September 30, 2007

Анагаах ухааныг сонгосон чамаас асууя.


Анагаахын оюутнуудад: Анагаах ухааныг сонгосон чамаас асууя.
Эмч болох гэж байгаа чамаас асууя. Ахлах сургуульдаа физик, англи хэлэнд дуртай байсан байж магад. Гэхдээ анагаах ухаанд дуртай байсан гэвэл худлаа. (Японы ихэнх анаагаахын сургуулийн шалгалтанд бичгийн шалгалтаас гадна ярилцлагын шалгалт авдаг.) Японы аль ч ахлах сургуульд анагаах ухааныг заадаггүй юм. Тиймээс анагаах ухаан сонирхолтой учраас эмч болохоор шийдсэн гэх нь байж болзошгүй эд. Чи өөрөө энэ ухаанд дуртай үгүйгээс үл хамааран, сонгосон гэдэг бодит байдлаа хүлээж авахаас өөр аргагүй. Дуртай дургүйгээ мэдэхгүй байж өөр шалтгаанаар энэ мэргэжлийг сонгосон чамд өөрт чинь л хариуцлага ноогдоно.Иймээс хичээл сонирхолгүй байна гээд хичээл таслахыг зөвшөөрөхгүй.
Дараа нь чамаас асууя. Хүмүүсийн өмнө анагаах ухааныг сонгосон шалтгаанаа хэлж чадах уу?"Ирээдүйд эдийн засаг, нийгмийн хувьд боломжийн байр суурьтай" гэхээс өөр хариу хэлж чадахгүй бол Дантегийн Divine Comedy-ийг уншиж төгсөг. ( Японд хамгийн хүндтэй ?? гэж дуудагддаг мэргэжил нь эмч, багш, өмгөөлөгч байдаг. Чадахгүй бол өөр мэргэжил рүү шилж.
Цааш нь асууя. Бусдад зориулах, өөрийгөө золиослох урам зориг чамд байгаа юу? Эмчийн мэргэжил олон ангит кинон дээр гардаг шиг тийм сайхан эд биш. Хүнд өвчтөний төлөө хэдэн хоног дарааллан жижүүрлэж, яаралтай өвчтөний төлөө амралтынхаа төлөвлөгөөг гэнэт болих зэрэг өдөр тутам тохиолдох асуудал.

Нас барах өвчинд шаналан уйлах өвчтөний сэтгэл зүрхийг дагах сэтгэл чамд байна уу?Чамаас шаардагдана. Эмчийн мэдлэг дутууг өршөөхгүй. Дутуу дулимаг мэдлэгтэй эмч болвол гэмгүй өвчтөнийг үхүүлнэ. Мэдэхгүй өвчний оношийг тавина гэж худлаа. Мэдэхгүй өвчнийг эмчлэнэ гэж худлаа.Эцэст нь өөрийн хариуцлагагүй байдлаас болсон гэх сэтгэлгүйгээр "янз бүрийн арга хэрэглэсэн ч аварч чадсангүй, харамсалтай байна"гэх нь дэндүү ичмээр. Ийм эмч болмооргүй байгаа бол "сайн сураад, сайн тогло" гэдэг үгийг март. Анагаахын оюутанд "сайн сураад, сайн сур" гэхээс өөр зам байхгүй гэдгийг ойлго.

Эмчийн улсын шалгалтанд тэнцээгүй оюутан аль ч сургуульд байдаг. Бүгд тэнцсэн ч болохоор шалгалтанд 10, 20% нь унадаг нь эмч гэдэг мэргэжлийн хүнд хариуцлагыг мэдрээгүйгээс болж байгаа юм.

Чи өөрөө, чиний хамгийн хайртай хүн хүнд өвчинд баригдсан тохиолдолд дутуу дулимаг мэдлэгтэй эмчийн гарт тэр амийг даатгаж чадах уу? Эмч мэдэхгүй байж болохгүй. Эмч болно гэдэг айж чичирмээр зүйл.

Эцэст нь чамд хэлье. Эмчийн 2 баяр баясгалан байдаг юм. Эхнийх нь эмчлэгдэн эрүүл мэндээ эргүүлэн олж авсан өвчтөний баяр бол мөн эмчийн баяр. Дараагийнх нь энэ орчлонгийн хүмүүн төрөлхтөний төлөө анагаах ухааны нээлт хийх баяр.

Ингээд чи сайн сурч бурхан шиг энэрэнгүй, гарын дүйтэй сайн эмч боллоо гэе. Тэгвэл хэдэн өвчтөнг эмчилж чадах бол? Өдөрт 10 цаг, жилд 300 хоног, нийт 50 жил ажиллалаа гэж бодъё. Тэглээ гээд ихдээ 900000 өвчтөнг үзнэ. Гэтэл энэ нь Японы хүн амын 1%-д ч хүрэхгүй, дэлхийн хүн амыг тооцсоны ч хэрэггүй.
Инсулины нээлтийн өмнө эмч чихрийн шижингийн комонд орсон хүнд өвчтөнгийн өмнө тэдний төлөө юу ч хийж чадахгүй арга мухардан суудаг байсан. Харин Бантинг, Бест нарын ололтоор дэлхийн өнцөг булангийн хэдэн зуун сая хүн аврагдаж одоо ч аврагдсаар байна.
Эхний баярыг амсахын төлөө зүтгэх нь эмчийн үүрэг. Гэвч нэгээр дуусахгүй хоёр дахь баярыг амсахын төлөө ч зүтгээсэй гэж хүсэж байна. Сэтгэлийн жинхэнэ тайвшралыг авчрах нь эд баялаг, нэр хүнд, байр суурь биш хүний төлөө гэсэн хүчин зүтгэл юм шүү


love each other... untill to end

3 Сэтгэгдэл:

Chandmani said...

Сайхан, бахархмаар, бас хэцүү мэргэжил. Охиноо эмч болох уу гэсэн (одоохондоо) үгүй гээд байх юм. Уг нь болж өгвөл охиноо эмч болгочих бодолтой явдаг. Сургууль дээрээ биологийн хичээл дээрээ мэлхий энээ тэрээ "задлаад" зүрх зориг гайгүй юм шиг л байгаа юм.

Anonymous said...

Маш сайхан бичсэн байна. Анагаахын чиглэлийн сургуулиудад хувилаад тараамаар санагдчихлаа,хих.

бж said...

Huu maani emch, ter dundaa surgeon bolno geed l baigaashd, neeree.

Popular Posts

: