December 10, 2008

Бид блог гэгчийг бичэснээр.. санал асуулага

Ер блог гэгчийг бичсэнээр бид нарт ямар ач тус олгож байна гэж бодож байна хүмүүсээ?Бодвол хүн болгон өөрийн гэсэн шалтгаантай болоод бичдэг байх. Тийм болохоор би энд асуултууд тавихыг хүссэнгүй. Блогчид минь саналаа зүгээр сэтгэгдэлээр хальт бичээд үлдээрээгэй. Надад үр дүн их сонирхолтой санагдаад байна.

17 Сэтгэгдэл:

Сумьяа said...

Блог бичихээр нэг тийм таатай сэнгэнэсэн мэдрэмж төрдгийн гээл байхгүй юу. Сүүлийн үед ганцаардлаас гарах нэг хэрэгсэл болчихоод үр дүн нь ганцаардалд оруулдаг л юм болоод байна даа эгч минь

3apaa said...

Аяга тагш юм олдохлуу л гэж гээдайхгүй юу хэ хэ... Яагаад ч юм өөрийгээ зүгээр л нэг илэрхийлээд үзье гэж бодсон байх. Тэгээл Игаа мигаад уруу татагдаж матагдаад л... Харин маш олон сайн найзуудтй болж авсан даа. Шинэ жилээрээ бут авна гэж боджуга шүү нөгөөдүүлтэйгээ.

3apaa said...

http://damdaa.blog.gogo.mn/entry/ff8080811e255c1e011e25980cd1000d энд яах гэж блог бичдэг тухай бичлэг байна.

Bayasum said...

эхлээд өөрийгөө зугаацуулах, илэрхийлэх, зарим зүйлээс сатаарах гэж бичсийм болуу да.. бичсэнээрээ бодлоо цэгцэлж, өөрийгөө таньж, найз нөхөдтэй болжээ..

Munkhbayar said...

er n bol ih ajiliin hajuugaar joohon ch gesen tsag hugatsaag uurtuu zartsuulah gej l . . .

ТАРЧЛААН said...

ТЭНД НЭГ МИНИЙ ОРОН ЗАЙ БАЙГАА ШҮҮ ГЭЖ БЛОГ НЭЭСНЭЭСЭЭ ХОЙШ БОДОХ БОЛОВ.
ХҮН ЯМАР НЭГ ХЭЛБЭРЭЭР ӨӨРИЙГӨӨ МЭДЭРЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ -ХИЙЖ БУЙ ЮМААРАА.

Foreign language said...
This comment has been removed by the author.
Foreign language said...

zugeer l goy bdgiin...

Өнөржаргал said...

Өөрийгөө илэрхийлэх гэж, илэрхийлж сурах гэж, хүмүүстэй харилцах гэж, өөрийгөө нээх гэж, бас таниулах гэж, өөрийн гэсэн орон зайтай болох гэж, магадгүй өөрийн гэсэн түүхийг бичиж үлдээх гэж бичдэг байх..Блог хөтлөх тусам улам шинийг эрэлхийлэгч болдог юм шиг санагддаг. Хаа ч явсан бичлэгийн сэдэв, шинэ санаа хайж, их ажигч болдог байхаа

Mika said...

Хүний ертөнцөөс нэг ч гэсэн хэрэгтэй зүйлээ мэдэж авах гэж уншдаг. Харин зугаатай, таатай байдаг учраас бичдийм шиг байгаан. Миний блогыг уншаад ганц чигсэн хүн хэрэгтэй юмаа олоод, бас жоохон ч гэсэн таатай байгаасай гэж боддог шдэ.

Идо said...

Өөртэйгөө танилцах гэж
Өөртэйгөө хэрэлдэх гэж
Өөрийгөө хөндлөнгөөс дооглох гэж
Нийгмийн эсрэг бөөлжих гэж
Зарим зүйлийг санах гэж
Зарим зүйлийг мартах гэж

Anonymous said...

Бараг арван жилийн өмнө би Сансар гэдэг залуутай уулзаад "Би интернэттэй гэрлэмээр байна" гэдэг ярилцлага хийж бж билээ. Тэр үед интернэт гэж юу юм гэж асуух хүн таарч байлаа. Мэдээж блог бол өөрийгөө илэрхийлэх хязгааргүй орон зай. Би л хувьдаа өөрийнхөө хэдэн өгүүллэгийг хүмүүст хүргэх гэж бичдэг. 1000 хувь ном хэвлүүлээд хэдэн хүнд хүрэхийг нь мэдэхгүй хүлээж сууснаас өдөртөө 100 хүнд уншуулчихаад сууж байгаа нь надад дэлгүүрийн менежментээс илүү давуу санагддаг.

Anonymous said...

Өө, бүртгүүлэхээс залхуураад ID-гаа оруулсангүй. http://bolor7erdene.blog.banjig.net
Ийшээ оруул намайг олноо. Молор...

Erkardo said...

Би бол анх бичиж сурах гэж оролдож байлаа. гэхдээ үүнээс илүү маш их ач тустай гэдэг нь яваандаа мэдэгдсэн.

tn192 said...

Товчхондоо бол Self Publishment юмуудаа, даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд блог бичдэг хүн болгон л өөрийнхөөрөө сэтгүүлч болж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна даа...

Мөнх-Очир said...

хэн нэг нь бичсэн бичлэг дээр нээх гоё сэтгэгдэл бичихээр аймаар урамтай цаанаасаа л нээх гоё. Тэгээ л ахин бичмээр санагдаад байдышд. Хэн ч сэтгэгдэл бичихгүй бол Өөртэйгөө ярьдаг галзуу хүн шиг л! тэгээл шал урамгүй!

maicher said...

Good Blog, I think I want to find me, I will tell my other friends, on all!
aoc power leveling

Popular Posts

: