December 5, 2007

Дүрмийн үг үү? Дүрмийн бус юмуу

Өнөөдөр гудамжинд явж байгаад Монгол Банкны хажуудах нэг том рекламны самбарыг харсан чинь MCS ийн Канон брэндийн реклам харагдлаа. Дээр нь Орчин үеийн Офисийн стандарт гэсэн үзэсгэлэнгийн талаар бахх шиг байсан. Ганц онцолж харсан зүйл минь Офис гэдэг үг байлаа. Би угийн монгол хэлний дүрэм сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ бас дотроо баахан бодлоо. Ном сонин уншиж байхад дандаа л Оффис гэж 2 Ф тэй бичсэн харагддаг. Тэгээд яагаад энэ дээр нэг байгаа юм болоо гээд. Тэгээд бүр сонирхол татаад YMын бүх хүмүүсрүү асуусан масс явуулаад үзвээ. Тэгсэн ганц хүнээс бусад нь бүгдээрээ 2 Ф тэй гэхийн. Ганц хүн л орос хэлний дүрэмээр бол О үсгээр эхэлсэн үгийн ардаас 2 ф бичдэггүй гэсэн дүрэм байдаг тийм болохоор ганц ф буюу Офис гэж бичих нь зөв гэлээ. Тэгээд Google р офис гэж бичиж байгаад хайсан чинь Оффис гэдэг үгнээсээ хэдэн мянга дахин илүү хайлт олдож байна. Тийм болохоор нэг Ф тэй бичдэг нь зөв болж таарах нь ээ дээ. Гэхдээ бас оросууд өөрсдөө оффис гээд 2 ф тэй бичцэн зүйлүүд харагджил байна лээ. Бүр гайхаад барахгүй нь. За юу ч гэсэн нэг Ф тэй бичдэг нь зөв боловуу гэж бодож байна. Гэхдээ бас нэг гайхмаар зүйл нь MCS лаг болоод ингээд бичцэн юм болуу гэхлээр та нар доор байгаа бичлэгийн сүүлийн хэсгийг уншаад үзээрэй. Тус компаны дэд захиралын ярилцлага байгаа юм даа. Оффис гээд 2 фтэй бичцэн бололтой. Ингээд бодохоор монголчууд гэж нэг л их Орос хэл үзсэн гарууд, ойр зуурын үгнийхээ алдааг мэдрэхгүй амьдраад байхын. Яахав англиар Office гээд 2 F тэй бичдэг нь үнэн. Гэхдээ арай ч английг нь дууриаж бичээгүй байлгүй дээ. Гэхдээ энэ тал дээр хүн болгон бодлоо хуваалцана гэдэгт итгэж байна.

Улсыг хөгжүүлэх ганц зөв гарц бол Иргэний боловсрол юм.

Ааг омогтоо шатаж байгаа залуу халуун насандаа энэхүү боловсролын хувьсгалыг өөртөө хийхгүй бол ирээдүйд биднийг их эмгэнэлтэй нийгэм хүлээж буй. Энэхүү хувьсгалыг цаг алдалгүй хийх нь чухал.

Энэ хэсгийг нэгэн найзынхаа бичсэнээс иш татан авав.

7 Сэтгэгдэл:

sanakae said...

Хэт их гадаад хэл мэддэг болох гэсэн үзлээс болдог байж магадгүй. Энд нэг зүйл нь дэлхий хэтэрхий хурдан ДАЯАРШЛАГдаж байгаа болохоор "үг нутагших" боломж гарахгүй байгаатай холбоотой байх. Үг нутагших гэдэг нь нөгөө оросын 'дежурь' гэдэг үгийг монгол үгээр 'жижүүр' болгох явцыг хэлээд байгаа юм шиг байгаа юм.

meesh said...

Оффис гэж бичдэг шт.Гэхдээ сайн мэдэхгүй юмаа.Англи үгнээс нт л хуулбарлаж авсан байх.Орос болон манайд офицер гэдэг дээ.Тэр чинь уг нь OFFICER гэсэн үг бололтой.

бж said...

neg f-tei ni zuv baihaa...

Anonymous said...

Oi, achei seu blog pelo google está bem interessante gostei desse post. Gostaria de falar sobre o CresceNet. O CresceNet é um provedor de internet discada que remunera seus usuários pelo tempo conectado. Exatamente isso que você leu, estão pagando para você conectar. O provedor paga 20 centavos por hora de conexão discada com ligação local para mais de 2100 cidades do Brasil. O CresceNet tem um acelerador de conexão, que deixa sua conexão até 10 vezes mais rápida. Quem utiliza banda larga pode lucrar também, basta se cadastrar no CresceNet e quando for dormir conectar por discada, é possível pagar a ADSL só com o dinheiro da discada. Nos horários de minuto único o gasto com telefone é mínimo e a remuneração do CresceNet generosa. Se você quiser linkar o Cresce.Net(www.provedorcrescenet.com) no seu blog eu ficaria agradecido, até mais e sucesso. If is possible add the CresceNet(www.provedorcrescenet.com) in your blogroll, I thank. Good bye friend.

BTU said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

Anonymous said...

Миний мэдэхээр хэл бичгийн дүрмийг хүний ярианы хэлзүй, дуудлага зэрэгт тохируулж гаргадаг. Англи хэлний office гэдэг үгийг дуудахдаа офис гэдэг. Англи хэлний гийгүүлэгчид ер нь зөөлөн дуудагддаг учраас арай чангаруулахын тулд давхар гийгүүлэгч хэрэглэдэг юм шиг байгаан. Манайханд бол тэгэх шаардлага байхгүй. Тиймээс "офис" гэж бичих нь зөв байх.

tumee 33 said...

za yer ny hari helnees orj irsen ug ny baiya aa gehed, mongol ugee ih aldaatai bichitsgeedeg shuu dee,bid. Suuliin ued mongol helnii usgiin durem oorchlogdson gej sonsson. Bidnii baga surguulid sursnaas ooroor bichdeg bolsiim uu daa?

Popular Posts

: