August 4, 2008

USA Basketball Dream Team 2008

Сүүлийн үеийн мэдээгээр НБА-ийн одууд болох Америкийн шигшээгийн Мөрөөдлийн баг хоёр тоглолт Орос(90-68), Латвитай(120-84) хийж бут ниргэсэн байна. 1992 олимпоос НБА-ийн одууд тоглодог болсноос хойш тааралдснаа бут ниргэдэг байсан лидерүүд 2004 оны олимп, 2006 ДАШТ-нд Пуэрто Рико, Испани, Грекийн багуудад шившигтэйгээр хожигдсон. Энэ үеээс 3 л тоглогч маш үнэнч АНУ-ын шигшээ багтай цуг байгаа гэж хэлж болно. Двэйн Вэйд, Хаан Жамес, Кармело Антони 3 юм. Энэ жил маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа DREAM TEAM илүү туршлагатай болсон. Энэ мөрөөдлийн багаас туршлагаар илүү 2 тоглогчийн нэг нь олимпийн цор ганц Жасон Кидд бусад нөхдөөсөө аваргын алттай. Мөн ахмад тоглогчийн тоонд ороод байгаа НБА-ийн 3удаагийн аварга Коби Брайнт нар багтсан нь багийг хэнд ч ялагдашгүй, бүх багаа уншдаг баг болгож байгаа гэхэд болно. Тиймээс одоо Бээжингийн олимпийн аваргын алтан медаль авахыг нь харах үлдлээ. Эндээс бүрэлэдэхүүнийг харж болно.

1 Сэтгэгдэл:

Khishgee said...

bi lav USA altan medal avna gej bodohgui l bgaa

Popular Posts

: