December 20, 2011

#4 Эр өсч, эсгий сунаад, дээр нь манай Марли том болж

Өмнөх постнуудаас анзаарсан бол бид 2 нэг инээдтэй жижигхээн гөлөгтэй болсон талаар байгаа. Манай бяцхан Марли нэг л мэдхэд өсөж томроод, одоо л нэг нохой төрхөндөө орж байгаа. Өмнө нь нэг тийм инээдтэй жижигхэн амьтан байсан юм. Одоогоор 4н сар хагастай. Цаг хугацаа ямар хурдан явдаг юм бээ.
Анх авч өгч байсан орон дотроо одоо багтахгүй болчихоод, хамаг тоглоомуудаа зажилаад хаяцан лаг байнаа. Анх манайд ирж байхдаа өөрөө ч сүүгээ ууж чаддаггүй. Бид 2 амруу нь шфрицээр шахаж өгдөг байлаа. Нялх хүүхэд шиг шөнө хэд хэдэн удаа босож хооллоно. Шалан дээр явж чадахгүй хальтраад нэг тиймэрхүү л инээдтэй амьтан байлаа. Одоо харин бүр дийлдэхгүй сахиллагагүй гөлөг болсон. Идэж чадахаар юу л байна бүгдийг иднэ. Мэрж болох болгоныг мэрнэ. Тэгээд саяханаас вакцинаа хийлгээд дууссан учир өөр нохойтой танилцуулж тоглуулах санаатай өөртөө нь ойролцоо гөлөгтэй болзуулаваа. Марли болон Макс

Тэр цаадах нь Марли, наана нь байгаа Макс 2лаа 4н сартай
Ингээд Марли ийт том болчих гэж.......



Гайхалтай

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: