November 14, 2010

Удаан хугацааны дараа

Энэ блогоо бичээгүй хичнээн ч удчихсан юм бэ дээ. Өнгөрсөн хугацаанд амьдрал нилээн өрнөсөн гэж хэлхэд болно. Нэрээ санасанаас бид 2 нь гэрлэлтээ батлуулаад албан ёсны айл гэр болсон, тусдаа гараад байраа тохижуулах гэж овоо л ажил боллоо. Хов хоосон байрыг айл болгох үнэхээр их сэтгэл цаг 2 зарцуулдагыг ойлгосон до. Анх хоосон байрандаа 2лаа хөргөгч аваад хүнсээ муудатгахгүй хадгалж болхоор боллоо. Ингээд л нэг нэгээр нь цуглуулсаар байгаад л нэг л мэдсэн гэр дүүрээд эхэлдэг юм байна лээ. Гэрийн эзэгтэй болох ч бас чамгүй авъяас шаардсан зүйл байна лээ. Хоол хийхээс эхлээд л. Гэхдээ шинэ төрлийн хоол турших сонирхолтой санагдаж эхэлсэн шүү. Оройдоо нэг дессэрт хийж туршина. Өглөө нь хөтлөлцөөд ажилдаа цуг гарна.Орой нь хөтлөлцөөд гэртээ ирнэ. Хааяа нэг зочин хүлээж аваад тэрүүхэн тэндээ хөөрхөн доргиод авна. Тусдаа гарахын нэг сайхан зүйл бол тэгээд орой нь тултлаа гадуур тэнэж байгаад хэдэн цагт ч хамаагүй гэртээ ороод унтаад өгөх нь. Ингээд л нэг мэдхэд зун дуусаад намар боллоо. Миний явах цаг хаяанд хүрээд ирвэээ гэж. Тиймээ би одоо жижигхэн арал дээр амьдарч байна. Тайвань гэдэг улсан Тайпей гэдэг хотод. Энд ирээд 2 сар гаран хугацаа өнгөрчихсөн , овоо орчиндоо дасаад хоол олж иддэг дээрээ ирцэн байна да. Хаха. Анх ирээд бараг л хашираад буцах юм бодож байлаа шд. Халуун гэж аймаар. Хөлрөөд биеийнхээ хамаг шингэнийг алдаад хорчийж эхэлж байгам чинь. Одоо харин нөгөө юун халуун, оронд нь бороо цутгаад амьдрал бүрхэг болчихоод байнаа. Ингээд тасралтгүй 1 сар бороо орчихоор нарны гэрэл харахын түүс болж байна да. Өглөө босохоор өнөөх л бороо ороостой. Энд сурсан ганц гандан буурахгүй нэг дүрэм бол байнга шүхэр авч явж байх. Нэг бол борооноос өөрийгөө хамгаалах, нэг бол нарны хэт туяанаас хамгаалах. За ингээд юу ч гэсэн эхний удаадаа энэ хүртэл бичье дээ. Нэрээ нөхрөө санаад баларч байгаам байна. Хэлэхээ мартчихаж. Хурдан 1 сар болоод амралт эхлээсэй. Гэртээ харина.
Энд ирээд авсан ганц нэг зурагнаасаа хийлээ.

4 Сэтгэгдэл:

Anonymous said...

za za ym bichij baigaarai ,az jargal hvsye

baidag l negen said...

za hoo sain suraarai bas zurag ih oruulaarai tanai uugeer orj garch l yvdagiin china hel deer hicheel uzej bna uu english deer uzej bna uu

A.Амарсайхан said...

Нэг л зураг авч амжихыг бодоход хичээл ихтэй байгаа юм байна даа

Pearle Deppsu said...

aav eejeeree buh yumaa belduuleed garah, oorsdoo baga bagaar olj avah 2iin ali ni amttaig medersen shuu.

Nohor bid 2 huvtsas, honjil gudas, neg huuchin hivstei tusdaa garsan.

odoo bol nogoo hivsiig chin gaduurhaad lagert l devsene gej tomorch bgaa shuu dee. baga bagaar bii bolgoh chin amttai yum bn lee

Popular Posts

: