November 22, 2008

Миний ширээ

Миний ширээ нэг иймэрхүү л байна даа. Нээх гайхуулаад байх юм ерөөсөө байхгүй. Ширээн дээрээ баахан юм тавьцан болохоор багтаж шингэж яадаад янзын л байна. Ер нь миний ширээг ухвал их юм гарна шүү. Шургуулагыг нь ухуулч тэгээд хэдэн жил хадгалаастай байсан сонин юмнууд гарч тун магад.
Саяхан хэдэн шинэ номнуудтай болсон. Заримыг нь гарчиглаад орхицон байгаа. Завтай болсон үедээ сайхан уншнаа. Oxford-с гаргадаг анагаахын гарын авлагууд байгаа. Монголчууд нэг хувилбарыг нь орчуулсан байдагын.
Нэг багш хэлэхдээ сайн эмч Harrison ны дотрын өвчний нэг номтой байхад алзахгүй гэж билээ. Аймаар зузаан. Би өөрөө өргөж ч дийлэхгүй байгын. Их хүндэээ. Бодвол зөндөө сайхан мэдээлэлтэй болохоор хүнд байдаг байх даа. / номоо өөрийнхөө хүний их эмч гэсэн тамгаар тамгалцан байгаа, ирээдүйд гоё жижигхэн ч гэсэн өөрийн гэсэн номын сантай болноо/ Энэ кактусны хувьд гэвэл бүр жижигхэн байж байгаад одоо овоо том болоод намайг PC ний хорноос хамгаалдаг болох гэж байгаа юмаа. Энэ жижигхэн зүрх шар цаас 2-г жижигхэн дүү маань захиа бичихдээ дотор нь хийж явуулсан байсан. Тэр цэнхэр аяган дотор бол жинхэнэ амьдрал буцалж байгаа. Дотор нь яг үнэндээ яг юу байгааг нь би сайх мэдэхгүй. Зөндөө л юм байгаа байх даа. Хайсан юмаа бараг л бүгдийг нь олно шүү. Цүнхнээс гарсан эд зүйл. Bic ийн хар бал/ Бек авч өгсийн/ уруул өнгөлөгч, түрийвч, sony walkman, сүүлд нь 2 ширхэг chocolate. / Milky way, Musketeers /
Тэр нэг гоё урилга байна. 25нд болох олон улсын анагаахын хурал. INNOVATION 2008 ийнх. Доор нь миний биенээсээ холдуулдаггүй цаг , бөгж 2 байна.

9 Сэтгэгдэл:

A.Амарсайхан said...

Тэр кактусыг харсан чинь миний хайрт кактус санаанд ороод, хамрын самсаа шархирав. Надад ноднин нэг оюутан кактус бэлэглэсэн юм. Тэгтэл хөөрхий нэг л жил тэссэн дээ. Нэг жилийн хугацаанд усалсан билүү, яалаа, бүү мэд. Яаж зовж цангаж байж өөд болсон бол доо, хөөрхий.

Ганаа_бж said...

Amaraa yamar sadist yum be. Amid baigaliig harangaduulj ugui hiisen baina shd.

Tanai shiree taalagdlaa. Argagui l zaluu hunii shiree baina daa.

Сумьяа said...

Танай энэ анагаахынханы толгойд хэдэн терабайт хард байдийн болоо. Багтаж шингэхээ ч мэдкүү уншаал уншаал уншаал

3apaa said...

Гоё ширээ байна. Гоё ширээнд нугасгүй :D

Bibby said...

сайн эмч болоорой ! :)

Beck said...

Minii shireenees mia um bn :p ehhe.

VITASMONGOLIA said...

Sain uu?
Amerik-t emch bolhod mash ikh tsag zav, tevcheer, mongo togrog, huch shaardhaas gadna emch bolsni daraa ooriigoo yamar negen lawssuit-ees hamgaalah n mash chuhal baidag.Tiimees emch nar(emneleg)ooriin huulchtai, mon daatgaltai baidag. Ene talaar Mongoliin emch nar sanaa zovdog uu? Mongold emch nariig lawsuit-d tatdag uu? Ene talaar sonirhuulj bicheerei.
Thanks

Тоонто said...

Гоё ч блогтой юм, гоё ч ширээтэй юм.

offshore said...

Эртээдийн Snickers чинь байгаа юу?

Popular Posts

: