June 24, 2008

I MISS YOU SUNSHINE


NAR CHAMAIG GENET SANAAD...


June 21, 2008

WE ARE THE ONES

Энэ клипийг аль дээр л бид 2 үзэж байсын. Тэгсэн саяхан ТВ р нээх танил ая яваад байхаар нь харсан чинь Иргэний зориг нам балайг нь авч байнаа. Сайн цаг ирээсэй гээд л..Ядаж байхад ингэтлээ энэ Brack Obama -н суртчилгааг дуурайгаад байхдаа яахав дээ. Бүр бичгийг нь хүртэл шүү. Ийм байж тэгээд бас сонгуульд нэр дэвшээд улс орноо авч явах юм байхаа. За хэн мэдхэв. Энэ сонгууль хурдан дуусаасай. Иргэний зоригынхон хөөрхий ядуу монголчуудаа ийм суртчилгааны дуу байдаг гэдгийг мэдэхгүй гэж бодсийн боловуу албаар дуурайсын боловуу?


June 20, 2008

Go Netherlands!!

Хөлбөмбөг гэж халуун цустнуудыг хөөргөсөн сайхан нойрны дайсан байх шиг байнаа. Euro 2008 сайхан болдгоороо болж өрсөлдөөнтэй ширүүхэн л болж байна. Өнөөдөр Португалыг битүүхэндээ дэмжиж байсан боловч нягт нямбай Dutch! -үүдэд хусуулчлаа. Тэгээд аваргын төлөө манай шаргалуудтай таараасай гэж бодож байсан юмсан. За яахав!

Дээрээс нь нөгөө хөрш Иван ах нар маань сүйдийг нь авч байнаа. 2 тоглолтыг нь үзлээ. Sweden, Greece 2 дээр хамаагүй илүү тоглож байна. Энэ нь Хиддинк-ийн гавьяа биз....

Уул нь Орос Голланд 2 ядаж 1/4 -т таарсан бол сайхан байхгүй юу? Шаргал өмсгөлөө өмсөөд нөгөөдөр TV -ээ тас ширтээд суучихнаа...


June 10, 2008

Хүнээ гэж.....(edited old post )

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс бараг 2 дахин илүү нүдээ авичдаг. Эхийнхээ умайд байгаа бяцхан хүүхэдийн зүрх төрөхөөсөө өмнө бараг 60 сая удаа цохилсон байдаг байна.хэхэ. Тэгсэн дэлхийн нийт хүн амын 17% нь зүүн гараараа бичдэг солгой гартангууд бөгөөд хэрвээ та зүүн гараараа бичдэг бол ихэнхдээ хоол ундаа идэхдээ амныхаа зүүн талыг ашигладаг байна. Баруун гараараа бичдэг бол баруун талаа илүү түлхүү ашигладаг гэсэн байх юм анзаараад үзээрэй.Ихэнх насанд хүрэгчид гэрэл унтраасаны дараа бараг 7 мин өнгөрсний дараа унтдаг байна. Хамгийн аймаар зүйл бол хүн нийт амьдралынхаа туршид бараг хагас кг шавьж иддэг бөгөөд ихэнхдээ санамсаргүй байдлаар иддэг байна.Судалгаагаар баруун гараагаа бичдэг хүмүүс зүүн гартангуудаас 9н жилээр урт амьдардаг ажээ.Би ч урт наслах нь ээ ХАХА ... Хүн амын 15% нь нууцааар ч хамаагүй хумсаа иддэг гэнэ.Хамгийн инээдтэй нь хүн 6н жил 9 сарын турш тасралтай хийгээ /унгах/ гаргах юм бол тэр хийний хүч нь анхны атомын бөмбөг шиг хүчтэн дэлбэрэлт өгөх юм байна.


June 8, 2008

EURO 2008

MINII DEMJIJ BGA BAG


June 5, 2008

HAPPY BIRTHDAY


June 1, 2008

Lakers VS Celtics

NBA финалд миний дуртай 2 баг үлдсэн нь таатай хэрэг боллоо. Энэ удаад харин Celtics болон BIG 3-аа дэмжээд суучихнаа. Яагаад гэхээр 21 жилийн дараа финалд шалгарч байгаам. Мөн Garnett -ийг нэг бөгж зүүчихээсэй гэж боддог юм. Энэ хүчирхэг баг маань финалд 10 таарч байснаас Бостон 8 хожиж байсан юм байна. Go go Celtics! Big 3 will be award first rings!! Монголын цагаар 6-р сарын 6-нд эхний тоглолт болох юм байна.


May 19, 2008

today

unuudur genet blog bichej bmaargui sanagdlaa. too many reasons to say..

p.s: yu ch gesen shalgaltuudaa amjilttai ugch bga.


April 24, 2008

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

Ингээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд сурах хичээлийн маань сүүлчийн өдөр өнөөдөрөөр дуусчих шив. Нэг л мэдэхэд 6н жил ард хоцорцон байх юм. Өглөө болгон босоод хичээлийнхээ том хүнд цүнхээ үүрээд хичээлрүүгээ очиод ангийнхаа хэдэн арзгаруудтай муудалцаж зодолдож ноцолдсоор байгаад өдөр дорхноо өнгөрчихдөг байж дээ. Өнөөдөр уул нь хичээлийн хамгийн сүүлийн өдөр гээд өглөө их л настертай хичээлдээ очлоо. Тэгсэн өглөө хажуугаар нь лаг романтик цас эд нар ороод уул нь их сэтгэл хөдөлж байлаа. Уул нь сүүлийн хичээл юм чинь аятайхан өнгөрөөх санаатай байсан чинь багш зүгээр хамаг настер унагаад хаясаан. Би амьдралдаа анх удаа л тэр тусмаа анагаах-д 6н жил болохдоо нэг л удаа ийм сони багштай дайралдаж байна.Жинхэнэ drive me crazy гэмээр ааштай. Яг жоохон хүүхэд шиг гомдомхой гэхүү дээ. Хичээл яриж байхад нь жоохон өөр тийшээ дэвтэрлүүгээ ч юмуу өөр номруу харчихвал тэгээд л чи яагаад намайг тоохгүй байгын? би тйим сонирхолгүй байна уу гээд л... галзуурмаар...хүн л болсон хойно хичээл дээрээ ном эргүүлээд суудаг биз дээ тэгсэн чи миний хичээл дээр миний заасан стандартыг сурахгүй ном эргүүлж харлаа гэж уурлахын. Учрыг нь ойлгоогүй яг үнэндээ. Багш хүн чинь оюутан нь аль болох олон ном эргүүлж тойруулж хараад илүү ихийг уншаад сууж байвал баярламаар юм. Тэгсэн ганц өөрийнхөө бэлдсэн хэдэн powerpoint-н slide уйтдал минь харуулчихаад одоо зөвхөн энэ стандартыг л мэд гээд суугаад байхаар үнэхээр сонин санагдсан. За гэхдээ яая гэхэв тэр багшийн заасан 4н өдрийн хичээлээс зөндөө л их юм сурч авсан. Тэр нь л хамгийн чухал асуудал.

Ингээд л оюутан нас дуусчихлаа даа.Ангийнхан өнөөдөр уул нь нэг юм тэмдэглэх санаатай байсан чинь дэмий гэгэлзсээр байгаад тарчихсан байх. Маргааш урьдчилсан шалгалттай болохоор. Одоо ингээд шалгалтандаа бэлдэх л үлдэх шив.


April 12, 2008

Modal auxiliaries - Баймж

Модал-р хичээл орууллаа. Ойлгомжгүй зүйл байвал хэлээрэй залуусаа. Тэгээд гоё засаж байгаад дараа шинээр оруулнаа.

Modal auxiliaries

Баймж үгс

Beck can speak English – Бек англиар ярьж чадна.

He couldn’t come to class – Тэр ангидаа ирж чадаагүй.

It may rain tomorrow – Маргааш бороо орохнээ. (100%)

It might rain tomorrow – Маргааш бороо орохнээ. (50%)

Jenni should study harder – Женни шургуу хичээллэх хэрэгтэй

I had better study tonight – Би өнөөдөр хичэээлээ хийсэн нь дээр байх (сануулга өгөх битүү утгатай)
BS must see a doctor today –
БС өнөөдөр эмчид үзүүлэх ёстой

I will be in class tomorrow – Би маргааш ангидаа байх болно.

Would you please close the door? – Хаалга хаагаад өгөхгүй юу?

Expressing ability – Чадвар CAN, COULD

I can play the piano – Би төгөлдөр хуур тоглож чадна.

I could swim – Би сэлж чаддаг байсан.

Our son could walk when he was one year old – Манай хүүхэд 1 нас хүрээд явж чаддаг болсон.

I cannot(can’t) understand that sentence – Би тэр өгүүлбэрийг ойлгохгүй байна.

Expressing possibility – Боломж, Зөвшөөрөл MAY, MIGHT

May

Might

Why isn’t Bayasaa in class?

I don’t know. He may (might) be sick today.

Яагаад Баясаа ангид байхгүй байгаан?

Мэдэхгүй. Тэр өнөөдөр өвдсөн байхаа.

I may pass exam – Би шалгалтандаа тэнцсан байхаа (100% магадлалтай)

I might pass exam - Би шалгалтандаа тэнцсан байхаа (50% магадлалтай)

Maybe it will rain tomorrow – Маргааш бороо орж магадгүй

Maybe Ganaa is sick – Ганаа өвдсөн байж магадгүй (дайвар үг)

Ganaa may be sick – Ганаа өвдсөн байж болох юм (үйл үг)

Expressing permission – Зөвшөөрөл илэрхийлэх MAY, CAN

Хүнээс гуйж зөвшөөрөл авч байгаа тохиолдолд хэрэглэнэ.

May – Эелдэг асуулт

Can – Шууд асуулт

May I borrow your pen? – Үзгийг чинь хэрэглэж болох уу?

Can I borrow your pen? – Үзгийг чинь хэрэглэж болох уу?

You can use my car – Чи миний машиныг хэрэглэж болно.

Could – Одоо ирээдүй цаг дээр боломж. – Эелдэг асуулт

He could be sick – Тэр өвчтэй байж болох л юм.

POLITE QUESTIONS – ЭЕЛДЭГ АСУУЛТ MAY I, COULD I, CAN I

May I please open the door?

Can please open the door?

Could I please open the door?

Хүнээр өөрөөс нь гуйж байгаа тохиолдолд эдгээрийг хэрэглэнэ.

EXPRESSING ADVICE – зөвлөгөө илэрхийлэх SHOULD, OUGHT TO, HAD BETTER

My clothes are dirty. I should (ought to) wash them.

Миний хувцаснууд хиртэй байна. Би тэдний угаах хэрэгтэй.

-I’m going to be late. What should I do?

-Run

-Би хоцорчихлоо. Би юу хийх хэрэгтэй вэ?

-Гүй.

Had better – Сануулга өгсөн битүү утгатай

Your are driving too fast! You’d better slow down.

Чи хэтэрхий хурдан яваад байна! Чи хурдаа хассан нь дээр байх.

EXPRESSING NECESSITY – Шаардлага илэрхийлэх HAVE TO, HAVE GO TO, MUST

Have to – ярианд илүү хэрэглэгдэнэ, aсуултанд

Have got to – албан бус харилцан ярианд, асуултанд орохгүй

Must – албан бичигт, асуултанд орохгүй

I have to(have got to, must) study tonight – Би өнөө орой сурах шаардлагатай.

I had to (өнгөрсөн цаг) – have to, have got to, must – ёстой байсан

I have to (“hafta’) go downtown today.

Rio has to (“hasta”) go to the bank.

I’ve got to (“gotta”) study tonight.


April 11, 2008

Аз жаргалтай өдөр

Өнөөдөр хичнээн сайхан жаргалтай өдөр байсан гээч.. Дандаа завгүй ажилтай хичээлтэй байдаг 2 хүн өнөөдөр бараг л хичээл ч хийсэнгүй ажилдаа ч явсангүй.Битгий бид 2 ийг бүр дампуурсан гэж бодоорой. Зүгээр л нэг тийм day off дөр гэхүү дээ. Өглөө 11 хүртэл унтаж / үд болж үхрийн дуунаар сэрсэн/ өдөрин гэртээ хоол унд хийж байж байгаад нээх лаг охин болоод өсгийтэй гутал өмсөөд гарчихсан байхгүйээээ байхгүй. Өдөржингөө хобби хөдлөж дэлгүүр хэссэнг хэлэхүү сүүлдээ өвдөөд эхэлж байна лээ. Энэ охидууд яаж өдөржин тийм гуталтай явж чаддаг байнаа??? Өнөөдөр ядаж байхад кофе уусан чинь нэг л бишээ зүрх дэлсэх гээд байсан. Тэр юуных вэ гэвэл кофегоо хэтэрхий хурдан залгилсаных л байх гэж бодож байна. Уул нь өнөөдөр гэрээс гарахдаа их том 2 төлөвлөгөөтэй гарсиймаа тэгсэн 2 лаа нурчихсан. Эхнийх нь нэг найзтайгаа уулзах байсан нөгөөдөх маань муриад алга болчихсон. Залгахаар утсаа ерөөсөө авахгүй. Дараа тэгж байгаад би тэрнийг чаднаа хэхэ. 2дохь нь сургууль дээр очиж төгсөгчидийн хуралд суух байлаа. Уул нь суувал шалгалт шүүлэгний талаар овоо юм сонсох байх гэж бодсиймаа тэгсэн нэгдэх өдөр хүртэл хоошилчихсон байсан. Одоо төгсөлтийн улсын шалгалт хүртэл сарын л хугацаа үлдэж байх шиг байна. Сайн бэлдэх хэрэгтэй. Ойрд бид 2 өөрсддөө ч зав гаргаж чадахгүй их завгүй байлаа. Өнөөдөр харин нэг сайхан зугаалах шив. :P орой нь 2лаа сайхан japanese хоол идэж ходоодоо баясгасан. Хааяа нэг иймэрхүү сайхан өдөр байх юмаа.


April 6, 2008

THIS IS SO CUTE


March 31, 2008

Дэлхийн дулаарал


March 26, 2008

Mid Spring Madness буюу Галзуугийн эмнэлгийн талаар бичсэн галзуу тэмдэглэл

Хаврын madness Шар хадны эмнэлэг буюу СЭМҮТөв-д бүтэн 2 долоо хоног үргэлжлээд дуусч байна. Тэнд дадлага хийхэд уул ч буруу зүйл байхгүй л дээ. Гэм нь жоохон хол дээр нь зам нь муухай. Ирж очих замдаа сайхан хотоор city tour хийж байгаа юм чинь. Ирж очих замдаа техникийн захаар дайраад машины үнэ харчихаж болно гээд л. Өглөө ажилдаа очих болгонд чинь хэн нэгэн өвчтөн тэр хавиар орилцон эсвэл хэн нэгэн нэг буланд асгартлаа уйлаад эсвэл бүр өөрийгөө хэн гэдгийг хаана байгаагаа мэдэхгүй улс угтан авна. Энэ бол өглөө болгон чамайг ажилдаа очиход чинь угтан авах өнгө төрөх. Өглөө ингээд л амьдрал эхлэнэ дээ. Миний гарч байсан хурцын тасагт бол жинхэнэ галзуурмаар газарын нэг дээ. Өглөө хэдэн истороо бариад өвчтөнгүүдээ үзэхээр гарна даа. Зарим нь унтаад юу болж байгааг ч анзаарахгүй, зарим нь эмчээ намайг үз тэхүү гээд л чамайг өдөржин дагана гээд л. Зарим нь эмчээ би сэтгэлээ онгойтол ярилцмаар байна уйлж унжаад явж байна. Онцгой анхаар гэсэн өвчтөнгүүдийг асрагч нар хараад л өдөржин сууна даа. Амиа хорлочих ч юм билүү эсвэл хэн нэгнийгээ гэмтээчихвий гээд л байнга л сахиастай байдаг. Өдрийн хоолны цагаар ганц ганц аяга хоолондоо цадаад л, гэрээс нь эргэлт ирэхгүй хэдэн сар болчихсон ч хүн байх юм. Ерөөсөө тэгээд л шар хадны эмнэлэг гэр нь болчихсон баагийнууд их байнаа. Бүр нийгмээс тусгаарлагдцан хүмүүс зөндөө л байлаа. Оюутанууд үзэх гээд ирэхээр нь баярлаад л, заримдаа бүр тамхи авчирч өгөхгүй бол үзүүлэхгүй гээд л. Сэтгэцийн өвчтэй хүмүүс чиь бид нар шиг хэзээ ч эрүүл сэтгэхгүй шүү дээ. Өнөөдөр нэг асуулт асуухад нэг хариулт өгч байхад нв маргааш нөгөө асуултандаа шал өөр хариулт өгөөд л. Үнэхээр толгой эргэмээр улс. За юу ч гэсэн шар хадны эмнэлэг нэг иймэрхүү зэврүүн байлаа. Гэхдээ ихийг сурсан шүү.


March 16, 2008

Сарны зураг

Бид 2 өнөөдөр саран дээрх дүрсний талаар жоохон ярисийн. Гэхдээ Бек болохоор дугуй унаж байгаа туулай байдагийн гээд байхын. Би болохоор тэрийг нь олж харахгүй юмаа. Юу ч гэсэн туулайн дүрс байх нь байдаг л байх.Юу ч гэсэн энэ талаар wikipedia с жоохон уншлаа.Эртний нэгэн буддийн сургааль бүхий үлгэрээс гаралтай юм байна. Орчин үеийнх нь болохоор өөр бас үлгэр байна лээ.
2лаа ер нь дараа өөрсдөө нэг бүтэн сар гарахаар зургийг нь авч үзэх хэрэгтэй юм байна даа. Тэгээд л юу харагдаж байгааг нь шинжилж үзье тэхүү


Popular Posts

: