May 17, 2007

Интернетээр сонин сайхан

За ойрын хэрэгтэй, өгөөжтэй веб сайтуудын мэдээлэл хүргье. www.golomtbank.com руу ороод баруун талд тооцоологч машин гээд байгаа. Миний хадгаламж хэдий хугацааны дараа хүссэн хэмжээнд минь хүрэх вэ? гэсэн байгаа. Тэр лүү орж өөрийн хүсэж буй мөнгөний тоо, хэрвээ банкинд хадгаламжтай бол түүнийхээ хүүг, дансанд сар бүр хийх тогтмол орлогоо оруулахад таны мөнгө хичнээн хугацааны дараа хүссэн хэмжээний мөнгөнд чинь хүрэхэд туслах тооцоологч машин байгаа. Жишээ нь би 1000000 төгрөгтэй болохыг хүсч байна гэж бодъё. Сарын 1% -ийн хүүтэй хадгаламжтай. Тэгээд сар бүр 50000 төгрөг хийнэ гэж бодвол 19 сарын дараа 1040543 төгрөг болох юм байна. Тэгэхээр та сар бүр 50000 төг хэрэггүй юманд үрэхээр ингээд хадгалаад байвал ашигтай байгаа биз.

Өөр гэвэл сагсан бөмбөг, NBA сонирхдог залуучуудад маш хэрэгтэй nice сайт байнаа. www.bballvideos.com энд NBA, гудамжны AND1 сүүлийн үеийн бүх тоглолтуудын тойм байгаа. Мөн өдрийн шилдэг 10 гэх мэт.

Өөр гэвэл www.meebo.com, www.koolim.com энэ мэдээж заавал ямар нэг messenger инсталлдах гэж зовохгүй. Хэрэглэхэд маш хялбар веб мессенжерүүд. Msn, yahoo, icq, google talk-аар чатлаж болно.

www.flickr.com
фото зураг сонирхогч хүн бүхэн энэ сайтад өөрийн зургийг байрлуулах боломжтой. Жишээ нь: http://www.flickr.com/photos/mongol

1 Сэтгэгдэл:

Foreign language said...

Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html

Popular Posts

: