай
Нийтлэгч: Jenni 8 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy
Энэ дууг сонсох үнэхээр дуртай. Их ухаарал хайрладаг дуу шүү. Нэрээ л үнэхээр маргааш гэж байхгүй бол хайртай хүндээ хэзээ хайртай шүү гэж сэтгэлээ илчлэж амжихгүй шүү дээ. Тийм болохоор түүндээ яг одоо хайртайгаа хэлээрэй. Нэрээ маргааш гэдэг өдөр байхгүй ч байх юм билүү. Юу ч тохиолдож болно шүү дээ.
Нийтлэгч: Jenni 0 Сэтгэгдэл
label: Blog of day, Music
3 жилийн өмнөөс эхлэн Хавайн Brigham young их сургуулийн оюутнуудыг урьж авчрах бэлтгэлээ хийж уржигдар орой онгоцоор манай их оронд зочлон ирлээ. Тэднийг хөгжим бүжгийн коллеж, анагаах ухааны их сургуулийн оюутнууд(Үнэндээ манай Jenni-ийн маань English Training Club л дээ. Би албан ёсны гишүүн биш ч гэсэн дандаа цугтаа явж байдгийн хэхэ.) болон тэднийг энд зуучлах компани тосч авахад бэлтгэж Aloha гэж мэндчилдгийг мэдэж авлаа. Тэгээд эрхий чигчий хуруугаа гозойлгоод мэндчилнэ. Энэ нь Хавайгаар хайр сэтгэл, сайн байна уу? баяртай гэдэг үгсийг илэрхийлдгийг мэдэж авлаа. Тэгээд шөнийн 1 цагийн үед эхнээсээ гарч ирэхэд бид Алоха гэж чанга гэгч мэндчилэхэд тэд үнэхээр хөгжилтэй, бүр бүжиг хийж гарч ирсээн. Үнэхээр инээдтэй хэхэ. Бид элгээ хөштөл инээсэн дээ.
Өнөө өглөө зайсангийн тэр хавийн хогийг цэвэрлэсэн. Би очье гэсэн боловч амжаагүй. Женни маань дээр сэтгэгдэл бичсэн байна.
Харин сая Harmony with Aloha хамтлагийн тоглолтыг үзэж сонирхоод сая орж ирлээ. Үнэхээр гайхалтай тоглолт. Манай урлагийн хүмүүст үзүүлмээр тоглолт байлаа даа. Америкийн ардын дуунууд нь маш их таалагдсан. Өө тийн Brigham young их сургуульд Монголын маань 55 оюутан сурдаг гэсэн шүү. Тэднээс 4 нь сая тоглолтод оролцсон. Тэгэхэд Монголоороо бахархаж байлаа шүү.
За тэгээд тоглолт дуусах мөчид Хавайн оюутнууд сэтгэл нь хөдөлсөн бололтой уйлж байсан. Эрчүүд нь хүртэл сэтгэлээ барьж чадахгүй байгаа бололтой нулимс нь цийлэгнэсэн байсан шүү. Монголчууд маань бүх дуу бүжгэн дээр нижигнэсэн алга ташилтаар хүлээж авсан болохоор аргагүй биздээ.
Finally, хэдэн патиар татууллаа. Тэд нар үнэхээр баяртай байгаа бололтой. Аргагүй ээ бид 2-ийн сэтгэл хүртэл хөдөлсөн байсан.
Өчигдөр оройн бичлэг шүү.Өнөөдөр л publish хийж байна. Энэ тоглолтын хэдэн зураг
Нийтлэгч: Beck 3 Сэтгэгдэл
label: Blog of day, Music
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day
Анх хөгжим сонсдог болоод энэ дууг их ч дагаж дуулдаг байж дээ. Одоо бүгдээрээ том том залуучууд болоод танигдахааргүй болцон байна лээ.
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
25наас эхлээд л хамаг ажил давхцаад ёстой зав муутайхан л байна. Монголд ирсэн Хавай арлын Brigham Young University-н найрал дууны ангийн нийт 100 аад бүрэлдхүүнтэй багш оюутнууд ирцэн байгаа. Манай ЭМШУИС-нс нийт 15н оюутан тэд нартай хамтран ганц 2 үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Өнөө өглөө л гэхэд BYU ийн оюутнууд болон Монголын скаутын холбооны хүүхдүүд, хөгжим бүжгийн оюутнууд болон манай 15 нийлж байгаад Зайсан толгой болон Туул гоын эрэг орчимын хогыг түүгээд цэвэрлэчихээд ирлээ. Өглөө бороо ороод салхи ихтэй аймаар хүйтэн байсан ч хүн болгон бид гаднаа даарч байгаа ч гэсэн зүрх маань дулаахан байнаа гээд л зөндөө хог цэвэрлэсэн дээ. Бүгдэнд нь бээлий маск нэг хогны уут бариулаад хог түүлгэхээр явуулсан даа. Нөгөө хавайчууд маань жоохон даарсан байхаа. Ихэнх нь бороо орж байхад сандал шорттой л гүйж харагдсан. Гэхдээ бид нар нийлээд бараг 2 том ачааны машин дүүрэн хог түүсэн шүү. Зайсан толгой ч яахав арай цэвэрхэн юм. Туулын бургас бол аймаар байна лээ дээ. Ёстой юу л бол юу байгаа юм чинь. Манайхан гэж өөрсдөө ч хогоо цэвэрлэж чадахгүй гадны хүүхдүүд ирж хог цэвэрлэж өгч байгаад нь жоохон ичмээр байсан. Тэгээд бүтэн 3н цаг дааран байж цэвэрлэсэн дээ. Өнөө орой манай хавайчууд драмын театерт өөрсдийнхөө тоглолтыг хийнэ. Янзын гоё тоглолт болно гэдэг итгэж байнаа. Үзчихээд сэтгэгдэлээ бичнээ. Бас нэг хүмүүнлэгийн ажилд өчигдөр оролцоод амжсан. Тэр юу вэ гэвэл Солонгосын Saemoon гэдэг шашны цуглааны сайн дурынхан, эмч нар ирж Монголчуудад маань үнэгүй үзлэг эмчилгээ хийж, үнэгүй үсийг нь засч тусламж үзүүлж байгаа. Тэрэнд нь очиж эмч нарт нь орчуулагч хийж өчигдөр баахан суусан даа.Монголчууд маань үнэгүй юманд нугасгүй юм болохоороо аймаар урт дараалал үүсгэцэн ёстой алалцаж байна лээ. Эмч нар нь үзээд шууд л эм бичиж өгвөл эмийг нь тэндээсээ үнэгүй аваж болно. Ингээд Сологосуудад туслаж хэдэн цаг болсон доо. Өнөөдөр уг нь очиж туслах байсан хог түүгээд амжсангүй. Маргааш л очиж туслана даа. Монгол 3 хан хоног л ирж хүмүүнлэгийн ажил хийж байгаа учраас маргааш хамгийн сүүлчийн өдөр нь. За ойрд нэг иймэрхүү л ажилтай байна даа.
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day, Анагаах ухаан
Их солиотой бодол бодсоноо хуваалцая. Хэрвээ би эрэгтэй байсан бол ямар байх байсан бол???? Лав л их биеэрхүү өндөр залуу болох байсан байх. Одоо эмэгтэй юм байж галзуу юм шиг машин барина, дээр нь сагс тоглох үнэн хоббитой. Энгээд тоочоод байвал их салхилаггүй байрын охин л доо. Эрэгтэй хүүхэд болоод төрцөн байсан бол ёстой баллаж байх байсан байхаа. Лав л хажуугаараа өнгөрсөн дажгүй охиныг зүгээр өнгөрөөхгүй нь лавтай. Нөгөө юу гэдэг билээ дээ LADY KILLER гэдэг нь болно биз. Хүүхэн эргүүлээд ХАХА. Мангар хөдөлгөөнтэй гэртээ тогтохгүй янзын золиг байх нь ойлгомжтой. Тэгээд дээр нь эрхийн тэнэг бөөн маягтай ёстой авах юмгүй банди л болно доо. Хамгийн гол нь хичээлдээ бол хэнээс ч дутахгүй сайн, бодвол нэг мэс заслын эсвэл гэмтэлийн эмч болно доо гэж бодоод л алхаж байна даа. Сургуулынхаа хэдэн хөөрхөн охидуудын утсыг бүгдийг нь мэддэг. Тэгээд л нэг залгаад л шууд болзоонд гэлүү.... хаха. Нэг болзчихоод л шууд холбоогоо таслаад шууд дараагын охинруугаа call хийнэ ш д. ХАХА badboy for life гэдэг чинь л энэ дээ. Хааяа нэг сайхан спортын нэвтрүүлэг үзэнгээ найз нартайгаа beerdeed ... төсөөлсөн чинь сайхан байна шүү.
Нийтлэгч: Jenni 9 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day, Football, Sport
Нийтлэгч: Jenni 5 Сэтгэгдэл
label: Blog of day, Анагаах ухаан
label: Photo
За ойрын хэрэгтэй, өгөөжтэй веб сайтуудын мэдээлэл хүргье. www.golomtbank.com руу ороод баруун талд тооцоологч машин гээд байгаа. Миний хадгаламж хэдий хугацааны дараа хүссэн хэмжээнд минь хүрэх вэ? гэсэн байгаа. Тэр лүү орж өөрийн хүсэж буй мөнгөний тоо, хэрвээ банкинд хадгаламжтай бол түүнийхээ хүүг, дансанд сар бүр хийх тогтмол орлогоо оруулахад таны мөнгө хичнээн хугацааны дараа хүссэн хэмжээний мөнгөнд чинь хүрэхэд туслах тооцоологч машин байгаа. Жишээ нь би 1000000 төгрөгтэй болохыг хүсч байна гэж бодъё. Сарын 1% -ийн хүүтэй хадгаламжтай. Тэгээд сар бүр 50000 төгрөг хийнэ гэж бодвол 19 сарын дараа 1040543 төгрөг болох юм байна. Тэгэхээр та сар бүр 50000 төг хэрэггүй юманд үрэхээр ингээд хадгалаад байвал ашигтай байгаа биз.
Өөр гэвэл сагсан бөмбөг, NBA сонирхдог залуучуудад маш хэрэгтэй nice сайт байнаа. www.bballvideos.com энд NBA, гудамжны AND1 сүүлийн үеийн бүх тоглолтуудын тойм байгаа. Мөн өдрийн шилдэг 10 гэх мэт.
Өөр гэвэл www.meebo.com, www.koolim.com энэ мэдээж заавал ямар нэг messenger инсталлдах гэж зовохгүй. Хэрэглэхэд маш хялбар веб мессенжерүүд. Msn, yahoo, icq, google talk-аар чатлаж болно.
www.flickr.com фото зураг сонирхогч хүн бүхэн энэ сайтад өөрийн зургийг байрлуулах боломжтой. Жишээ нь: http://www.flickr.com/photos/mongol
Нийтлэгч: Beck 1 Сэтгэгдэл
label: Мэдлэг, Танд хэрэгтэй
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Blog of day, Анагаах ухаан
Оройны мэдээгээр уул нь их л сайхан мэдээ явж байлаа. Монгол улсын зам бүтээн байгуулалтын ажилд Япон улсаас буцалтгүй тусламж болгон нийтдээ 71 н ширхэг машин тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаа юм байна . Энэ тусламж нь мөнгөн дүнгээр 4н сая гаруй доллар болсон аж. Тэгээд одоо Хэнтий аймгийн Мөрөн сум хүрчихээд байгаа хатуу хучилттай засмал замын ажлын үргэлжлүүлэн хийж Сумбэр сум буюу Дорнодын уудам талаар дамжин монгол улсын хил хүртэл зам тавигдах бололой. Япончууд яагаад заавал наран ургах зүгт санаа тавиад тэнд зам тавихад тусалцаад байнаа. Энэ бол цаанаа ойлгомжтой нэг бодлоготой л байгаа. Ирээдүйд Японы арал живээд ирэх цагт цаад талаасаа хятадаар дамжаад Монгол улсад дамжин ирхэд нь өөрсдөд нь зам тун чухал хэрэгтэй болохоор л ингэж байгаа болуу гэсэн бодол надад төрлөө. Тийм биш байсан бол өөр чиглэлийн зам тавьж байгаа зөндөө олон маршрут байгаа шд. Тэд нарт хөрөнгө оруулалт хийж болно шүү дээ. Энэ миний хувийн л бодол л доо. Тэрнээс биш Япончуудыг муулах гэсэн явдал биш харин тэд нарын алсын хараатай ухааныг нь гайхаж байна. Тийм том бодол өвөрлөөд ирж тусламж өгч байхад нь манай хэдэн ядуу монголчууд хөл нь газар хүрэхгүй баярлаад бөөн л юм болж байгаа нь илт харагдана. Уг нь муу юм байхгүй л дээ. Зам дагаад хөгжил гэдэг болохооор монгол улс маань хөгжилд хөтлөгдөж байгаа л байх.
Дээр нь нөгөө сумо гэдэг бөх нь өнөөдөр эхэлчихсэн байна. Хэдийгээр манай улсын бөхчүүд арлын япон улсыг донсолгож байгаа ч гэсэн монгочууд минь их туулшрамтгай улс юм даа. Ганц улсад байдаг спортыг Монголчууд минь шүтээд л байхын. Тэрний оронд олон улсын алдартай спортыг ерөөсөө сонирхож байгаа хүн ховор юмаа.Нөгөөл д байдаг сагс хөлбөмбөг тэгээд сумо 3л мэдэх юм даа. Өөр өчнөөн сайхан спортууд байхад.Энэ сумоогоороо Япончууд бидний толгойг бага зэрэг ч гэсэн угаажил байгаа. Өөрсдийн япон соёлыг бидний толгойд чихжил байгаа даа. Ирээдүйд Монголд түрэн орж ирэх алсын бодлогоо гэж. гайхалтай шүү.
Нийтлэгч: Jenni 6 Сэтгэгдэл
label: Blog of day
Бид 2ийн блогыг саатан уншдаг эрхэм та нартаа баярлалаа. Нэг ийм тайлбар хийх гэсэн юмаа. Энэ Блогыг 2 хүн бичдэг юм шүү. Анзаарсан бол posted by Jenni эсвэл posted by Beck гэж байгаа. Зарим хүмүүс уншаад гайхаад байж магадгүй. Гэнэт нэг эмэгтэй хүн бичээд л, гэнэт эрэгтэй хүн бичээд л. Хоорондоо их ялгаатай бичлэг бичдэг нь мэдэгдэж байгаа байхаа. Зарим нэг нь ойлгохгүй байгаа бололтой асуугаад байхаар нь энэ бичлэгийг хийж байна.
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy
Аав хэдэн хоног хөдөө яваад ирлээ. Ирэхдээ хэдэн гоё зурагнууд авчирсан юм. Тэр дундаас нь энэ зураг их сонирхол татлаа. Нөгөө хувьцаагаа 100 төгрөгөөр зараад байсан Женко tour bureau ийн томоос том Чингэсийн хөшөө. Энэ зурагнаас харахад хөшөө нь юу ч гэсэн босчихсон бололтой. Одоо илүү дутуу засал чимэглэл хийж байгаа байх. Дотроо ресторан хүртэл хийж сүүл хэсэгтээ дээшээ гардаг липт суурилуулах юм яриад байсан бодвол одоо мөдхөн дуусаж жуулчидын очдог газар болно гэдэгт итгэж байна.
i have a watch...
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy, Танд хэрэгтэй
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм. Энэ нь торогуу хийдэг арга бөгөөд ганц энэ тогорууг маш олон янзаар нугалан хийж болно. Тэр тусмаа энэ тогоруун дүрстэй оригами нь маш олон сони түүхтэй. Тэр олон түүхийн нэгийг нь би бичье.
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Basketball, Blog of day
Саяхан л бид 2 блог нээнэ гээд ярьж байсан. Тэгсэн нэг мэдсэн бичлэг маань 100 хүрсэн байна шт. Бас гоё өдөр 100 хүрсэн байнаа. Өшөө олон сонирхолтой бичлэг нэмж байна гэж амлая. Бид хоёрын анх танилцсан өдөр бөгөөд танилцаад 578 өдөр өнгөрчижээ. Нээрээ л ямар их өдөр бие биенээ таньдаг болсон юм бэ? Энэ өдөр 1000, 2000, 3000 бүр тэрнээс их өдөр болноо.
Нийтлэгч: Beck 4 Сэтгэгдэл
label: Blog of day
Түүнтэйгээ танилцаж байсан тэр өдрөөс хойш өчнөөн олон хоног өнгөрчихжээ. Энэ хугацаа нэг бодлын хэтэрхий цөөхөн ч юм шиг нэг бол зөндөө удсан ч юм шиг санагдаж байна. Одоо бодоод байсан тэр өдрөөс хойш нийт 578 өдөр болжээ. Энэ тоо улам цаашаагаа үргэлжлэн ихсэнэ гэдгийг би мэдэж байна.
578 өдөр гэдэг чинь нийтдээ 82 долоо хоног
82 долоо хоног гэдэг чинь 13,872 цаг
13,782 цаг гэдэг чинь 832,320 минут
382,320 минут гэдэг бол 49,939,200 сек юм байна.
Тэгэхлээр би чамайгаа нийтдээ ийм урт хугацааны туршид танидаг юм байна ш дээ. WOW
I LOVE YOU
Нийтлэгч: Jenni 0 Сэтгэгдэл
label: Happy
one of me fav song.... kiss is like a heaven to me... So kiss me
Sixpence None the Richer
Kiss me out of the bearded barley
Nightly, beside the green, green grass
Swing, swing, swing the spinning step
You wear those shoes and
I will wear that dress.
[Chorus:]Oh, kiss me beneath the milky twilight
Lead me out on the moonlit floor
Lift your open hand
Strike up the band and make the fireflies dance
Silver moon's sparkling
So kiss meKiss me down by the broken tree house
Swing me upon its hanging tire
Bring, bring, bring your flowered hat
We'll take the trail marked on your father's map
[Chorus (repeat)]
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
Нийтлэгч: Beck 3 Сэтгэгдэл
label: Hobby
Нийтлэгч: Beck 0 Сэтгэгдэл
label: Blog of day
Өнөөдөр өөрийхөө хувийн нандин зүйлийнхээ нэг болох дурсалын дэвтэрээсээ ганц 2 хуудасыг энд оруулая.
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy, Hobby
Нийтлэгч: Jenni 5 Сэтгэгдэл
label: Blog of day
За шөнө өрөөгөө солин байж soccer үзэх гэж боссон Manu маань хожигдчлоо. San siro-д болсон тоглолтод 3-0 харьцаатай Милан хожлоо. Эхний гоол Кака, Зеедорф, Жилардино. Manu-ийн хамгаалагчид муу юмаа. Бороон дунд Кака ёстой кайфтай нь аргагүй гоол хийсэн дээ. Миний хувьд бүх гоол хамгаалагч нарын алдаанаас болсон гэж бодож байгаа. Ямарч байсан Manchester -ийн гялалзсан довтолгоог няцааж байсан Гаттусо тоглолтын гол баатраар тодрох шив.
Урд шөнө бол бүр хэрэг байхгүй ээ. Челси азгүй нь аргагүй хожигдсон доо.
Нийтлэгч: Beck 5 Сэтгэгдэл
label: Football
Та хүн л болсон хойно өөрийнхөө талаар сонирхож л байгаа байх даа. Тийм бол танд одоо хүн гэдэг хичнээн гайхамшигтай бүтэцтэй, мөн түүний талаарх баримтуудыг танилцуулая.
Нийтлэгч: Jenni 2 Сэтгэгдэл
label: Анагаах ухаан, Танд хэрэгтэй
Монгол улст АНУ-ын Энх тайвны корпусын шугамаар жил бїр 50 орчим мэргэжилтэн ирж ажилладаг. Тэдний нэг миний дотнын анд Петр Саймон Ховд аймагт 3 жил эрїїл ахуйн чиглэлээр ажиллаад Монгол хэлэнд ёстой л ус цас болоод буцсан юм. Нутаг буцаад 2 жил гаруй сураг тасарсны дараа гэнэт маш урт захиа илгээв. Хувьдаа ирсэн цахим захиаг Єртөөнд зална гэхээр эрхэм уншигч та гайхаж болох. Гэвч Петр андын энэ захиаг та нягтлан уншваас, нэгд, АНУ-д анагаахын сургуульд орохын тулд юу хийх ёстойг, хоёрт, гадаад хїн монгол хэлийг хэчнээн сайн сурч чаддаг болохыг, гуравт, залуус зорилгодоо хїрэхийн тулд хэрхэн уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэйг дөрөвт, цаг хугацааг яаж зөв ашиглаж, ажил, сургууль, ирээдүйн амьдралаа хэрхэн уялдуулах ёстойг ойлгох буй заа. Петрийн захиаг їсгийн алдаанаас бусдыг засварласангїй, уг эхээр нь танд хїргэж байна. Яг л өөртөө ирсэн захиа мэт сэтгэн уншаарай.
Ph.D. М.Саруул-Эрдэнэ (msaruule@indiana.edu)
Сайн уу?
Сар шинэдээ сайхан шинэлсэн үү? Петр хэн бэ гэж санаж байна уу? Сайн бодоорой. Хоёр жилийн өмнө тэнд байсан нэг их сонин гадаадын залуу… Би амьд байна.
Цагаан сарын мэнд минь хэдэн хоног хоцорсон гэж би мэдэж байна., гэхдээ англи хэлний нэг їг байна: "Better late than never." Монгол хэл рүү орчуулбал "хэзээ ч хийгээгүй байснаас хоцорч хийсэн нь дээр". Тиймээс энэ захиаг минь хїлээн аваарай.
Би аль дээр та нарт бичих ёстой байсан гэж мэдэж байна. Найздаа ийм удаан бичихгїй байж болохгїй ч гэж мэдэж байна. Намайг уучлаарай. Їнэндээ би захиа бичих талаар аймаар муу. Захиа бичээгїй маань чамайгаа мартсан гэсэн їг биш. Монголд хоёр жил хагас байсан үед өөрийнхөө ээжид ч хоёрхон захиа бичсэн гэж мэдээрэй. Америкт байсан найз нартаа бүр бичээгүй. Тэгээд яг Ховдоос явах гэж байсан үедээ одоо энэ шиг нэг аймаар урт захиа бичсэн. Тэр захиа тэдний амьдралд авсан хамгийн урт захиа байсан гэж хэлсэн. Энэ захиа ч та нарын авсан хамгийн урт захиа болох байх. Энэ бол миний зуршил, хїлээж хүлээж, тэгээд БҮҮМ, урт захиа.
Гэхдээ энэ хоёр жил яагаад захиа бичиж чадаагүйгээ би одоо тодорхой тайлбарлана. Эхлээд товч хэлбэл энэ өнгөрсөн хоёр жил Бостон хотод амьдарч нэг том эмнэлэгт хүн амын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Нэг зэрэг анагаахын дээд сургуулиудад өргөдөл өгсөн. Амжилтанд хүрч 2005 оны найман сараас Калифорнид байдаг Станфорд гэдэг сургуульд сурч эхэлнэ. Сургуульд элссэнийхээ дараа Тайваньд очиж Хятад хэл сурах боломж байдаг гэж сонссон учраас Тайваны засгийн газар өргөдөл бичиж явуулсан. Амжилтанд хїрээд Тайваньд ирсэн. Тайваны гадаад яам надад сургуулийн төлбөр, байрны мөнгө, онгоцны билет гэх мэтийг өгсөн. Одоо би Тайванд байна. Монголд их ойрхон шүү дээ.
Чамаар юу байна? Чиний хариу урт байх хэрэггүй. Эргэж холбоотой болох л хамгийн чухал. Зүгээр "Сайн уу? Хөөш чи ёстой муухай амьтан шүү. Монголд ирэхээр чинь чамайг ална даа" гэж бичээд өөрийнхөө уураа гаргаарай. Тэгээд боллоо. Тэгээд дараа нь өөр юм бичмээр бол бичиж болно. Ийм амархан шүү.
Захиагаа эхлэхээс өмнө нэг ганц юм. Миний монгол хэлийг уучлаарай гэж чамаас би гуйх хэрэгтэй. Миний монгол хэл муудсан гэж би мэдэж байна. Харин тэр асуудал надад их хэцүү байна. Үнэндээ Тайванд очихоос өмнө илүү сайн байсан гэж бодож байна. Хятад хэл сурч эхлэнгүүт монгол хэл будаа. Нэг аймаар хоолны мантуу боллоо. Монгол хэлний дүрэм, хятад хэлний дүрэмтэй их андуурч байна. Энэ захиаг уншихдаа чамайг олон хачин өгүүлбэртэй тааралдана гэж мэдэж байна. Чамайг тэвчээртэй уншаарай гэж гуйж байна даа. Үнэндээ та нарын заримын англи хэл миний монгол хэлнээс хамаагүй илүү учраас энэ захиаг би англиар бичиж болох байсан, гэхдээ би Монголд байхдаа дандаа монголоор ярих дуртай байсныг та нар мэдэх учраас зїгээр энэ захиаг монголоор бичээд їзье гэж бодсон. Чиний хариуг хүлээнэ шүү. Чи над шиг муу биш гэж мэдэх учраас чиний хариуг хоёр жил хүлээх хэрэггүй гэж би найдаж байна.
За, эхэлцгээе. Петр энэ өнгөрсөн хоёр жил юу хийв?
2002 оны 6 сард Ховдоос гарсан. Зун Энх тайвны корпусын найз нартай Хятад, Вьетнамд нэг сараар ажлаар явсан. Тэд нар тэр чигээрээ Америк руугаа буцсан. Би Нэгдсэн Улсын Хїн Амын Сангийн (UNFPA) нөхөн їржихїй эрїїл мэндийнтөсөлд ажилласан. Ажил аймаар их, нар саргїй ажилласан. Їнэндээ Монголд сайхан байсан. Надаас л хамаарах байсан бол Монголд илїї удаан баймаар байсан. Гэхдээ би Америкийн анагаахын дээд сургуульд өргөдөл өгмөөр байсан. Америкт анагаахын дээдэд орно гэдэг энгийн асуудал биш – их цаг бас ажил хэрэгтэй. Ингээд аль болох хурдан буцах хэрэгтэй болсон.
АНАГААХЫН ДЭЭДЭД ЄРГЄДЄЛ ЄГЄХИЙН ТУЛД
Єнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний бүх хийсэн юм анагаахын сургуульд орохын тулд хийсэн юм учраас миний энэ хоёр жилийн амьдралыг ойлгохын тулд Америкийн өргөдөл өгөх системийг бага зэрэг ойлговол зїгээр байх. И мэйлийн энэ хэсэг уйтгартай байж магадгїй, яагаад гэвэл энэ бїгд Америкийн боловсролын систем, эмч болох системтэй холбоотой. Хэрвээ чи эмч биш болохоор энэ хэсэг сонирхолгүй байвал алгасаад уншаарай.
Монголд хэрвээ эмч болмоор байвал арван жилээ төгссөний дараа конкурс өгөөд тэгээд анагаахын дээдэд орж болно. Америкт систем илүү төвөгтэй. Арван жилээ төгсөөд шууд анагаахад орж болохгүй. Эхлээд их сургууль төгсөх хэрэгтэй. Ямар ч мэргэжлээр сурч болно. Би Харвардын их сургуулийг Сэтгэл судлалаар төгссөн. Тэгээд төгссөнийхөө дараа л анагаахын дээдэд өргөдөл өгч болно.
Америкт анагаахын дээдэд өргөдөл өгөхийн тулд: 1. Их сургуульд сонгосон мэргэжлээрээ сурч байх үедээ шинжлэх ухааны хичээлїїдэд бас суух хэрэгтэй, 2. дараа нь нэг конкурсны маягтай улсын хэмжээний шинжлэх ухааны нэг том шалгалт өгөх хэрэгтэй. Тэр шалгалтыг МСАТ гэдэг. 3. Тэгээд өргөдлїїдээ өгч эхэлнэ. Єргөдөл өгөхөд бас энгийн биш. 4. Эхлээд нэг дэх өргөдлөө өгөх ёстой. Энэ өргөдөлд өөртөө эрїїл мэндтэй холбоотой ямар ямар туршлага байна гэдгээ бичих хэрэгтэй. Дээрээс нь өөрөө яагаад эмч болмоор байгаа тухай нэг том зохион бичлэг – эссе бичих ёстой. Тэгээд энэ өргөдөл, зохион бичлэг, нөгөө том шалгалтны дїн, бас их сургууль төгссөн дїн, бас их сургуулийн чинь багш нарын дэмжсэн захианууд – энэ бїгдийг анагаахын дээдїїд рїї явуулах хэрэгтэй. Явуулсныхаа дараа хїлээх хэрэгтэй. Хэрвээ чиний их сургууль төгссөн дїн тэр сургуульд хангалттай сайн, тэр нөгөө шалгалтны дїн тэр сургуульд хангалттай сайн, бас тэд нар чиний багш нарын захианд итгэсэн, бас чиний зохион бичлэг таалагдсан бол тэр сургууль чамайг хоёр дахь өргөдлөө бич гэдэг. 5. Хоёр дахь өргөдөлд олон жижиг зохион бичлэгийн асуултууд байна. Бүх сургуулийн хоёр дахь өргөдөл өөр өөр байна. Сургууль болгон өөрийнхөө сонирхдог зїйлийг асуудаг. Чи асуултуудад хариулаад буцааж явуулах хэрэгтэй. 6. Тэгээд хэрвээ тэр сургууль чиний хариултад дуртай байвал чамайг ярилцлаганд урина. 7. Тэгээд ярилцлаганд явах хэрэгтэй. Энэ хамгийн хэцїї хэсэг. Ярилцлага дууссаны дараа хїлээх хэрэгтэй. Тэгээд болоо. Хэвийн тохиолдолд энэ процессэд нэгээс хоёр жил хэрэгтэй. Би Монголд байхдаа энэ дээр байгаа 7 шатын зөвхөн нэгийг хийсэн байсан учраас хоёроос эхлэн бїхнийг хийх хэрэгтэй байсан.
Америкт анагаахын дээдэд орох амархан биш. Их сайн оюутнууд дандаа байдаг ч гэсэн өргөдөл өгсөн хїмїїсийн нэг тал нь орж чаддаггүй учраас стресс ихтэй. Түүгээр ч барахгүй тэр орж чадсан тавин хувь нь хамгийн сайн сургуулиудад орох боломж хамаагїй бага. Гурваас таван хувьтай. Аймар.. Дундаж оюутан болгон 12 – 15 сургуульд өргөдөл өгдөг.
2003 ОН – БОСТОНД
За тэгээд, Монголоос гараад гэрээрээ дайрсныхаа дараа Бостон хотод очсон. Би Бостонд ажил олж амьдрах санаатай очсон. Яагаад гэвэл миний төгссөн сургууль тэнд байдаг учраас нөгөө багш нарын дэмжсэн захиа гэх мэт бїх материалаа олж нийлїїлэхэд амар гэж бодсон. Дээрээс нь өргөдөл өгөхөд хїний туршлага их чухал учраас ямар ч хамаагїй ажил хийж болохгїй. Эрїїл мэндийн судалгаатай холбоотой ажил байвал өргөдөл бичихэд их хэрэгтэй байсан. Би өөрөө хїн амын эрїїл мэнд сонирхдог болохоор тэрэнтэй холбоотой бол бүүр сайн. Бостонд олон их сургууль, судалгаа хийдэг эмнэлэг байдаг болохоор иймэрхїї ажил олоход илїї боломжтой гэж бодсон.
Миний эхлээд хийх хэрэгтэй байсан юм бол тэр том шалгалтанд бэлдэх. Тэр шалгалтаар бїх их сургуулиудад заадаг шинжлэх ухааны холбоотой зїйлсийг шалгадаг. Шалгалт өгдөг өдөр найман цаг суух хэрэгтэй. Бїтэн өдөр, аймаар удаан. Жил болгон хоёр удаа өгөх боломж байна. 4 сард, 8 сард. Би Америкт 1 сард ирсэн учраас 3 сар бэлдэх хугацаа байсан. Би их сургууль төгсөөд бараг 3 жил болсон учраас олон юм мартсан. Тэр 3 сар би өдөр болгон кафенд очиж ном уншиж байсан. Тэр їед надад Монголын хїн амын сангийн хийж дуусаагїй ажил байсан болохоор шөнөд нь би интэрнэтээр тэр ажлаа хийж байсан. 4 сард шалгалт өгсөн. Амьд гарлаа!!! Би их баярлаж байсан. Хэдэн сарын їр дїн.
Тэгээд зохион бичлэг бичиж эхэлсэн. Энэ бас их чухал, их цаг авсан. Тэр үед би өөртөө "энэ миний амьдралын хамгийн чухал зохион бичлэг" гэж хэлдэг байсан. Мэдээж одоо тэрийг бодохоор арай хэтрїїлсэн байх, гэхдээ тэр үед би яг тэгж бодож байсан. Ер нь бїх процессийн бїх шатанд л би тэгж бодож байсан. Яагаад гэвэл анагаахын дээдэд орж чадахгїй бол, будаа. Эмч болж чадахгїй… Тэгээд хэдэн өөр өөр эссэ бичсэн. Мэдээж Монголд байсан тухайгаа оруулсан. Бичсэнийхээ дараа бїх материалуудаа нийлїїлээд явуулсан. Явуулахаасаа өмнө их сургуулийн зөвлөхтэй ярьсан, тэр хүн надад 20 сургуульд өргөдөл өгвөл зүгээр гэж хэлсэн учраас би тэгсэн.
Энэ хоёр том хэсэг дуусангуутаа би арай амарсан. Одоо тогтвортой ажил олох хэрэгтэй. Тэр үе хүртэл би нэг интэрнэтийн вэб хуудас хийдэг ажил хийж байсан, гэхдээ тэр ажил анагаахын дээдэд ороход надад туслахгүй гэж мэдсэн учраас эрүүл мэндийн холбоотой ажил хайж эхэлсэн. Ажил олох их хэцїї байсан. Би үнэндээ тийм хэцүү гэж төсөөлөөгүй, яагаад гэвэл би их сайн сургууль төгссөн, бас ажлын сайн туршлагатай байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь би зөвхөн нэг жил л ажиллах санаатай байсан. Олон дарга тэрэнд дургїй байсан, тэд нар хамгийн богино ажиллах хугацаа бол хоёр жил гэж ярьдаг байсан. Тэгээд олон ажил намайг ярилцлаганд уриад намайг дараа жил анагаахын дээдэд орох хїртэл ажиллана гэж мэдэнгїїтээ баярлалаа, баяртай гэж хэлсэн. Би санаа зовж эхэлсэн, яагаад гэвэл мөнгө байхгїй болж байсан.
Тэгтэл миний эрүүл мэнд гэнэт хүндэрсэн. Миний мухар олгой халдварласан. Тэр үед өвчнөө олгой гэж мэдээгїй, зүгээр гэдэс гэж буруугаар бодсон. Дээрээс нь тэр їед надад даатгал байгаагүй учраас эмчид үзүүлэх хэтэрхий їнэтэй гэж айсан. Єөрөө зүгээр болно гэж найдсан. Тэгээд миний олгой хагарсан. Их хүнд асуудал боллоо. Яаралтай хагалгаанд орсон. Гэдэс дотор халдварласан учраас миний гэдэс ажиллахаа больсон. Тэр їед миний ээж гадаадаас надад туслахаар ирсэн. Би юу ч идэж чадахгїй байсан. Эмч нар намайг нэг өвөрмөц шингэнээр тэжээгээд. Тэр үед би аймаар санаа зовж байсан, яагаад гэвэл даатгалгїй, мөнгөгїй, ажилгїй хэвээрээ. Тэд нараас надад өгч байсан тэжээгч шингэн өдөр болгоны мөнгө 1000 доллар. Нэг сая төгрөг гээд бод. Тэнгэр минь ээ. Би яаж төлөх юм бэ? Гэхдээ үхэхээс өөр юу ч хийсэн нь дээр. Нэг бїтэн сар юу ч идэхгүйгээр эмнэлэгт хэвтсэн. Амьд гарлаа!!! Их турсан. Одоо нэг том сорвитой болсон. Мөнгөний талаар хамгийн сүүлд нэг засгийн газрын өвөрмөц програмд өргөдөл өгөөд яагаад гэвэл надад төлөх арга байгаагїй, тэд нар миний өмнөөс төлөхийг зөвшөөрсөн.
Хамгийн сүүлийн хэдэн өдөр эмнэлгээс компьютераар ажил хайж байсан. Нэг өдөр эмч - шинжлэх ухааны ажил хийдэг хїн надад нэг и мэйл явуулсан. Тэр миний резюмэ – си ви – г хараад би тэр ажилд тохирно гэж бодсон. Үнэндээ тэр ажил миний сонирхол, туршлагатай яг тохирсон байсан учраас би эмнэлэгт хэвтэж байсан ч гэсэн хариу бичсэн. Тэгээд долоо хоногийн дараа ярилцлаганд орохоор тохирсон, энэ өдрийн дараа би эмнэлгээс гарсан. Тэр үед их хэцүү байсан, яагаад гэвэл би их урт хугацаагаар хоол идээгїй, би их хїчгїй. Хэд хоногийн дараа тэр ярилцлаганд явсан. Мэдэхгїй энерги хаанаас олсон, гэхдээ ярилцлага амжилттай боллоо. Би ажил авлаа. Ингээд миний амьдрал тогтсон. Миний ээж надтай 2 долоо хоног байгаад ажиллаж байсан гадаад улс руугаа явсан. Миний ээжийг дипломат гэж сана.
Тэр ажил яг миний хайж байсан ажил. Би нэг их алдар нэртэй эмнэлэгтэй хамтарч хүн амын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Би их баярлаж байсан, яагаад гэвэл миний ажил бас Бостоны мөнгөгүй, жирэмсэн эмэгтэйчүүдтэй холбоотой байсан. Олон Бостоны мөнгөгүй хүмүүс латин америк хүн учраас би өдөр бүр испани хэл хэрэглэж байсан. (Петрийн төрөлх хэл нь испани. М.С.). Хэрвээ сонирхвол би энэ талаар дараа илїї тодорхой бичиж өгч болно.
Тэр үед надад бас нэг бодол байсан. Надад тэр хоёр жил өнгөрсний дараа ямар нэгэн надад үлдсэн юм байх ёстой. Зөвхөн өргөдөл өгөөд байж болохгүй гэж бодсон. Анагаахын дээдэд сурч эхэлснийхээ дараа би өнгөрсөн хоёр жилээс надад юу ч їлдээгїй гэж бодмооргїй байсан учраас өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар нэг юм хийх хэрэгтэй гэж шийдсэн. Тийм учраас хятад хэл сурч эхэлсэн. Би Монголд байхдаа хэлэнд их сонирхолтой болсон, тийм учраас хэл сурвал зїгээр гэж бодсон. Дээрээс нь хятад хэл мэддэг хїмїїс их, ашиг сайтай байх гэж бодсон. Ялангуяа хэрвээ би эргэж Ази руу явбал.
За тэгээд анагаахын дээдэд өргөдөл өгөх процесс үргэлжилсэн. Єдөрт, эмнэлэгт ажилласан, шөнөд нь интэрнэтээр хийдэг ажлаа хэвээрээ хийж байсан. Дээрээс нь долоо хоногт хоёр удаа хятад хэлний оройн хичээлд явж байсан. Их завгїй. Стресс тайлах гэж заримдаа газрын теннис тоглож эхэлсэн. Тэр їед анагаахын дээд сургуулиудад хоёр дахь өргөдлүүдээ өгч эхэлсэн болохоор стресс дахиад ихэссэн.
2004 – БЇХ ЮМ ШИЙДЭГДСЭН
Тэгээд дараагийн хэдэн сар тэгж өнгөрсөн. 2 ажил хийгээ л, хятад хэл сураа л, өргөдөл анкет бөглөө л. Хоёр дахь өргөдлүүдээ өгснийхөө дараа стресс жинхэнээсээ эхэлсэн. Сургуулиуд аль хэдийн миний нэг дэх өргөдлийг хараад, бүх материал, дүнг өөр оюутнуудтай харьцуулаад хоёр дахь өргөдөл явуулах гэж шийдсэн. Гэхдээ тэр хамгийн хэцїї хэсэг биш. Хамгийн хэцїї хэсэг бол хоёр дахь өргөдлөө өгснийхөө дараа ярилцлаганд урилга авах. Хоёрдугаар өргөдөл өгдөг оюутнаас аравны нэг орчим нь ярилцлаганы урилга авдаг. Тийм учраас бүх процессийн хамгийн чухал їе бол энэ. Ярилцлаганд ордог хүмүүсээс гуравны нэг орчим нь сургуульд орно гэдэг. 2004 он бол ярилцлаганы он. Ярилцлаганы урилга ирээгүйгээр өдөр ирэх тутам би стресстэй байсан.
3 сар эхлэхээр ярилцлага авч эхэлсэн. Ярилцлаганд явахад ч бас стресстэй. Явахаасаа өмнө тухайн сургуулийн тухай сайн судлах хэрэгтэй байсан. Интэрнэтээс, номоос би тэр сургуулийн бүх программуудыг сайн мэдэх хэрэгтэй байсан. Ярилцлаганд орохдоо би яагаад тэр сургуулийг надад тохиромжтой гэж бодсон, яагаад тэр сургуулийн программд дуртай гэж тодорхой ярих хэрэгтэй. Дээрээс нь тэд нар миний өргөдөл, ажлын туршлага, зохион бичлэг гэх мэтээс асууна. Олон удаа бас Америкийн нийгмийн асуудалтай холбоотой эсвэл эрүүл мэндийн системтэй холбоотой асуулт асууна. Зарим сургуульд хоёр ярилцлаганд орох хэрэгтэй байсан, зарим нь гурав. Зарим сургуулийн ярилцлага багштай, зарим нь даргатай, зарим нь оюутантай ч орсон. Нэг сургууль дээр нэг зэрэг гурван хүнтэй ярилцсан. Ярилцлаганы бас нэг хэцїї юм нь мөнгө. Чи өөрөө тэр сургуульд очих онгоцны билет, зочид буудлын мөнгө төлөх хэрэгтэй. Би Бостоноос олон өөр газар луу нисэх хэрэгтэй болсон. Их хэцүү, их үнэтэй.
4 сард анхны сургуульд суралцах урилга ирсэн. Энэ сургууль Нью-Иоркт байсан. Тэр үед би их баярлаж байсан. Түрүүний жилийн нэг сараас би өргөдөл өгч эхэлсэн, нэг жилээс илїї хугацаа. Тэгээд анхны урилгаа авахад ямар сургууль гэдэг тийм чухал биш. Их баяртай. Эмч яг болно гэсэн үг. Хичнээн баяртай байснаа миний монгол хэлээр илэрхийлж чадахгүй. Тэрнээс хойш миний сэтгэл их өөр, би чөлөөлөгдсөн, хөнгөрсөн.
Хамгийн сүүлд бас өөр хэдэн сургуульд элсч чадсан, гэхдээ түүнийг надад их орой мэдүүлсэн учраас шийдэхэд их хэцїї байсан. 5 сарын 15 гэхэд бїх өргөдөл гаргасан оюутнууд аль сургуульд сурах вэ гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй. Би сүүлчийн өдөр хүртэл нэг л сургуулийн хариулт хүлээж байсан. Тэр бол миний хамгийн их хїсч байсан нэг дэх сонголт. 5 сарын 14-нд тэндээс над руу утасаар ярьж намайг авлаа гэж мэдэгдсэн. Тэгээд би бїїр их баярласан, яагаад гэвэл тэр сургууль Станфорд – их сайн сургууль. Єргөдөл өгсөн 20 сургуулиас миний хамгийн дуртай сургууль. Їнэндээ би өөрийгөө орж чадна гэж бодоогїй. Жил бүр 5000-аас илүү өргөдөл өгдгөөс 86 нь л орж чадна гээд бод доо. Калифорни мужийн цаг агаар бас их гоё. Түүгээр ч барахгүй Калифорни Америкийн баруун талд байна… Монголтой хамгийн ойрхон муж J
Ингэж миний анагаахын дээдийн тухай өгїїлбэр дууслаа. Их стресстэй байсан ч гэлээ хамгийн сүүлд бїх юм зүгээр болсон.
Тэгээд би хэдэн сар амрах гэж ээж дээрээ Белизэд очсон. Тэнд байхдаа гэнэт Тайваны гадаад яамнаас нэг жил Тайванд хятад хэл сурах төсөл бичих боломж байна гэж мэдсэн. Би аль хэдийн хятад хэл сурч эхэлсэн, гэхдээ их завгүй, бас хичээл их чанга биш байсан учраас нэг их сураагүй. Хүнтэй чөлөөтэй ярьж чадахгїй байсан. Анагаахын дээдэд сурч эхэлбэл дахиад хэл сурч чадахгїй байх. Тэгээд сурч эхэлсэн хэлээ бас мартахгїй гэж тэр төслийг бичихээр шийдсэн. Би их яаралтай баахан материал бэлдэх хэрэгтэй болсон. Дахиад стресстэй байдалд орлоо. Гэхдээ төсөл бичээд амжилтанд хүрээд одоо Тайванд сурч байна. Хятад хэл бага сагаар сурч байна. Хамгийн харамсалтай юм бол хятад хэл сурах тусам миний монгол хэл замбараагїй болж байна гэж надад санагдаж байна.
За, хэтэрхий их бичлээ. Иймэрхүү сонинтой. Миний том зорилго амжилттай боллоо. Хэрвээ энд хїртэл уншсан бол чи нэг ёстой тэвчээртэй хїн шүү. Эсвэл чи нэг ёстой їнэнч найз шүү.
Чамаар юу байна? Чамайг хариу бичээрэй гэж би хэлэх эрхгїй гэж би мэдэж байна, яагаад гэвэл би өөрөө удаан хугацаагаар захиа бичээгїй… Битгий миний муу зуршлыг дуурайгаарай. Ийм урт заавал байх ёсгүй шүү. Над шиг 2 жилд зөвхөн нэг урт захиа бичсэнээс тогтмол богинохон богинохон захиа бичсэн нь дээр. Чиний захиаг хүлээж байна.
Чиний найз Петр.
Эх сурвалж: http://www.tsahimurtuu.mn/main/20060404491.htmНийтлэгч: Beck 5 Сэтгэгдэл
label: Blog of day, Танд хэрэгтэй