July 13, 2007

Эхнэр эсвэл найз охиноо шинжихүй

Энэ зүгээр л нэг сонжоо маягын зүйл л дээ.Гэхдээ нанад их таалагдсан. Ер нь их таараад байх шиг байгын.


Хонины эхнэрүүд: Таны гэргий эр хүнд ховорхон заяах сайн хань байж чаддаг. Эхнэр тань танаар бахахрхаж, байнга өндөрт өргөх дуртай. Нөхрөө шинэ өндөрлөгт хүрч, амжилт олоход нь дээд зэргээр тэтгэж дэмждэг. Ханийнхаа төлөө аз сорихоос буцахгүй,асуудлын гүнд ороод хутгалдаад байхгүй ч хэнд гэсэн хэрэг болохуйц зөвөлгөө өгдөг эхнэртэйгээрээ та өөрийгөө азтайд тооцож болно.

Үхэрийн эхнэрүүд: Энэ ордны эхнэрүүд эр нөхөртөө өндөр шаардлага тавьдаг. Учир нь тэд гоё ганган зүйлд дурламтгай. Танаас байнга амжилтанд хүрэхийг шаарддаг.Үүнд та бухимдах хэрэггүй. Харин таныг ялагдал хүлээлгүйгээр зорилгодоо хүрэхэд эхнэр тань тус болох хүн. Гэр орноо цэвэр цэмцгэр байлгахаас гадна, нөхрөө гоё ганган байлгах нь тэдний хүсэл.

Ихрийн эхнэрүүд: Тэд нар бусдын хувьд бүхнийг төлөөлөх чавдартай байдаг ба энэ нь түүний хүсэл вм. Тэд тал бүрийн мэдлэг сонирхолтой учир дипломатч гээд өргөн цар хүрээтэй ажил мэргэжилтэй хүний хувьд сайн эхнэр нь болдог. Таны эхнэр дур булаам, эелдэг, хөгжилтэй байж чаддаг. Ханьдаа тусалдаг болохоор бүтэлгүйтсэн үед хэзээ ч үгэлж яншихгүй.

Мэлхийн эхнэрүүд: Энэ ордны эхнэртэй бол та азтай хүн юм. Яагаад вэ? гэвэл тэд нөхөртөө халамжтай, гэр орондоо арчаатай эхнэрүүд байдаг. Тиймээс гар орондоо эвсэг, найртай уур амьсгалыг бүрдүүлж чадна. Хэдийгээр нөхрөө даган олны газар очих нь ховор байдаг ч ихгэж явбал нөхрөө чимдэг. Эр хүн та түүнтэй хамт байхдаа өөрийгөө хэн бэ? гэдгээ илүүтэй мэдэрдэг.

Арслангийн эхнэрүүд: Тэд гэр бүлдээ хоёрдогч хүний үүргийг гүйцэтгэж чаддаггүй. Энэ нь тэдний нэр алдарт дурламтгай зантай холбоотой. Тиймээс тэд тансаг зүйлд дуртай байдаг. Таны эхнэр эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөдөг нь дэргэдэх ханиасаа хайр халамж их шаардахад хүргэдэг.

Охины эхнэрүүд: Тэд нийгмийн амьдралд оролцох дургүй. Тиймээс ханийнхаа сүүдэрт дуртайяа үлддэг. Нэр алдарт дуртай тансаг байдлыг юунаас ч илүү эрхэмлэдэг. Нөхөр нь шинжлэх ухаан судалгааны ажил эрхэлдэг бол сэтгэл хангалуун байдаг. Ханьдаа халамжтайгаас гадна, өөртөө итгэх итгэлийг алдахгүй байхын тулд арай илүү ухаалаг байх шаардлагатай.

Жинлүүрийн эхнэрүүд: Тэд эрх чөлөөт, хараат бус байдлыг юу юунаас илүү эрхэмлэдэг. Энэ ордны эхнэрүүд ганцаардлыг тэвчдэггүй. Тиймээс нөхрийнхөө алхам бүрийг мэдэж байхын төлөө тэмүүлдэг. Гэхдээ нөхөртөө болон нөхрийнхөө ажилд саад хийхээс эмээдэг. Тэд нөхөртөө хэрэгтэй зөвөлгөөг өгч чаддаг.

Хилэнцийн эхнэрүүд: Энэ ордны эмэгтэй маш хүчтэй биеэ даасан эрч хүчтэй. Нөгөөтэйгүүр тэд хайр дурлалдаа үнэнч, хайр дурлалынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй. Ханийнх нь аз жаргал, сайн сайхан юу юунаас илүү үнэтэй болохоор ядуу зүдүү амьдрал зовлон зүдгүүрийг тэвчээртэй давж гардаг. Мөнгө санхүүгийн хувьд мэдрэмж сайтай. Гэхдээ эзэгнүүр хардамхай зантай.

Нумын эхнэрүүд: Элдэв асуудалд орооцолдохоос буцахгүй. тэд эрч хүч, урам зоригоор буцалж байдаг хүмүүс. Тэд нөхрөө мөнгө ол, их ажилла гэх мэтээр зовоодоггүй ч хаа ч гэсэн өөрсдийгөө илэрхийлэх дуртай.

Матрын эхнэрүүд: Тэд сайн эхнэр болдог. Учир нь тэд амжилт бүтээл бол тууштай хичээнгүй хөдөлмөр, өөрийгөө золиосолсны үр дүн гэж үзнэ. Тэд нөхөр нь албан тушаалын шатаар удаан ахиж байлаа ч зэмлэж үглэдэггүй. Мөнгө санхүүгийн хувьд маш тооцоотой ханддаг.

Хумхын эхнэрүүд: Энэ ордны эхнэрийн хувьд мөнгө төгрөг тийм ч чухал биш. Тэдний хувьд сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах нь чухал. Тйимээс нөхрийнхөө хүнлэг халамжтай чанарыг нь дээдэлдэг. Тэд өндөр байр сууринд хүрэхийн тулд нөхөртөө бүтээлч урам зориг хайрладаг. Төр нийгмийн ажил эрхэлдэг эрчүүд энэ ордны эмэгтэйтэй гэрлэвэл сайн эхнэр хань болж чадна. Тэд нөхөртөө хэзээд итгэдэг болохоор харддаггүй.

Загасны эхнэрүүд: Энэ ордны эхнэрүүд бүх зүйлд нөхрийнхөө оролцоог шаардаж эр хүн гэрийн эзнийх нт үүрэг зорилгыг байнга сануулж байдаг. Тэгээд ч нөхрийнхөө үгийг нь сонсож санаа бодлоос нь огт зөрдөггүй. Нөхрийнх нь ажил үйл бүтэлгүйтвэл тайтгаруулна уу гэхээс огт зэмэлдэггүй. Ханийнх нь аз жаргал тэдний хувьд юу юунаас ч илүү чухал. Нөхөр нь ч үүнийг мэдэрдэг.

2 Сэтгэгдэл:

Pearle Deppsu said...

би сайн эхнэр юм байна шд. тэгсэн энэ нөхөр ер нь мэдэж байна уу? хэхэ

sanakae said...

Манай найз охин дажгүй шүү. урам орчихлоо :)

Popular Posts

: