May 1, 2007

ДОТНО АНДЫН ЗАХИА БУЮУ АМЕРИКТ ХЭРХЭН ЭМЧ БОЛДОГ ВЭ?

Монгол улст АНУ-ын Энх тайвны корпусын шугамаар жил бїр 50 орчим мэргэжилтэн ирж ажилладаг. Тэдний нэг миний дотнын анд Петр Саймон Ховд аймагт 3 жил эрїїл ахуйн чиглэлээр ажиллаад Монгол хэлэнд ёстой л ус цас болоод буцсан юм. Нутаг буцаад 2 жил гаруй сураг тасарсны дараа гэнэт маш урт захиа илгээв. Хувьдаа ирсэн цахим захиаг Єртөөнд зална гэхээр эрхэм уншигч та гайхаж болох. Гэвч Петр андын энэ захиаг та нягтлан уншваас, нэгд, АНУ-д анагаахын сургуульд орохын тулд юу хийх ёстойг, хоёрт, гадаад хїн монгол хэлийг хэчнээн сайн сурч чаддаг болохыг, гуравт, залуус зорилгодоо хїрэхийн тулд хэрхэн уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэйг дөрөвт, цаг хугацааг яаж зөв ашиглаж, ажил, сургууль, ирээдүйн амьдралаа хэрхэн уялдуулах ёстойг ойлгох буй заа. Петрийн захиаг їсгийн алдаанаас бусдыг засварласангїй, уг эхээр нь танд хїргэж байна. Яг л өөртөө ирсэн захиа мэт сэтгэн уншаарай.


Ph.D. М.Саруул-Эрдэнэ (msaruule@indiana.edu)

Сайн уу?

Сар шинэдээ сайхан шинэлсэн үү? Петр хэн бэ гэж санаж байна уу? Сайн бодоорой. Хоёр жилийн өмнө тэнд байсан нэг их сонин гадаадын залуу… Би амьд байна.

Цагаан сарын мэнд минь хэдэн хоног хоцорсон гэж би мэдэж байна., гэхдээ англи хэлний нэг їг байна: "Better late than never." Монгол хэл рүү орчуулбал "хэзээ ч хийгээгүй байснаас хоцорч хийсэн нь дээр". Тиймээс энэ захиаг минь хїлээн аваарай.

Би аль дээр та нарт бичих ёстой байсан гэж мэдэж байна. Найздаа ийм удаан бичихгїй байж болохгїй ч гэж мэдэж байна. Намайг уучлаарай. Їнэндээ би захиа бичих талаар аймаар муу. Захиа бичээгїй маань чамайгаа мартсан гэсэн їг биш. Монголд хоёр жил хагас байсан үед өөрийнхөө ээжид ч хоёрхон захиа бичсэн гэж мэдээрэй. Америкт байсан найз нартаа бүр бичээгүй. Тэгээд яг Ховдоос явах гэж байсан үедээ одоо энэ шиг нэг аймаар урт захиа бичсэн. Тэр захиа тэдний амьдралд авсан хамгийн урт захиа байсан гэж хэлсэн. Энэ захиа ч та нарын авсан хамгийн урт захиа болох байх. Энэ бол миний зуршил, хїлээж хүлээж, тэгээд БҮҮМ, урт захиа.

Гэхдээ энэ хоёр жил яагаад захиа бичиж чадаагүйгээ би одоо тодорхой тайлбарлана. Эхлээд товч хэлбэл энэ өнгөрсөн хоёр жил Бостон хотод амьдарч нэг том эмнэлэгт хүн амын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Нэг зэрэг анагаахын дээд сургуулиудад өргөдөл өгсөн. Амжилтанд хүрч 2005 оны найман сараас Калифорнид байдаг Станфорд гэдэг сургуульд сурч эхэлнэ. Сургуульд элссэнийхээ дараа Тайваньд очиж Хятад хэл сурах боломж байдаг гэж сонссон учраас Тайваны засгийн газар өргөдөл бичиж явуулсан. Амжилтанд хїрээд Тайваньд ирсэн. Тайваны гадаад яам надад сургуулийн төлбөр, байрны мөнгө, онгоцны билет гэх мэтийг өгсөн. Одоо би Тайванд байна. Монголд их ойрхон шүү дээ.

Чамаар юу байна? Чиний хариу урт байх хэрэггүй. Эргэж холбоотой болох л хамгийн чухал. Зүгээр "Сайн уу? Хөөш чи ёстой муухай амьтан шүү. Монголд ирэхээр чинь чамайг ална даа" гэж бичээд өөрийнхөө уураа гаргаарай. Тэгээд боллоо. Тэгээд дараа нь өөр юм бичмээр бол бичиж болно. Ийм амархан шүү.

Захиагаа эхлэхээс өмнө нэг ганц юм. Миний монгол хэлийг уучлаарай гэж чамаас би гуйх хэрэгтэй. Миний монгол хэл муудсан гэж би мэдэж байна. Харин тэр асуудал надад их хэцүү байна. Үнэндээ Тайванд очихоос өмнө илүү сайн байсан гэж бодож байна. Хятад хэл сурч эхлэнгүүт монгол хэл будаа. Нэг аймаар хоолны мантуу боллоо. Монгол хэлний дүрэм, хятад хэлний дүрэмтэй их андуурч байна. Энэ захиаг уншихдаа чамайг олон хачин өгүүлбэртэй тааралдана гэж мэдэж байна. Чамайг тэвчээртэй уншаарай гэж гуйж байна даа. Үнэндээ та нарын заримын англи хэл миний монгол хэлнээс хамаагүй илүү учраас энэ захиаг би англиар бичиж болох байсан, гэхдээ би Монголд байхдаа дандаа монголоор ярих дуртай байсныг та нар мэдэх учраас зїгээр энэ захиаг монголоор бичээд їзье гэж бодсон. Чиний хариуг хүлээнэ шүү. Чи над шиг муу биш гэж мэдэх учраас чиний хариуг хоёр жил хүлээх хэрэггүй гэж би найдаж байна.

За, эхэлцгээе. Петр энэ өнгөрсөн хоёр жил юу хийв?

2002 оны 6 сард Ховдоос гарсан. Зун Энх тайвны корпусын найз нартай Хятад, Вьетнамд нэг сараар ажлаар явсан. Тэд нар тэр чигээрээ Америк руугаа буцсан. Би Нэгдсэн Улсын Хїн Амын Сангийн (UNFPA) нөхөн їржихїй эрїїл мэндийнтөсөлд ажилласан. Ажил аймаар их, нар саргїй ажилласан. Їнэндээ Монголд сайхан байсан. Надаас л хамаарах байсан бол Монголд илїї удаан баймаар байсан. Гэхдээ би Америкийн анагаахын дээд сургуульд өргөдөл өгмөөр байсан. Америкт анагаахын дээдэд орно гэдэг энгийн асуудал биш – их цаг бас ажил хэрэгтэй. Ингээд аль болох хурдан буцах хэрэгтэй болсон.

АНАГААХЫН ДЭЭДЭД ЄРГЄДЄЛ ЄГЄХИЙН ТУЛД

Єнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний бүх хийсэн юм анагаахын сургуульд орохын тулд хийсэн юм учраас миний энэ хоёр жилийн амьдралыг ойлгохын тулд Америкийн өргөдөл өгөх системийг бага зэрэг ойлговол зїгээр байх. И мэйлийн энэ хэсэг уйтгартай байж магадгїй, яагаад гэвэл энэ бїгд Америкийн боловсролын систем, эмч болох системтэй холбоотой. Хэрвээ чи эмч биш болохоор энэ хэсэг сонирхолгүй байвал алгасаад уншаарай.

Монголд хэрвээ эмч болмоор байвал арван жилээ төгссөний дараа конкурс өгөөд тэгээд анагаахын дээдэд орж болно. Америкт систем илүү төвөгтэй. Арван жилээ төгсөөд шууд анагаахад орж болохгүй. Эхлээд их сургууль төгсөх хэрэгтэй. Ямар ч мэргэжлээр сурч болно. Би Харвардын их сургуулийг Сэтгэл судлалаар төгссөн. Тэгээд төгссөнийхөө дараа л анагаахын дээдэд өргөдөл өгч болно.

Америкт анагаахын дээдэд өргөдөл өгөхийн тулд: 1. Их сургуульд сонгосон мэргэжлээрээ сурч байх үедээ шинжлэх ухааны хичээлїїдэд бас суух хэрэгтэй, 2. дараа нь нэг конкурсны маягтай улсын хэмжээний шинжлэх ухааны нэг том шалгалт өгөх хэрэгтэй. Тэр шалгалтыг МСАТ гэдэг. 3. Тэгээд өргөдлїїдээ өгч эхэлнэ. Єргөдөл өгөхөд бас энгийн биш. 4. Эхлээд нэг дэх өргөдлөө өгөх ёстой. Энэ өргөдөлд өөртөө эрїїл мэндтэй холбоотой ямар ямар туршлага байна гэдгээ бичих хэрэгтэй. Дээрээс нь өөрөө яагаад эмч болмоор байгаа тухай нэг том зохион бичлэг – эссе бичих ёстой. Тэгээд энэ өргөдөл, зохион бичлэг, нөгөө том шалгалтны дїн, бас их сургууль төгссөн дїн, бас их сургуулийн чинь багш нарын дэмжсэн захианууд – энэ бїгдийг анагаахын дээдїїд рїї явуулах хэрэгтэй. Явуулсныхаа дараа хїлээх хэрэгтэй. Хэрвээ чиний их сургууль төгссөн дїн тэр сургуульд хангалттай сайн, тэр нөгөө шалгалтны дїн тэр сургуульд хангалттай сайн, бас тэд нар чиний багш нарын захианд итгэсэн, бас чиний зохион бичлэг таалагдсан бол тэр сургууль чамайг хоёр дахь өргөдлөө бич гэдэг. 5. Хоёр дахь өргөдөлд олон жижиг зохион бичлэгийн асуултууд байна. Бүх сургуулийн хоёр дахь өргөдөл өөр өөр байна. Сургууль болгон өөрийнхөө сонирхдог зїйлийг асуудаг. Чи асуултуудад хариулаад буцааж явуулах хэрэгтэй. 6. Тэгээд хэрвээ тэр сургууль чиний хариултад дуртай байвал чамайг ярилцлаганд урина. 7. Тэгээд ярилцлаганд явах хэрэгтэй. Энэ хамгийн хэцїї хэсэг. Ярилцлага дууссаны дараа хїлээх хэрэгтэй. Тэгээд болоо. Хэвийн тохиолдолд энэ процессэд нэгээс хоёр жил хэрэгтэй. Би Монголд байхдаа энэ дээр байгаа 7 шатын зөвхөн нэгийг хийсэн байсан учраас хоёроос эхлэн бїхнийг хийх хэрэгтэй байсан.

Америкт анагаахын дээдэд орох амархан биш. Их сайн оюутнууд дандаа байдаг ч гэсэн өргөдөл өгсөн хїмїїсийн нэг тал нь орж чаддаггүй учраас стресс ихтэй. Түүгээр ч барахгүй тэр орж чадсан тавин хувь нь хамгийн сайн сургуулиудад орох боломж хамаагїй бага. Гурваас таван хувьтай. Аймар.. Дундаж оюутан болгон 12 – 15 сургуульд өргөдөл өгдөг.

2003 ОН – БОСТОНД

За тэгээд, Монголоос гараад гэрээрээ дайрсныхаа дараа Бостон хотод очсон. Би Бостонд ажил олж амьдрах санаатай очсон. Яагаад гэвэл миний төгссөн сургууль тэнд байдаг учраас нөгөө багш нарын дэмжсэн захиа гэх мэт бїх материалаа олж нийлїїлэхэд амар гэж бодсон. Дээрээс нь өргөдөл өгөхөд хїний туршлага их чухал учраас ямар ч хамаагїй ажил хийж болохгїй. Эрїїл мэндийн судалгаатай холбоотой ажил байвал өргөдөл бичихэд их хэрэгтэй байсан. Би өөрөө хїн амын эрїїл мэнд сонирхдог болохоор тэрэнтэй холбоотой бол бүүр сайн. Бостонд олон их сургууль, судалгаа хийдэг эмнэлэг байдаг болохоор иймэрхїї ажил олоход илїї боломжтой гэж бодсон.

Миний эхлээд хийх хэрэгтэй байсан юм бол тэр том шалгалтанд бэлдэх. Тэр шалгалтаар бїх их сургуулиудад заадаг шинжлэх ухааны холбоотой зїйлсийг шалгадаг. Шалгалт өгдөг өдөр найман цаг суух хэрэгтэй. Бїтэн өдөр, аймаар удаан. Жил болгон хоёр удаа өгөх боломж байна. 4 сард, 8 сард. Би Америкт 1 сард ирсэн учраас 3 сар бэлдэх хугацаа байсан. Би их сургууль төгсөөд бараг 3 жил болсон учраас олон юм мартсан. Тэр 3 сар би өдөр болгон кафенд очиж ном уншиж байсан. Тэр їед надад Монголын хїн амын сангийн хийж дуусаагїй ажил байсан болохоор шөнөд нь би интэрнэтээр тэр ажлаа хийж байсан. 4 сард шалгалт өгсөн. Амьд гарлаа!!! Би их баярлаж байсан. Хэдэн сарын їр дїн.

Тэгээд зохион бичлэг бичиж эхэлсэн. Энэ бас их чухал, их цаг авсан. Тэр үед би өөртөө "энэ миний амьдралын хамгийн чухал зохион бичлэг" гэж хэлдэг байсан. Мэдээж одоо тэрийг бодохоор арай хэтрїїлсэн байх, гэхдээ тэр үед би яг тэгж бодож байсан. Ер нь бїх процессийн бїх шатанд л би тэгж бодож байсан. Яагаад гэвэл анагаахын дээдэд орж чадахгїй бол, будаа. Эмч болж чадахгїй… Тэгээд хэдэн өөр өөр эссэ бичсэн. Мэдээж Монголд байсан тухайгаа оруулсан. Бичсэнийхээ дараа бїх материалуудаа нийлїїлээд явуулсан. Явуулахаасаа өмнө их сургуулийн зөвлөхтэй ярьсан, тэр хүн надад 20 сургуульд өргөдөл өгвөл зүгээр гэж хэлсэн учраас би тэгсэн.

Энэ хоёр том хэсэг дуусангуутаа би арай амарсан. Одоо тогтвортой ажил олох хэрэгтэй. Тэр үе хүртэл би нэг интэрнэтийн вэб хуудас хийдэг ажил хийж байсан, гэхдээ тэр ажил анагаахын дээдэд ороход надад туслахгүй гэж мэдсэн учраас эрүүл мэндийн холбоотой ажил хайж эхэлсэн. Ажил олох их хэцїї байсан. Би үнэндээ тийм хэцүү гэж төсөөлөөгүй, яагаад гэвэл би их сайн сургууль төгссөн, бас ажлын сайн туршлагатай байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь би зөвхөн нэг жил л ажиллах санаатай байсан. Олон дарга тэрэнд дургїй байсан, тэд нар хамгийн богино ажиллах хугацаа бол хоёр жил гэж ярьдаг байсан. Тэгээд олон ажил намайг ярилцлаганд уриад намайг дараа жил анагаахын дээдэд орох хїртэл ажиллана гэж мэдэнгїїтээ баярлалаа, баяртай гэж хэлсэн. Би санаа зовж эхэлсэн, яагаад гэвэл мөнгө байхгїй болж байсан.

Тэгтэл миний эрүүл мэнд гэнэт хүндэрсэн. Миний мухар олгой халдварласан. Тэр үед өвчнөө олгой гэж мэдээгїй, зүгээр гэдэс гэж буруугаар бодсон. Дээрээс нь тэр їед надад даатгал байгаагүй учраас эмчид үзүүлэх хэтэрхий їнэтэй гэж айсан. Єөрөө зүгээр болно гэж найдсан. Тэгээд миний олгой хагарсан. Их хүнд асуудал боллоо. Яаралтай хагалгаанд орсон. Гэдэс дотор халдварласан учраас миний гэдэс ажиллахаа больсон. Тэр їед миний ээж гадаадаас надад туслахаар ирсэн. Би юу ч идэж чадахгїй байсан. Эмч нар намайг нэг өвөрмөц шингэнээр тэжээгээд. Тэр үед би аймаар санаа зовж байсан, яагаад гэвэл даатгалгїй, мөнгөгїй, ажилгїй хэвээрээ. Тэд нараас надад өгч байсан тэжээгч шингэн өдөр болгоны мөнгө 1000 доллар. Нэг сая төгрөг гээд бод. Тэнгэр минь ээ. Би яаж төлөх юм бэ? Гэхдээ үхэхээс өөр юу ч хийсэн нь дээр. Нэг бїтэн сар юу ч идэхгүйгээр эмнэлэгт хэвтсэн. Амьд гарлаа!!! Их турсан. Одоо нэг том сорвитой болсон. Мөнгөний талаар хамгийн сүүлд нэг засгийн газрын өвөрмөц програмд өргөдөл өгөөд яагаад гэвэл надад төлөх арга байгаагїй, тэд нар миний өмнөөс төлөхийг зөвшөөрсөн.

Хамгийн сүүлийн хэдэн өдөр эмнэлгээс компьютераар ажил хайж байсан. Нэг өдөр эмч - шинжлэх ухааны ажил хийдэг хїн надад нэг и мэйл явуулсан. Тэр миний резюмэ – си ви – г хараад би тэр ажилд тохирно гэж бодсон. Үнэндээ тэр ажил миний сонирхол, туршлагатай яг тохирсон байсан учраас би эмнэлэгт хэвтэж байсан ч гэсэн хариу бичсэн. Тэгээд долоо хоногийн дараа ярилцлаганд орохоор тохирсон, энэ өдрийн дараа би эмнэлгээс гарсан. Тэр үед их хэцүү байсан, яагаад гэвэл би их урт хугацаагаар хоол идээгїй, би их хїчгїй. Хэд хоногийн дараа тэр ярилцлаганд явсан. Мэдэхгїй энерги хаанаас олсон, гэхдээ ярилцлага амжилттай боллоо. Би ажил авлаа. Ингээд миний амьдрал тогтсон. Миний ээж надтай 2 долоо хоног байгаад ажиллаж байсан гадаад улс руугаа явсан. Миний ээжийг дипломат гэж сана.

Тэр ажил яг миний хайж байсан ажил. Би нэг их алдар нэртэй эмнэлэгтэй хамтарч хүн амын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Би их баярлаж байсан, яагаад гэвэл миний ажил бас Бостоны мөнгөгүй, жирэмсэн эмэгтэйчүүдтэй холбоотой байсан. Олон Бостоны мөнгөгүй хүмүүс латин америк хүн учраас би өдөр бүр испани хэл хэрэглэж байсан. (Петрийн төрөлх хэл нь испани. М.С.). Хэрвээ сонирхвол би энэ талаар дараа илїї тодорхой бичиж өгч болно.

Тэр үед надад бас нэг бодол байсан. Надад тэр хоёр жил өнгөрсний дараа ямар нэгэн надад үлдсэн юм байх ёстой. Зөвхөн өргөдөл өгөөд байж болохгүй гэж бодсон. Анагаахын дээдэд сурч эхэлснийхээ дараа би өнгөрсөн хоёр жилээс надад юу ч їлдээгїй гэж бодмооргїй байсан учраас өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар нэг юм хийх хэрэгтэй гэж шийдсэн. Тийм учраас хятад хэл сурч эхэлсэн. Би Монголд байхдаа хэлэнд их сонирхолтой болсон, тийм учраас хэл сурвал зїгээр гэж бодсон. Дээрээс нь хятад хэл мэддэг хїмїїс их, ашиг сайтай байх гэж бодсон. Ялангуяа хэрвээ би эргэж Ази руу явбал.

За тэгээд анагаахын дээдэд өргөдөл өгөх процесс үргэлжилсэн. Єдөрт, эмнэлэгт ажилласан, шөнөд нь интэрнэтээр хийдэг ажлаа хэвээрээ хийж байсан. Дээрээс нь долоо хоногт хоёр удаа хятад хэлний оройн хичээлд явж байсан. Их завгїй. Стресс тайлах гэж заримдаа газрын теннис тоглож эхэлсэн. Тэр їед анагаахын дээд сургуулиудад хоёр дахь өргөдлүүдээ өгч эхэлсэн болохоор стресс дахиад ихэссэн.

2004 – БЇХ ЮМ ШИЙДЭГДСЭН

Тэгээд дараагийн хэдэн сар тэгж өнгөрсөн. 2 ажил хийгээ л, хятад хэл сураа л, өргөдөл анкет бөглөө л. Хоёр дахь өргөдлүүдээ өгснийхөө дараа стресс жинхэнээсээ эхэлсэн. Сургуулиуд аль хэдийн миний нэг дэх өргөдлийг хараад, бүх материал, дүнг өөр оюутнуудтай харьцуулаад хоёр дахь өргөдөл явуулах гэж шийдсэн. Гэхдээ тэр хамгийн хэцїї хэсэг биш. Хамгийн хэцїї хэсэг бол хоёр дахь өргөдлөө өгснийхөө дараа ярилцлаганд урилга авах. Хоёрдугаар өргөдөл өгдөг оюутнаас аравны нэг орчим нь ярилцлаганы урилга авдаг. Тийм учраас бүх процессийн хамгийн чухал їе бол энэ. Ярилцлаганд ордог хүмүүсээс гуравны нэг орчим нь сургуульд орно гэдэг. 2004 он бол ярилцлаганы он. Ярилцлаганы урилга ирээгүйгээр өдөр ирэх тутам би стресстэй байсан.

3 сар эхлэхээр ярилцлага авч эхэлсэн. Ярилцлаганд явахад ч бас стресстэй. Явахаасаа өмнө тухайн сургуулийн тухай сайн судлах хэрэгтэй байсан. Интэрнэтээс, номоос би тэр сургуулийн бүх программуудыг сайн мэдэх хэрэгтэй байсан. Ярилцлаганд орохдоо би яагаад тэр сургуулийг надад тохиромжтой гэж бодсон, яагаад тэр сургуулийн программд дуртай гэж тодорхой ярих хэрэгтэй. Дээрээс нь тэд нар миний өргөдөл, ажлын туршлага, зохион бичлэг гэх мэтээс асууна. Олон удаа бас Америкийн нийгмийн асуудалтай холбоотой эсвэл эрүүл мэндийн системтэй холбоотой асуулт асууна. Зарим сургуульд хоёр ярилцлаганд орох хэрэгтэй байсан, зарим нь гурав. Зарим сургуулийн ярилцлага багштай, зарим нь даргатай, зарим нь оюутантай ч орсон. Нэг сургууль дээр нэг зэрэг гурван хүнтэй ярилцсан. Ярилцлаганы бас нэг хэцїї юм нь мөнгө. Чи өөрөө тэр сургуульд очих онгоцны билет, зочид буудлын мөнгө төлөх хэрэгтэй. Би Бостоноос олон өөр газар луу нисэх хэрэгтэй болсон. Их хэцүү, их үнэтэй.

4 сард анхны сургуульд суралцах урилга ирсэн. Энэ сургууль Нью-Иоркт байсан. Тэр үед би их баярлаж байсан. Түрүүний жилийн нэг сараас би өргөдөл өгч эхэлсэн, нэг жилээс илїї хугацаа. Тэгээд анхны урилгаа авахад ямар сургууль гэдэг тийм чухал биш. Их баяртай. Эмч яг болно гэсэн үг. Хичнээн баяртай байснаа миний монгол хэлээр илэрхийлж чадахгүй. Тэрнээс хойш миний сэтгэл их өөр, би чөлөөлөгдсөн, хөнгөрсөн.

Хамгийн сүүлд бас өөр хэдэн сургуульд элсч чадсан, гэхдээ түүнийг надад их орой мэдүүлсэн учраас шийдэхэд их хэцїї байсан. 5 сарын 15 гэхэд бїх өргөдөл гаргасан оюутнууд аль сургуульд сурах вэ гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй. Би сүүлчийн өдөр хүртэл нэг л сургуулийн хариулт хүлээж байсан. Тэр бол миний хамгийн их хїсч байсан нэг дэх сонголт. 5 сарын 14-нд тэндээс над руу утасаар ярьж намайг авлаа гэж мэдэгдсэн. Тэгээд би бїїр их баярласан, яагаад гэвэл тэр сургууль Станфорд – их сайн сургууль. Єргөдөл өгсөн 20 сургуулиас миний хамгийн дуртай сургууль. Їнэндээ би өөрийгөө орж чадна гэж бодоогїй. Жил бүр 5000-аас илүү өргөдөл өгдгөөс 86 нь л орж чадна гээд бод доо. Калифорни мужийн цаг агаар бас их гоё. Түүгээр ч барахгүй Калифорни Америкийн баруун талд байна… Монголтой хамгийн ойрхон муж J

Ингэж миний анагаахын дээдийн тухай өгїїлбэр дууслаа. Их стресстэй байсан ч гэлээ хамгийн сүүлд бїх юм зүгээр болсон.

Тэгээд би хэдэн сар амрах гэж ээж дээрээ Белизэд очсон. Тэнд байхдаа гэнэт Тайваны гадаад яамнаас нэг жил Тайванд хятад хэл сурах төсөл бичих боломж байна гэж мэдсэн. Би аль хэдийн хятад хэл сурч эхэлсэн, гэхдээ их завгүй, бас хичээл их чанга биш байсан учраас нэг их сураагүй. Хүнтэй чөлөөтэй ярьж чадахгїй байсан. Анагаахын дээдэд сурч эхэлбэл дахиад хэл сурч чадахгїй байх. Тэгээд сурч эхэлсэн хэлээ бас мартахгїй гэж тэр төслийг бичихээр шийдсэн. Би их яаралтай баахан материал бэлдэх хэрэгтэй болсон. Дахиад стресстэй байдалд орлоо. Гэхдээ төсөл бичээд амжилтанд хүрээд одоо Тайванд сурч байна. Хятад хэл бага сагаар сурч байна. Хамгийн харамсалтай юм бол хятад хэл сурах тусам миний монгол хэл замбараагїй болж байна гэж надад санагдаж байна.

За, хэтэрхий их бичлээ. Иймэрхүү сонинтой. Миний том зорилго амжилттай боллоо. Хэрвээ энд хїртэл уншсан бол чи нэг ёстой тэвчээртэй хїн шүү. Эсвэл чи нэг ёстой їнэнч найз шүү.

Чамаар юу байна? Чамайг хариу бичээрэй гэж би хэлэх эрхгїй гэж би мэдэж байна, яагаад гэвэл би өөрөө удаан хугацаагаар захиа бичээгїй… Битгий миний муу зуршлыг дуурайгаарай. Ийм урт заавал байх ёсгүй шүү. Над шиг 2 жилд зөвхөн нэг урт захиа бичсэнээс тогтмол богинохон богинохон захиа бичсэн нь дээр. Чиний захиаг хүлээж байна.

Чиний найз Петр.

Эх сурвалж: http://www.tsahimurtuu.mn/main/20060404491.htm


4 Сэтгэгдэл:

Б.Өсөннэмэх said...

gaihaltai zahia bn! ih yum bodogduulj bnshuu uneheer ih zuil bodogduulj bn.,

Б.Өсөннэмэх said...

gaihaltai uneheer ih zuiliig bodogduulj bn!

Тэлмэн said...

eniig tegeed yag ooroo ingeed mgl oor bichsen yumuu, herev tiim bol mongol heliig yamar mundag suraa ve te, 2-3 han jiliin dotor. sain naiztai yumaa.

Anonymous said...

BUUN BODOL...

Popular Posts

: