April 9, 2007

Эрт босвол нэгийг үзнэ

Амьдралд чинь хэрэг болох үүднээс багахаан зөвлөмж хүргэх гэсэн юм.

Эрт босвол нэгийг үзнэ
Орой унтвал нэгийг сонсоно гэдэг байхаа. Нээрээ л эрт босвол хамаг ажил амжаад сайхан байдаг шүү. Унтаад хоцорсон нь юмнаас хоцроод л үлддэг дээ. Энэ зөвлөмж уран сайхны хэлцтэй ч гэсэн уншаад нэгийг тунгаана биз :) Оройдоо бас маргааш хийх зүйлээ төлөвлөөд унтах ч сайхан шүү. Ер нь тэмдэглэл хөтлөөд хийх ажлаа эгнүүлж байгаад л хийсэн ажлаа дараад суувал ажил ч ахина даа. ТБи ч гэсэн заримдаа биелүүлдэггүй л эдүүд байна хэхэ.

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Оггоргуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно

Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.

Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахыи
Өлзий буян бүрдэх болно

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: