March 26, 2008

Mid Spring Madness буюу Галзуугийн эмнэлгийн талаар бичсэн галзуу тэмдэглэл

Хаврын madness Шар хадны эмнэлэг буюу СЭМҮТөв-д бүтэн 2 долоо хоног үргэлжлээд дуусч байна. Тэнд дадлага хийхэд уул ч буруу зүйл байхгүй л дээ. Гэм нь жоохон хол дээр нь зам нь муухай. Ирж очих замдаа сайхан хотоор city tour хийж байгаа юм чинь. Ирж очих замдаа техникийн захаар дайраад машины үнэ харчихаж болно гээд л. Өглөө ажилдаа очих болгонд чинь хэн нэгэн өвчтөн тэр хавиар орилцон эсвэл хэн нэгэн нэг буланд асгартлаа уйлаад эсвэл бүр өөрийгөө хэн гэдгийг хаана байгаагаа мэдэхгүй улс угтан авна. Энэ бол өглөө болгон чамайг ажилдаа очиход чинь угтан авах өнгө төрөх. Өглөө ингээд л амьдрал эхлэнэ дээ. Миний гарч байсан хурцын тасагт бол жинхэнэ галзуурмаар газарын нэг дээ. Өглөө хэдэн истороо бариад өвчтөнгүүдээ үзэхээр гарна даа. Зарим нь унтаад юу болж байгааг ч анзаарахгүй, зарим нь эмчээ намайг үз тэхүү гээд л чамайг өдөржин дагана гээд л. Зарим нь эмчээ би сэтгэлээ онгойтол ярилцмаар байна уйлж унжаад явж байна. Онцгой анхаар гэсэн өвчтөнгүүдийг асрагч нар хараад л өдөржин сууна даа. Амиа хорлочих ч юм билүү эсвэл хэн нэгнийгээ гэмтээчихвий гээд л байнга л сахиастай байдаг. Өдрийн хоолны цагаар ганц ганц аяга хоолондоо цадаад л, гэрээс нь эргэлт ирэхгүй хэдэн сар болчихсон ч хүн байх юм. Ерөөсөө тэгээд л шар хадны эмнэлэг гэр нь болчихсон баагийнууд их байнаа. Бүр нийгмээс тусгаарлагдцан хүмүүс зөндөө л байлаа. Оюутанууд үзэх гээд ирэхээр нь баярлаад л, заримдаа бүр тамхи авчирч өгөхгүй бол үзүүлэхгүй гээд л. Сэтгэцийн өвчтэй хүмүүс чиь бид нар шиг хэзээ ч эрүүл сэтгэхгүй шүү дээ. Өнөөдөр нэг асуулт асуухад нэг хариулт өгч байхад нв маргааш нөгөө асуултандаа шал өөр хариулт өгөөд л. Үнэхээр толгой эргэмээр улс. За юу ч гэсэн шар хадны эмнэлэг нэг иймэрхүү зэврүүн байлаа. Гэхдээ ихийг сурсан шүү.

6 Сэтгэгдэл:

Anonymous said...

Paulo Coelho- iin Veronika decides to die-iig unshisan uu,

ted bas arai ondoo untsuguus sonirholtoigoor haruulj bichsen bdag

artagnan- артаньян said...

Хөөрхий дөө гэж. Тийм өвчин тусаж байснаас хөл гаргүй болсон нь хол дээр. Өрөвдөөд байдийн.

Anonymous said...

Эмч болох гэж байгаа хүнд чинь энэ нээх сонин биш л баймаар юм. Тэгээд дадлагат гарч байгаагийн хувьд тэр хүмүүст хэр их тус болов доо

Jenni said...

Symiya-d
yahav hun l bolson hoino tuslalgui yahav.yadajil l hichneen tsag dotroo ongoitol n yaraig n sonsoj suuh n hund tus l bolj bgagiin neg helber. Emch bolj bga hund hun bolgon yum bolgon sonirholtoi bdga yumaa. Sonirholgui zuil gej eruusuu bhguie, chi uuruu amsaj mederch bgaad oilgoh bhaa. thanks for comment

Цоомоо said...

Энийг уншсан чинь "Ноён солиот" гэдэг кино санаанд орчлоо. Нээрээ тэнд ажиллаж байгаа эмч нар нь өөрсдөө жаахан сонин болчдог гэсэн. Эмч нар нь зүгээр байна уу?:)

nyamkagirl said...

Hey, Jenni!

Really interesting, oshoo nemj delgeruulj bichuul yamar ve, zugeer l ter humuusiin bgaa bdal, odoriig herhen onogrooj bgaa, ar geriinhen n yamar bdag geed, bas oor emneleguuded dadlaga hiisen tuhai tendhiin ovchtonuud emch nariin tuhai oshoo iluu nemj bicheerei thanks girlie!

Popular Posts

: