October 24, 2007

about "The World Is Flat" - 1

3 дахь хавтгайлагч

2004 оны өвөл Friedman нь Диснейн хүүхэлдэй хэрхэн бүтдэгийг харах завшаан тохиолдсон . Эндээс 3 дахь хавтгайлагч гайхамшгийг олж харсан юм. Дисней болон олон томоохон студид хөдөлгөөнт дүрсүүдийг хийж өгдөг Wild Brain компани дээр Higglytown Heroes хүүхэлдэйг хийж байсан ба үүнийг хийхэд дэлхий даяар тарааж байж босгодогийг харав. Жишээ нь: дизайныг Сан-Францискод, зохиолыг гэрээсээ сүлжээгээр холбогдон Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелес, Лондонгоос бичиж, дуу оруулах хэсгийн Банглор(Энэтхэгийн мэдээлэл технологи асар өндөр хөгжсөн хот) -оос Сан-Францискогийн шууд удирдлаган доор хйидэг байна. Ингэж байж л 6 цуврал, 50 баатартай кино бэлэн болдог байна. Ингэж дуу, зураг, видео солилцохоос гадна хэн нэгний дизайныг гарган, бусдын татварын тайланг гаргаж, рентген зургаар оношлох хүсэлтэй болж бүхэл бүтэн том ажлуудыг явуулдаг болсон нь нэг том хавтгайлагч болсон юм. Анх ажил урсахдаа утсаар ярьсан зүйлийг цаасан дээр буулгаад тэр маягтаа барьж очин хэрэглэгчээс төлбөр барагдуулах заавар өгдөг байсан бол одоо и-мэйл, персонал компьютер байхад л ажил амждаг болжээ. Ингээд бидэнд хоорондоо зураг, дуу, өгөгдөл дамжуулахад дамжуулах протоколууд, шаардлагатай програм хангамжийн хэлнүүд шаардлагатай болов. Ингээд хоорондоо энгийн шуудан илгээх SMTP(Simple Mail Transport Protocol), дамжуулалтын протокол TCP IP (Transmission Control Protocol Internet Protocol) , XML (Extensible Markup Language), XML –ийг дамжуулагч протокол SOAP (Service Oriented Application Protocol) эдгээр протоколыг ашиглан хаана ч, хэнтэй ч хамтран ажиллах боломжтой болсон гэж бичсэн байна.

Стандартын дээд стандарт

HTML, SMTP, TCP IP, XML, SOAP эдгээрийг стандарт гээд нэгэнт баталчихсан бол хүн болгон тэднийг ашигладаг байлаа. Электрон худалдаа, дуу зураг дамжуулахад хүртэл стандарт оролцдог болжээ. E-bay –г интернет ашигладаг хүмүүсээс мэдэхгүй хүн ховор биз. E-bay-ээс бараа худалдан авч, зарах нь сайхан боловч үүнийг томруулсан зүйл Pay Pal хэмээх гүйлгээ хийх хялбар стандарт юм. Энэ нь хялбархан төлбөрөө хийх стандарт бөгөөд өөрийнх нь систем болох billpoint-ийг хэрэглэгчдийнхээ хүсэлтээр устгуулж, pay pal-ийг өөрийн болгож, худалдаж авахаас өөр аргагүй болсон.

Хавтгай ертөнцийн үндэс суурь тавигдлаа

Эхлээд хана нурж, цонх онгойн PC гарч ирсэн. Энэ бүхэн нь хувь хүмүүсийн дижитал агуулгаа бүтээхэд тус болов. Харин дараа нь шилэн кабель браузерын тусламжтайгаар интернет болон веб гарч ирж өмнө нь хэзээ ч байгаагүйг олон хүмүүс хоорондоо шууд хямд холбогдон дижитал агуулгаа хуваалцах боломжтой боллоо. Эцэст нь стандарчлагдсан дамжуулалтын протоколууд, стандарчлагдсан бизнесийн тусламжтайгаа хүмүүс хоорондоо холбогдоод зогсохгүй хамтран ажиллах болов.

Энэ анхан шат суурь тавигдсанаар зургаан өөр хатгайлагч, 9 янзын хамтын ажиллагааны хэлбэр бий болох нөхцөл бүрдэв. Энэ нь Open-Sourcing, Outsourcing, Offshoring, Хангамжийн сүлжээ(supply-chaining), Insourcing, In-forming юм.

3 Сэтгэгдэл:

Pearle Deppsu said...

Hey buddy good. Энэ номыг уншиж чадахгүй байсын, тэгсэн чиний 2 бичлэгээс ихийг олж мэдэв, маш их талархав.

Хүсэл мөрөөдөл хязгааргүй... :)

gegeen said...

zaaval olj unshaarai. hen neg ni hezee negen tsagt eniig heleh l baisan. mongolchuud bid bugdiig hoshuuchlah moch udahgui irne

sanakae said...

Ер нь хэт хавтгайрах дэмий ч юм шиг бодогдоод байдаг болсон шүү. Найз нартайгаа нүүрээрээ биш msg-ээр л таарах юм.

Popular Posts

: