February 24, 2009

Рашаанд явсан минь

Амралтын өдрийг бид 2 их үр бүтээлтэй өнгөрөөсөн шүү.Хотоос нилээд зайдуу гарч рашаанд явангаа сайхан салхинд гарчихаад ирсан дээ. Аав бас цуг авсан юм байна. Өглөө хотоос гарахад Улаанбаатар минь гамшигын байдалтай байсан. Маайр утаатай. Гэнэт аймаар сэтгэлээр унасан шүү. Ийм ч газар амьдарч байх гэж гээд л . Бид нарын татвар төлдөг мөнгө хаана юунд зарцуулагддаг бол гэээд л... кэкэ. Энэ утаан дундуур нөгөө алдарт 76 нь ангийнхаа даргатай хамт нэг яваад үзээсэй гэх мэтийн юм бодож эд нар.. Тэгээд хотоос нилээн гарч байж утаа арай гайгүй болсон доо. Иргээд харахаар 4н уулын хонхорт байрласан Улаанбаатар хөөрхийлөлтэй санагдаад явчихсаан. Утаанд дунд униартаад л. За тэр ч яахав. Дээр нь энэ хотын замыг үзэн ядаж байгаагаа илэрхийлчий. Байнга ийм замаар яваад байвал ямар ч сайхан машин жилийн дотор дуу орохоор байлаа. Дарганууд бодвол дуу намасгагчтай зөөлөн сандалтай машинаар явдаг байх даа. / хот тохижилт, дэд бүтцийн сайдууд минь та нар зам дээгүүр нисэж өнгөрдөг байхаа, анзаардаггүйг бодвол /
За ингээд бид 3 хүрэх газраа очсон доо. Замдаа Бек нэг удаа шарваж нилээн сандрагасанг эс тооцвол дажгүй явсан. ХАХА. Гоё шарвасан. Рашаан байдаг газарлуу ойролцоогоор 1,5 км газар алхаж л очихгүй бол метр гаран өндөртэй цасан дундуур танк л явнуу гэхээс өөр машин явалтгүй байлаа. Ингээд л 3 лаа саваа бариад сайхан алхсан даа. Алхахаар цас цөмөрч ороод явахад янзын байсөн. Даарах байх гээд гэрээс гарахдаа байдагаараа зузаалчихсан хэлхүү очоод халууцаад баларсан. Ой дотор чинь дулаахан байдаг юм байна лээ. Хэрэг болж магад гээд бага байхдаа гулсдаг байсан чаргаа чирээд явсан.Бек их идэвхтэй байсанг дурьдаяа.Замдаа бид нар тоншуул харсан. Хөлдүү мод тоншоод өөрт нь зугаатай байсан бололтой.
Ингээд явсаар байгаад очсон чинь рашаан маань хөлдчихсөн харагдсан. Уул нь рашаан хөлдөх ёсгүй дээ гээд аав нэг сайн мөсийг нь цохисон чинь мөс нь хагараад доогуур нь рашаан маань жирэлзэз байлаа.Гэхдээ шууд рашаанаа авахгүйэ. Өглөг өгч байж авдагын. Тэнд чинь бүр зөндөө хадаг уяцан байдаг болхоор хамаагүй авч болохгүй.Ингээд рашаанаа савандаа хийж аваад буцаад алхсан даа. Энд зарим нэг зургийг үзүүллээ. Нэмэлт зурагнуудыг үзэхийг хүсвэл
http://flickr.com/photos/giimaa энэ линкрүү орж хараарай.
Манайхаан бүгдээрээ сайхан шинэлээрэй.

2 Сэтгэгдэл:

Odkhuu.B said...

Сайхан шинэлээрэй та хоёр ёстой гого хосууд шүү

Chandmani said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Popular Posts

: