March 25, 2007

Өлсөж байна уу? Apple pie идмээр байна уу?

Энэ пирог хамгийн амттай бөгөөд хийхэд хамгийн амархан юм. Хэрэглэх бүтээгдхүүн нь ч бага бас бүгдээрээ монголд байгаа.Хааяа ч гэсэн гэртээ амттан хийж идэх гоё шүү дээ. Бүгдээрээ хийгээд идээрээ. Хэрэглэгдэх зүйлс: Эхлээд гурилаа бэлдэнэ.

1. 2 бүтэн нэг хагас аяга цагаан гурил
2.2 хоолны халбага элсэн чихэр
3. 1/4 цайны халбага давс
4.1/2 аяга хүйтэн масло эсвэл жижиг хэсэг болгосон байж болно
5. 5 хоолны халбага ургамалын тос
6. 8 хоолны халбага хүйтэн ус

Гурилаа хэмжиж аваад дээр нь давс элсэн чихэр 2 оо хийгээд хутгана.Дараа нь масло болон тосоо нэмж өгнө. Хэтрэхий их бас хутгаж холиж болохгүй. Ингээд сүүлд нь усаа нэмээд гурилаа зуурна. Хэрвээ шаардлагатай бол бага зэрэг ус нэмж болно. Гурилаа зуурсаны дараа 2 хэсэг болгон хуваана.2 хэсэг болгосон гурилаа тус тусд нь элдэж бэлдээд 30 мин орчим хөргөөнө. Тэгээд тусгай зориулалтын pie-н таваг юмуу дугуй рэлбэртэй төмрөн тавганд нэг хэсэг гурилаа тавагныхаа амсарыг давж байхаар доор нь дэвсэж өгнө. Одоо харин доторх алимны бэлдмэлээ хийх хүртэлээ гурилаа дахин хөргөчинд хөргөөнө.

Алимны бэлдмэлд:

1. 1/3-с 2/3 аяга элсэн чихэр
2.1/4 аяга гурил
3.1/2 цайны халбага нунтаг nutmeg буюу монголоороо задь
4. 2/1 цайны халбага нунтаг шанц
5. нэг чимх давс
6. 8 ширхэг дунд хэмжээний алим
Зуухаа 425* хүртэл халаагаад алимаа хальслаж цэвэрлээд адилхан хэмжээтэй болгон зүсэнэ.
Дээрх бэлдсэн зүйлсээ нэг том тавганд хийн хутгаад алимтайгаа холино.Ингээд бэлдсэн гурилтай тавгандаа хийгээд нөгөө нэг элдсэн гурилаа дээгүүр нь бүрж өгнө. Бүрээд амсараар нь илүү гарсан гурилаа чимхэж бэхлээд үлдсэнг нь хутгаар зүсээд авчихаж болно. Сүүлд нь маргаринаар дээрээс нь түрхэж өгөөд бага зэрэг нүхнүүд гарахын тулд зүсэж өгнө.
Зууханд 40-50 мин болгоно. Хэрвээ дээд хэсэг нь хэтэрхий бол хүрэн болох гээд байвал зууханд байх хугацаанд нь дээгүүр нь хөнгөн цагаан хамгаалагч тавьж байгаад сүүлчийн 15 мин нь авах хэрэгтэй.

За ингээд л 8 хүнд хүрэлцэхүйц амттай алимны пирог бэлэн


BON APPETIT

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

Ta hoyoriin blog-t tun durtai shuu. oshoo olon sonin sorgog medee medeelel fan-uudteige huvaaltsaarai.

Anonymous said...

Declan - "thank you" enjoy it and thank me :D
http://www.filefactory.com/file/ece069/

Popular Posts

: