June 29, 2008

Сонгуулиа өгөв



Өнөөдөр иргэнийхээ эрхийг эдлэн сонгуулиа өгөв. Өдөр залхууран залхууран байж нэг юм очиж өгсөн. Ганц юм нь таалагдсангүй. Тэр гар дээр зурдаг нэг муухай чирнэл шиг зүйл нь гар туухай болгоцон. Тэр бүдүүлэг зүйлээ одоо боимоор юм. Гоо сайханд ч гэсэн зохимжгүй. Тэр тэмдэглэгээ нь одоо арилахгүй овоо хэд хонох байх даа. Нээх муухай харагдаад байгаа. Нөгөө бага ангид байхдаа чирнэлээр бичиж чадахгүй гар хачин эрээн юм болчихсон байдаг байлаа. Тэрнээс бусад нь дажгүй өнгөрсөн гэж бодож байна. Яг одоо саналаа тоолж байгаа байх даа. Нэр дэвшигч нарын байдал ч хэцүүдэж байгаа даа. Яаанаа би яасан бол гээд л байж ядаж байгаа даа. ХАХА,,, за ингээд маргааш монголын ирээдүй шийдэгдэх нь дээ.

1 Сэтгэгдэл:

Zoljargal Gantumur said...

өө та чинь шууд тэндээс нь гүйж гараад салпийтгаар арчдаг аргаа мэддэггү юмуу... тэрнээс болж энд тэндгүй хурд хэтрүүлсэн хүмүүс баримчлагдаад байгааштэ... (би юу биччихэв? бишээ би бичээгүй шүү)энэ хаалтан дотрох бас юу болчихов? заза мээдкү... ойлгоод уншаарай

Popular Posts

: