February 24, 2008

Хаврын синдром-1

Ингээд л нөгөө гайтай даваа гараг болчихлоо. Өглөө эрт босож эмнэлэг орно гэхээс залхуу хүрч байна. Яг үнэндээ хавар болчихоор хамаг бие нозоороод өглөө босох хэцүү байдагыг хүн болгон мэдэх байлгүй дээ. Нэг ёсны хаврын синдромын маань эхлэл гэсэн үг. Өнгөрсөн friday өдөр ангийнхаа 9 хүүхдийг гэртээ оруулж дайлав. Манай анагаахад нэг тийм бичэгдээгүй хууль байдагийн нэг нь буюу ОРУУЛЛАГА. Төгсөхийнхөө өмнөхөн хүүхэд болгон ангийнханыгаа дайлдаг журамтай. Гэртээ эсвэл өөр газар ер нь хаана ч хийсэн болно. Бид нар бүр хол өөр хотруу хүртэл явчихаад ирсэн гээч өмнө нь. Энэ удаа миний ээлж болж ангийнхаа хэдийг гэртээ сайхан дайлаад гаргасан даа. 6н жил хамт байсан болохоор ах дүү шиг л болчих юм. Дэмий балай юм ярисаар байгаад таарсан.Гэхдээ сайхан байсан шүү тэр орой.

Маргааш өглөө Чингэлтэй дүүргийн эмнэлэгрүүгээ явна даа. Эх барих эмэгтэйчүүдийн кабенит шиг завгүй ажилладаг газар байхгүй байхаа. Өнгөрсөн 2 жилд бондгор гэдэстэй хүүхнүүдийн тоо эрс нэмэгдсэн нь сайшаалтай ч хэтэрхий бага насандаа жирэмсэн болсон охидууд х байх юм. Дөнгөж л 18 хүрч байж төрөх гээд бондгор явж байх гэж. Тэгээд л нэг хүүхэд гаргаад эхэлчүүл гэрийн эзэгтэй болж байгаа юм даа. Сургууль соёл ч үгүй. Хаа байсан хөгширсөн хойноо сургууль гэж гүйхгүй нь ойлгомжтой. Ингээд л боловсролгүй гарууд их гарах юм шиг санагдаад байгаа. Гэхдээ миний л бодол шүү. Одоо цагт ч Ленин багшийн хэлсэн сургааль ч явцгүй болж дээ. Хэн сайн боловсрол авч түүнийгээ хурдан хугацаанд хэрэглэж чадаж байгаа нь амжилтанд хүрч байгаа. Чамайг хөгшин болсон хойно чинь хичнээн боловсрол эзэмшээд хэн ч тоохгүй шүү дээ.
За юу ч гэсэн өглөө ажилдаа явдаг л байгаа даа. Бондгор гэдэснүүдээ хүлээж авч хэмжилт хийсэн шиг завгүй өдөр өнгөрөх байх даа.

5 Сэтгэгдэл:

Zoljargal Gantumur said...

Анхны comment

Синдром эхэлцэнг хэцүүхэн л байх шиг байн дөө

Pearle Deppsu said...

Яасан эрт ороо вээээ?

Минийх ч 3 сар өнгөрөөд л ордог юм. Одоо нэг сар ажлаа тайван хийж болно гэсэн үг.

Anonymous said...

хаврын синдром чинь бас хавсрага өвчин болох лазантай ирдэг юм байна лээ ш дээ. Минийх ч тэгвэл эль эхэлдэг юм байн ал дөө :P

Тэр бөмбөг залгих дээр бол санаа нэг байнөө. Хэт эрт хүүхэдтэй болох чинь ч сайн эд биш дэгээ.

Anonymous said...

Сайн байна уу, за би чамайг овоо юмны наад цаадыг ойлгоод байдаг охин гэж үнэлж блог ийг чинь байнга уншиж явдаг байсан энэ бичлэгнээс хойш тэр бодол арчигдав. Эмч болох гэж байгаа хүн ингэж бичиж байгаа юм бол бусад нь яах билээ. Юу юу гэнэ үү. ...Тэгээд л нэг хүүхэд гаргаад эхэлчүүл гэрийн эзэгтэй болж байгаа юм даа...за үүнийг юу гэж хэлэх гээд байна. Нэг хүүхэд гаргачихвал гэрийн авгай гээд шууд хэлчихээч. Чи өөрийгөө юу гэж боддог юм. Цагаан халат өмсөөд аав ээжийн буянд сургууль соёлд сурлаа гээд бусдыг ингэж хэлэх эрх чамд байхгүй. За яахав чи мундаг боловсролтой анагаах төгсөх гэж байгаа сайхан юм байж. Боломжийн айлд төрсөн чи азтай юм аа. Харин чамаас тоглойтой хирнээ сурая аа сургалтын төлбөрөө ч дийлэхгүй аргагүйн эрхэнд ийм байдалд орж байгаа улсуудыг юу гэх гээв. Муусайн боловсролгүй гэрийн авгай нар гэх юм байна л даа. Энэ бичлэгт чинь үнэндээ уур хүрч байна. Чи өөрөө эмэгтэй хүн, чи өөрөө эх болох хүн, өөрөө бондгор царайлад явж байх тэр үедээ чи энэ бичлэгээн ахиад нэг уншаарай. Би 18 тайдаа өөрөө хүүхэдтэй болсон, одоо миний хүү 12 настай, би өөрөө гадаадад их сургуульд суралцаж төгссөн, одоо мэргэжилээрээ ажиллаж байгаа. Нялх хүүхдээ тэврээд семинартаа хамгийн хойно очиж суугаад л лекцээ бичдэг байсан. Өдөржин хүүхэд халуураад маргааш нь шалгалттай гээд шөнө нь хичээлээ уншаад шалгалтаа онц өгөөд явдаг л байсан. Хэрэв хүн юм болгоё гэвэл болгодог л юм даа дүү минь. Тийм л их энэ асуудалд санаа чинь зовоод байгаа юм бол эмч болох гэж байгаа хүний хувьд ядаж жирэмслэтээс хамгаалах арга ухаан гээд дэмийрсэн бол би дугай өнгөрөх байлаа. Харин энэ удаад тэссэнгүй ойлгоно биз. Бас ...Хаа байсан хөгширсөн хойноо сургууль гэж гүйхгүй нь ойлгомжтой... гэжээ. Уучилаарай, хүнд юм сурая гэж хүсвэл нас хэзээ ч оройтдоггүй байхгүй юу. Чи одоо 20ын талд хүрч яваа охин байх, болоогүй байна даа дүү минь. Яаж чухам эмч болох гэж байгааг чинь бодоод сэтгэлээр унав. ...Ингээд л боловсролгүй гарууд их гарах юм шиг санагдаад байгаа... гэжээ. Хүн бүр сэхээтэн болох ёстой юм гэж үү. Хүн болгон эрдэмтэн болох ёстой юм гэжүү. Сургууль соёлд суралцаагүй ч суралцаад төгссөн хирнээ амьдралын арчаагүйгээс олиггүй явж байгаа хүйиг алийг тэр гэх юм бэ, үүний эсрэг шиг хүмүүс ч тун олон. Миний нэг найз байдаг юм. Тэр машин ту сайн засварладаг. Одоо монголд машин засварлалтын компани байгуулаад ямар ч эрдэмтэй хүнээс дутахгүй сайхан амьдрач байгаа. Монголоор дүүрэн чанаргүй их сургуулиудаар дүүрсэн нь нууц биш. Тийм юманд сурса нэр авч хоосон тархитай диплом өвөртөлж явсанаас хүн чаддаг юмаа хөөгөөд явсан нь хаа ч өлзийтэй байдаг юм... Одоо цагт ч Ленин багшийн хэлсэн сургааль ч явцгүй болж дээ... гэж чи өөрөө хэлсэн байна. тиймээ наад үг чинь хоцрогдоод 18 жил хүрч байна. Магадгүй тэр үед чи юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан болхоор тухайн үед ямар байсаныг ч сайн гадарлахгүй гэж бодож байна... Хэн сайн боловсрол авч түүнийгээ хурдан хугацаанд хэрэглэж чадаж байгаа нь амжилтанд хүрч байгаа...Энэ харин үнэн гэж бодож байна. Цаг алдвал угаасаа өөрт л муу. Тэгэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болдог л юм даа, чи өнөөдөр инээгээд ингээд тэр жирэмсэн охидуудыг өрөвдөөд сууж байх, маргааш өглөө босч ирхэд чинь бүх юм чинь орвонгоороо эргээд байх ч тохиолдол бас байдаг юм... Чамайг хөгшин болсон хойно чинь хичнээн боловсрол эзэмшээд хэн ч тоохгүй шүү дээ...гэнээ. Үүнтэй бас л санал нийлсэнгүй. Инээд хүрэв. Хүн юм хийж мэдэж чаддаг бол хичнээн хөгшин байсан ч гэсэн хаа ч булаацалддаг юм шүү. За дүү минь тэгээд мундаг эмч болоорой доо. Яана даа яана.

Anonymous said...

hun uuriinhuu l sanaliig helsen bn shdee. yasan aihtar uurtuu bolon uruuld tusgaj avsan yum be dee! minii bodol shuu geed l bichtsen bn. ternii tuluu ingetel n bicheh hereg baisan yumuu da? nadad l lav ihenh n zuv l yum shig sanagdlaa

Popular Posts

: