March 28, 2009

Дэлхийн цаг


Өнөөдөр хүн төрөлхтөн дэлхийн цаг гэх гайхамшигт үйлийг хийх гэж байна. Та хаана амьдарч байгаа чинь үл хамааран өөрийн орон нутгийн цагаар оройны 8н цаг 30 минутаас эхлэн бүтэг нэг цагын турш гэрэлээ болон бусад цахилгаан хэрэгсэлүүдээ унтраахыг уриалсан байна. Ингэснээр байгаль орчин болон дэлхийн дулааралын эсрэг тууштай тэмцэж буйгаа та хувь хүнийхээ үүднээс үзүүлж байгаа юм. Энэ өдрийг ирэх 12 сард болох НҮБ ийн дэлхийн цаг уурын өөрчлөлт сэдвээр явагдах томоохон уулзалт чуулганд бас зориулж байгаа. Гэрэлээ ганц цаг унтраасанаар та хичнээн их эрчим хүчийг хэмнэж дэлхийдээ дахин хэдэн жил амьд явах боломжыг өгч байгаа юм гэнэ шүү. Тийм болохоор та ядаж хэрэглэдэггүй мөртлөө тогонд залгаатай байдаг цахилгаан хэрэгсэлүүдээ хүртэл унтраагаарай. Энэ үдэш дэлхийн томоохон бизнесийн төлөөлөгч болсон алдартай байгууллагууд хүртэл гэрэлээ унтрааж бүх цахилгаанаа түр таслахаа хэлсэн байна. Жишээ нь. New York хотын g The Empire State Building, Парисын the Eiffel Tower in Paris, the St. Louis Gateway Arch, Сидней хотын Opera House, Chicago хотын хамгийн өндөр the Sears Tower , Seattle's Space Needle,Egypt ий н the Great Pyramids болон Sphinx ,San Francisco хотын алдарт the Golden Gate Bridge гүүр ,New York City хотын Broadway theater хүртэл гэрэлээ унтраана. Дээр нь хэзээ ч бараг унтарч байгаагүй LAS VEGAS хотын ихэнх casino нууд гэрэлээ унтрааж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Хамгийн гайхалтай нь WELCOME TO LAS VEGAS гэдэг том реклам хүртэл унтрана.
Хэрвээ илүү мэдээлэл авъя гэж хүсвэл http://www.earthhour.org/home/ энэ сайтаар ороод гараарай.
Би ч гэсэн орой олон цахилгаан хэрэгсэл залгаж тог үрэхгүй ээ

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: