April 24, 2011

Муу блог маань

Энэ блог маань бүр тоосонд даруулчихсан уйтгарт автчихсан байна. Уул нь өмнө нь өчнөөн цаг хугацааг энэ блогдоо зориулж, хамаг дурсамж маань энд үлддэг байлаа. Ойрын үед Facebook, flickr, Twitter гэж гүйсээр байгаад өөрсдийнхөө блогыг мартсан бололтой. Миний амьдралын нилээн олон жилийн дурсамж энд хадгалагдаж байгаа.
Энэ удаа өөрийн амьдарч байгаа хотын талаар жоохон танилцуулж бичихээр шийдлээ.
Энэ хот хуучин барилга, орчин үеийн барилга холилдон баригдсан нэг тийм цаанаа л уйтгар агуулсан хот. Хүмүүс нь дандаа л завгүй, ийш тийшээ холхилдож байдаг нилээн хэдэн сая хүн амтай жирийн л нэгэн том хот. 2010 оноос өмнө энэ хотын нэг барилга нь дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байлаа. Аргагүй л юм 508 метрийн өндөрт гараад ойр орчимоо хархад бараг л хотын захад байрладаг далайн зах харагддаг. Тэр дээрээс доошоо харвал хүний дүрс бол харагдахгүй шүү. Хамгийн тод харагдах зүйлс бол шоргоолжны хэмжээтэй тэнцэхээр бяцхан өнгө өнгийн автобуснууд. Хааяа манантай өдөр чи үүлийг дээрээс нь харж болно доо.
Энэ хот өвөл жинхэнэ уйтгарын далай болчихдог тал байгаа. Борооны улирал нь эхэлчихвэл тэгээд нар харах боломж нэг сард ер нь 10% л байх даа. Бороо өдөржин шөнөжин асгараад л. Угаасан хувцас хатахгүй овоо хэдэн хоног болох ч юу ч биш. Хэтэрхий их чийгнээс болоод эндхийн хуучин байшингууд улам л халтар царай муутай болоод байх шиг санагддаг. Хуучин байрнууд нь жижигхээн цонхтой, яаж нарны туяа тусдаг юм болдоо гэж хааяа гайхах юм. Монголын байрнууд аз болход цэлийсэн сайхан учраас нарны гэрэл өрөөнд сайхан тусдагсан. Энд өглөө нүүрэн дээр нар тусаад сэрэхээс өөр аграгүй болдог мэдрэмжийг мартчих шахаж байна. Гэхдээ сайхан цаг агаартай үед бол зугаалаад л баймаар санагдах үе их шүү.

Энэ удаа хотын ойрхон уулан дээр гарч оройн нар жаргах мөч-д авсан зугараа оруулж байна.


1 Сэтгэгдэл:

Бяцхан тэмдэглэл said...

үе үехэн нээж хааяа хааяахан бичлэг нэмээд л байна ш дээ миний найз

Popular Posts

: