June 12, 2007

Интернет TV - MyTV

www.MyTV.mn веб хуудас нь Монголын телевизүүдийн нэвтрүүлгүүдийг олон улсын интернет сүлжээг ашиглан гадаад сурч ажиллан амьдарч буй монголчуудад төлбөртэйгээр хүргэх зорилгоор ажиллаад удаагүй байгаа билээ. Дээрхи веб хуудсан дээр үзүүлж буй нэвтрүүлэг болон уран бүтээлүүд нь тухайн телевиз болон уран бүтээлчидтэй Монгол улсын Зохиогчийн эрхийн хуулийн дагуу хийсэн гэрээг үндэслэн тавигдсан байгаам байна. Өшөө илүү их сонирхолтой нэвтрүүлэгүүд тавиасаа гэж хүсч байна. Энэ үйл явдал нь гадаадад байгаа Монголчуудад маань их таалагдсан бололтой. Нэвтрүүлэг үзэхэд төлбөртэй бөгөөд доод тал 10000 нэгжээр дансаа цэнэглэнэ. 10000 нэгж маань 10$ бөгөөд 100 нэгж маань 0,1$ юм байна. Нэг нэвтрүүлэг 220-550 нэгж байх ба дунджаар 330 нэгж байна. Мөн Real player (татаж авна уу) суулгасан байх шаардлагатай. Мөн төлбөрөө Голомт банкны интернет гүйлгээгээр хийнэ. Нэг үзээд амтанд нь орчуул ч үзээд салахгүй дээ.
Нэвтрүүлэгт:
1. TV25-ийн үүргэвчтэй аялал
2. С1-ийн телевизүүдийн мэдээний тойм
3. С1-ийн амтат шөл нэвтрүүлэг
4. TV25-ийн сайн явах санааных
5. TV cocktail
6. Танайд хоноё гэх мэт нэвтрүүлгүүд байна. MyTV-ийн хамт олондоо өндөрөөс өндөр амжилт хүсье.

6 Сэтгэгдэл:

Эрхэмээ said...

Дээхнэ нэг бизнесмен залуу Монголчууд дандаа нэг нэгнийхээ хийснийг дуурайж байдаг гэсэн үг санаанд орчихлоо. Буян Жагаагын хэлснээр: Хаанбууз, Зочинбууз, Хүрээбууз, амтатбууз, монголбууз, эмээ бууз.. өвөөбууз

sanakae said...

Нэвтрүүлэг нь ч гоё нэвтрүүлгүүд байгаа юм байна. Гэхдээ санасныг бодвол арай үнэтэй санагдаж байна. Эрхэмээгийн хэлдэг ч зөв шүү.

Anonymous said...

tegeed yagaad bgain? ta nar hun yum hiij bhad n huulbarlaad bn gej bga yumuu? mongoliin mun hun ard yum hiij hugjijil bn shdee. gehdee unendee chanartai yum gedeg hyamdhan bdaggui biz dee, tiim bolhoor uneheer chanartai sain nevtruuleg huleej avii gevel ...

Anonymous said...

www.MyTV.mn дээр тавигдаж байгаа нэвтрүүлэгүүдээс олсон мөнгө нь уран бүтээлч бид нарт орж ирэх болно. Үүгээр нь бид улам сайн бүтээлүүдийг хийх болно. www.on-air.mn болон www.webtv.mn шиг бусдын бүтээлийг хулгайлж, луйвардаж зараагүй.

Anonymous said...

sain uu? ta 2-n blog ih taalagddag shuu.bi ta 2-s 1 yum guih gesen yumaa YOUTUBE-s yaj duu oruuldag yum be.namaig oruulahaar hooson tsonh garch ireed bnaa.Tegeed darahaar youtube orood duu ni yavaad bnaa.Ug ni suman deer ni daraad blog dotroo yavuulmaar bn
zaaj ugch tus bolno uu

Эрхэмээ said...

Busdiin buteeliig hulgailj zarsan gedeg deer sanal niilehgui baina. TV-uudtei gereetei bdg shuude! On-Air.mn anh garch irj bhd humuus mgliin medeelelee zovhon text news-eer l avdag bsn. Ter ued internet-eer l damjuulj hurgedeg bolhoor helberiin huvid catv, sat tv edertei yalgaagui shde. Neg l turliin online service. Medeej jijig ch gesen ursulduun blgui l yahav. Gol ni omnoh sanaa, helberiig ter chigeer ni huulbarlah bish, iluu nemj urgutguud shine zuileer bayarjuulj bvl jinhene ursulduun boloh bh.. Copyright tal deer bol mgliin TV-uud (C1-eees busad) bugd l hulgain kinog gargaad , teriig ni bid bas "hulgaigaar" uzeed l suuj bgaa shuude. Bas zahaar duuren hulgain VCD, DVD ...
Unen ug hatuu ch yavdald tustai gej. Shuumjluulj surch, shuumjleliig tusgaj surchval uur heleh ug algaa.

Popular Posts

: