September 21, 2007

Матерлист эсүүл Идиалист

Өнгөрч байгаа энэ долоо хоногт манайд Уламжлалт анагаах ухаан гэдэг хичээл ороод өнгөрлөө.Над шиг барууны анагаах ухаанаар 6н жил сурчихаад байгаа хүнд бол Уламжлалт анагаах ухаан үнэхээр харь хэл шиг л санагдсан. Номыг нь бариад уншаад суухаар яг нэг өөр гаригын хэлээр юм уншиж байгаа мэт. Гэхдээ бас асар том шинжлэх ухаан гэдгийг нь сайн ойлгож авсан. Тэр тусмаа хүнийг эрхтэн тус бүрээр нь биш цогц бүрэн байдлаар нь судладаг шинжлэх ухаан юм. Анх багшынхаа яриад байгааг ойлгох гэж хамаг толгойгоо эргүүлээд сүүлдээ овоо нөгөө хий, шар, бадгана гэх мэт үг хэллэгт нь дасан зохицож авлаа. Ерөнхийд нь уламжлалт анагаах ухаанд хүнийг 3 ангилдаг. Хий, Шар, Бадгана гэж. Тус тусдаа өөрийн гэсэн онцгой шинжүүдтэй бөгөөд хүн болгонд 3н шинж нь 3лаа ямар нэгэн байдлаар агуулагдаж байдаг байна. Хэрвээ 3лаа тэнцүүхэн байвал тэр хүн бол хүний дээд буюу төгс хүн юм. Эсвэл энэ 3н шинжийн аль нэг нь илүү давамгайлсан хүн ч байдаг. Жишээ нь Хий шинжтэй хүн бол их дэврүүн сэтгэхүйтэй. хурдан шаламгай гэх мэт яг нөгөө хөлөнд нь хий орчихсон гэдэгтэй яг адилхан хүн байдаг. Шар хүн гэвэл их шар нь гозолддог, ууртай, шазруун хүн байх, Бадгана хүн бол их тайван удаан, сэтгэхдээ бага зэрэг удаан боловч зөв сэтгэдэг гм зөндөө олон шинжүүд байдаг байна.
Уламжлалт анагаах ухааныг үндсэн 3н том онолоор тайлбарладаг.
1. Арга билэгийн онол
2. 5н бие махбодын онол
3. 3н бие махбодын онол...
Эдгээр онолууд нь хэдийгээр хийсвэр юм шиг боловч бас үнэн байх боломжтой. Ер нь Уламжлалт анагаах ухаан бол нотолгоон дээр суурилсан гэхэд бас нэг тйимэрхүү, харин европын анагаах ухаанд бол хүний биеийг бүрэн шинжилгээнд оруулаад аль нь яаг яагаад байна гэдгийг оношлоход амар. Тийм болохоор илүү матерлист талруугаа юмуу даа. Уламжлалт бол харин илүү идиалист талтай болвуу гэж бодлоо. Гэхдээ эд юмс бүхэн 2талтай байдаг гэж багш минь хэлсэн. Хүйтэнээ халуун нь дарж халуун нь хүйтэнээ дарж байдаг шиг, бас өглөө нөр мандаж байхад үдэш нь сар мандаж байдаг ч юмуу. Байнгын харилцан холбоон дээр энэ ертөнц тогтдог гэх Арга билэгийн онолыг YING YANG ын онол гэдэг.Уул нь ингээд бичээд байвал маш их зүйл байгаа.

1 Сэтгэгдэл:

artagnan- артаньян said...

уламжлалт анагаах ухаан оношлогоо талдаа алдах нь бага байдаг юм шиг байна лээ, сонсоод байхад. Гэхдээ европын анагаахын онолын хажууд бүр нарийн ширийний нь тоймлох маягийн л юм болдог бол уу гэж буугаад байна. За за надад анагаахын А ч байхгүй ээ.

Popular Posts

: