October 5, 2007

about "THE WORLD IS FLAT"

Мэндсайхан ахын ариутган шүүсэн хэсэг блогчдын маань орчуулсан Friedman-ий “THE WORLD IS FLAT” энэ гайхалтай номыг аваад нэлээд удаж байгаа ч одоо ид амтанд нь ороод уншаад гэнэт блог бичихээр шийдлээ. Гэртээ пс дээрээ бичиж байна. Ажил дээр бичнэ гэхээр амжихгүй үнэхээр хэцүү. Дэлхийг хавтгайлсан 10 хүчил зүйлийн дөнгөж эхний 2-ийг нь уншиж байгаа ч амттай ном нь илт байна шүү. Эхний хавтгайлагч дээр Берлины ханыг нураасан тухай гарч байна. Тэр үед би 6 настай бацкаан гүйж байсан болохоор яаж мэдэхэв. Гэхдээ энэ түүх дэлхийг хавтгайлах чухал хүчил зүйл мөн үү? гэхээр яах аргагүй мөн. 1990-ээд оны Берлины ханыг нураахад тэс өөр хөгжилтэй 2 Герман нийлж, ЗХУ улс задарч Бригада кино хийх эхлэл тавигдсан байх. Дэлхий даяар даярчлалын эхэн үе гэж болно. Надаас илүү үүнийг тайлбарлах хүн олон байгаа байхаа.
2 дахь хавтгайлагч зүйл нь интернет хэмээх дэлхийг бүрхсэн торыг бүтээж тэр өгөгдлийг харуулчих веб сайт, түүнийг унших веб броузер ч байсангүй. Барнес Ли нь анхны WWW буюу World Wide Web –ийг зохион бүтээж дэлхийг хавтгайлахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Түүний анхны веб нь ч байдаг. ( http://info.cern.ch/ ) Тэгээд веб сайт8, интернэт хэрэглэгчид геометр прогрессоор өссөн ба үүнийг ашгийн зорилгоор түгээмэл болгоход веб броузер чухал үүрэгтэй байв. Олон броузер зохион бүтээж байсан ч хамгийн алдартай нь Netscape байсан. 2дахь хавтгайлагч Netscape нь интернетийг амь оруулсан юм гэж энэ номон дээр бичсэн байна. Интернет эксплорер гарч ирээд Нэтскайп үгүй болсон байх. Би лав 2-р курсдэ нэг хэсэг Millenium дээр Netscape ашигладаг байсан юм байна шүү. Аргагүй намайг оуютан болоход бие даалтаа floppy disk барьж гүйж үзүүлдэг байсан бол ердөө ганц 2 жилийн дотор flash энгэртээ зүүгээд явж байхав. Одоо ч манай сургуулийнхан сахиус аятай зүүгээд явж байгаа байлгүй. Дараагийн хавтгайлагчдыг уншаад сэтгэгдлээ бичнээ.

love each other... untill to end

1 Сэтгэгдэл:

Enjgaa said...

Bur unshmaar sanagdchixlaa!
Ene nomiig tatax link b.wal pass-laach! :)

Popular Posts

: