December 17, 2011

#2 Амралтын өдрийн өглөө хонх дуугарах

Өнөөдөр амралтын өдөр. Завгүй өнгөрөөсөн 5 өдрийн нойроо ханатал авах гээд шунаж үд хүртэл унтдаг өдөр.  Энд ойрд сэрүүсээд гэртээ байхдаа даараад байдаг болжээ. Хөнжилнөөсөө толгойгоо цухуйлгах төдийд даараад буцаад хөнжилрүүгээ шургана. Яг сайхан зүүдлэж байхад хаалганы хонх дуугарав. Босоод онгойлгочих хүсэл үнэхээр их байсан ч нойроо дийлэхгүй байлаа. Ямар азаар нөгөө өрөөний маань хөрш roommate маань босож очиод онгойлгоод өгөвөө. Тэгээгүй байсан бол надад ирэх тэр илгээмж ирэх долоо хоногоос наашгүй болох байлаа. Надад зориулсан анхны шинэ жилийн маань бэлэг эгчээс ирсэн байв. Өөртөө шинэ жилийн уур амьсгал яаж оруулдаг юм билээ гээд ойрд их бодож байсан чинь ашгүй энэ жилийн анхны бэлэгээ аваад овоо настер орох шиг боллоо. Илгээмж аваад л өөртөө баярын настер орчихоно гэж бодсонгүй шүү. Гайхалтай биш гэж үү ....

Гайхалтай :)
Гол нь хагасайн өдөр хүргэж өгдөг шуудангийн ах мундаг байгаа байхгүй юу.
Би амралтын өдрөөр илгээмж хүргэдэг байсанг даанч мэдээгүй байсан юмаа.
Яг үнэндээ өглөө хонх дуугарахад өнөөх шашны номлогч эр 2 загалнууд л байх гэж бодож байлаа шд.

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: