Өнөөдөр ер нь нэг иймэрхүү байлаа.
.jpg)





Өнөөдөр ер нь нэг иймэрхүү байлаа.
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy
Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй босоод дэвхцмээр байдагын....гайхалтай дуу...Whoo hooo...Өнөөдөр миний хувьд яг л ийм байлаа... галзуу өдөр байлаа
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Music
Намайг хэн нэгэн нь энэ газарлуу дагуулаад явбал би хүссэн юмыг нь хийж өгнө шүү. Би энэ газарт очоод үзчүүл тэгээд яасан ч яахав. Ноднин би бараг 2 хайрцаг бүтэн MM's идсэн ш дээ. Гэхдээ юу гэж нэг дор нь идхэв. Дээр хичээл дээр хүүхдүүд лаг цай пирог авч идээд байхаар нь бас адилхан юм авч идэх гээд очсон чинь нүдэнд MM's харагдаад л тэгээд өдрийн хоол....
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day, Funny, Happy
Өнөөдөр гэнэт сургууль алхах замдаа ФМ сонсож баахан уяарлаа ш д. Тэгсэн радиогийн хуучны дууны цагаар аймаар сэтгэл догдлуулсан дуунууд яваад би бүр зам гарахаа мартаад алхаад л байлаа. Эхлээд сонссон дуу маань Spice girls - 2 become one нэртэй дуу байлаа. Хуучины дуу гэхэд одоог хүртэл бичлэгийн шаардлага хангаад маш сайхан сонсогдож байлаа. Энэ дууг сонсохоор анх 4-р ангид шилжиж очоод хичээлээ хийдээггүй сахилагаггүй охин байсанаа аягүй санадагийн. Тооны хичээлийг үзэн яддаг байсан мөртлөө яах гэж тооны сургуульд орсоноо гайхад байдагын. Гэхдээ л тэр сургуульд байхдаа олон ч сайхан найз нартай болсон. Одоо л ерөөсөө нээх уулзаад байдаггүй л болохоос биш. Дараа нь тэгсэн үргэлжлүүлээд Арын гудамжны залуус нэртэй алдарт 5 н залуугийн Зүрхээр минь тоглохоо болиоч гэдэг дуу эгшилэсэн чинь хуучин цагийн дурлал санаанд ороод гэнэт тус хамтлагын гишүүн Кевин нүдэнд харагдаад өнгөрвөө хөөрхий. Цагтаа би хичээлийнхээ цүнхэн дээр тэр сайхан залуугийн тэмдэгийг хадаад явдаг л байлаа. хаха. Тэгээд тэр дууны дараа Hanson гээд хамтлагын нэг дуу явсиймаа. Тэгсэн өдөржин МТҮ cartoon network үзэж суудаг байсан маань санаанд орлоо. Хичээл тарж ирээд л ТВ шагайчихдаг хүүхэд байж дээ. Бүр нэвтрүүлэгүүдийн гарах хувиарыг цээжээрээ мэддэг. аааая........Тэгсэн дараа нь миний сонсох дуртай байсан 5ive буюу FIVE хамтлагын Until the time is through нэртэй дуу нь яваад эхэлвээ. Шууд 7р ангид шинэхэн сургуульд шинэ ангид элсэн орсноо санадагын байна. Тэр ангидаа маш сайхан дурсамжтай үлдэж дээ. Хичээл бараг л ихэнхдээ цонхлоод сайхан ангийнхаа хэсэг нөхөдтэй парк орж их тэнэдэг байж. Хэдий анги маань тийм сайхан колликтивтай анги байгаагүй ч тэрүүхэн тэндээ өөрийн гэсэн хэдэн сайн найз нартай болсон. Одоо ч гэсэн олон сайхан найзаараа би бахархдаг. Нэг л мэдэхэд бүгдээрээ гэр бүлтэй болчихсон миний мэддэг дэггүй охид хөвгүүд байхаа боличихсон л доо. Гэхдээ л хааяа нэг уулзалдахаараа мар мар гээд сайхан ярина шүү дээ. Эргээд хүүхэд болчихсон юм шиг ам амаа булаацалдаад л . Тэгээд дуу сонсож алхсаар байтал нэг мэдэхэд хүрэх газраа ирчихсэн байлаа. Замдаа зөндөө л сайхан дуунууд сонссон. Миний үеийнхэн угийн мэддэг байлгүй дээ одооны дуунууд тэр үеийн сэтгэлд хоногшсон дуунуудыг яаж ч гүйцэхгүй гэдгийг.
Нийтлэгч: Jenni 4 Сэтгэгдэл
label: Blog of day, Music
Бид 2 н анх танилцсан өдрөөс хойш нийт 1097 өдөр өнгөрчихөөд байна. Хурдан өнгөрч байна шүү. Чамдаа хайртай.
Нийтлэгч: Jenni 7 Сэтгэгдэл