February 26, 2007

National Basketball Association (NBA)

Сагсан бөмбөг сонирхдоггүй хүн байдаг болов уу? Би багаасаа л ширэн бөмбөг нүдэж, сонирхсоор ирсэн. 5-р ангидаа анх сургуулийн сагсны аваргаар түрүүлснээ одоо ч мартдаггүй юмаа. Үнэхээр дурсамжтай. Түүнээс хойш 8, 9 жил тоглочихжээ. Харин Jordan-ийн ид үеэс л Монгол телевизээр NBA гэгч шидтэй хар оддын цагирган дээр яаж дүүлж байгааг харуулж эхэлсэн үе саяхан мэт.. Одоо та бүгдэд NBA-ийн ширэн бөмбөгийн багуудын талаар танилцуулах сонирхуулах сонирхолдоо хөтлөгдөөд NBA -ийн 30 багийн Eastern Conference - Atlantic division -ий 5 багийн нэрний учрыг эхлээд танилцуулья гэж бодлоо.

1. BOSTON CELTICS

Walter Brown нь анх энэ багийг үндэслэгчдийн нэг бөгөөд Hockey сонирхдог байж байгаад гэнэт Сагсан бөмбөг сонирхдог болжээ. Тэрээр бодохдоо Hockey –н талбайг мэргэжлийн сагсан бөмбөгийн талбай болгож хоосон сандалуудаар дүүргэх санаа төрсөн гэнэ. Boston Garden Station –ий гишүүд болох Walter, Howie McHugh нар ярилцаж байгаад багийн нэрийг сонгосон. Хоёулаа нилээн хэдэн нэрэн дээр санал хуваалцсан ба Whirlwinds, Unicorns болон Olympics гэх мэт. Гэнэт Brown “ Байз би олчихлоо. Celtics... Boston Celtics гэж дуудая" гэжээ. Энэ нэр нь хуучны New York –ийн Celtic үндэсний гаралтай байлаа. Учир нь Boston –р дүүрэн Шотландууд байдагтай холбоотой. Brown цааш нь хэлэхдээ би тэдэнд ногоон өмсгөл өмсгөөд Boston Celtics гэж дуудна гэсэн. Мөн McHugh Brown –ий санааг болиулах гэсэн боловч Brown аль хэдийн эцсийн шийдвэрийг гаргасан байлаа.

2. NEW JERSEY NETS

New Jersey Nets Atlantic division –ий мэргэжлийн 5 багийн нэг бөгөөд New Jersey-ийн East Rutherford дахь Continental Airlines Arena –д тоглодог. Nets нь анх New York хотод байгуулагдаж байсан бөгөөд NY-ийн бусад мэргэжлийн спорт болох Football-ийн NY Jets, Baseball-ийн NY Mets нэрүүдтэй сүүл холбон New Jersey Nets гэдэг нэртэй болсон. Энэ баг нь АВА-ийн 11-н багийн нэг бөгөөд уг лигт байгаа 9-н жилийн түүхэндээ 2 удаа аварга болсон. Энэ үед нь Julies Erving ахалж авч явж байсан.

3. NEW YORK KNICKS

New York Knicks нь Atlantic division -ий мэргэжлийн сагсан бөмбөгийн 5 багийн нэг ба NY city-ийн Madison Square Garden-т тоглодог. Цэнхэр, улбар шар, цагаан өнгүүд орсон өмсгөлтэй. Анх багийн нэр нь Knickerbockers гэдэг байсан бөгөөд одоо товчлоод knicks гэдэг болсон. Нэр нь 1600-аад оны үед NY хотыг байгуулалцаж байсан Germany буюу Dutch үндэстний өмсдөг байсан өмдний style юм.

4. PHILADELPHIA SIXERS

Philadelphia 76ers нь Pennsylvania мужийн First Union Centert тоглодог. Улаан, цагаан, хөх өнгийн өмсгөлтэй. Philadelphia нь USA-ийн улс төрийн томоохон төв бөгөөд 1776 онд анх Britain улсаас тусгаар тогтнож 1776-ийн 76-г сонгосон.

5. TORONTO RAPTORS

Raptors нь Canada-ийн Ontario мужийн Toronto хот дахь Air Canada Center-т тоглодог. NBA дахь Саnada-ийн цорын ганц баг. 1994 онд Саnada-ийн 2 багтай (Vancouver Grizzlies хэмээх Канад баг байсан боловч 2001 онд Memphis хот руу багаа нүүлгэсэн билээ) байсан.
Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: