Сая хэдхэн минутын өмнөДараа нь цас орохоо больчихов.
Өнөөдөр харих замдаа Irish pub гаднаа шинэ жилийнхээ модыг засаж байхыг харсан чинь нээх гоё сэтгэгдэл төрсөн. Удахгүй ингээд шинэ он болно доо гэж бодохоор нэг бодлын хөгширсөндөө баярлаад байх зүйл алга л даа. Гэхдээ л шинэ жил гэхээр бүх юм гоё шинээр эхэлдэг болхоор сэтгэлд нэг л сайхан байдын. Энэ өнгөрсөн жилд юу бүтээснээ бодохоор нэг бодлын бага ч юм шиг нэг бодлын их ч юм шиг. Мэдэхгүйээээ. Юу ч гэсэн сургуулиа төгсчихсөн гэдэг чинь том зүйл байх гэж бодож байна. Маргааш 12 сарын 1 н юм чинь яадгийн шинэ жилийн уур амьсгал оруулж өөрийнхөө жижигхэн гацуурханг гаргаад ширээн дээрээ тавьчихлаа. Миний гацуурхан ердөө л 25 см өндөртэй. Жижигхээн. Ноднин жил хүмүүс жижигхэн модон дээр маань бас мөнгө тавьсан гээд боддоо. Уул нь гоё том модтой болмоор л байгаа. Тэгж байгаад шинэ том модтой болноо. Одоо арай болоогүй байгаа.
Ах дүүс
5 years ago
4 Сэтгэгдэл:
лаг хөөрхөн мод байна ш тэ
утаанбаатарын хотуу эсвэл зурагчны мэдрэмж авьяасаараа олоод харчвуу
Ulaanbaatar hot sh dee hu...
хөөе энэ манай байр байна шдээ ... би бас блог хөтөлдөг шд хэхэ
Post a Comment