June 1, 2007

Хэн их хог тарих вэ тэмцээнд


Өнөөдөр Эх үрсийх баяр болоод газар сайгүй л баяр хөөр болсон хүүхдүүд гүйлдээд гоё байх шиг байна. Сайныг дагаад саар гэгчээр өгөөдөр бас нэг баяр болсон бололтой. Тэр юу байсан бэ гэвэл Хэн хамгийн их хог тарих вэ гэдэг тэмцээн. Мэдээж тэмцээнд оролцогч нар нь манай хотын бүх иргэд, харин хамгийн гайхалтай нь ялагч нар нь оролцсон хүн болгон байлаа. Өдөржин гэрээсээ гарахгүй байж байгаад оройхон нэг Парк орж юм үзэнгээ жоохон салхилах санаатай гарсан чинь- Паркын хаалгаар ороод л сэтгэлээр нам унах шахдаг байна ш дээ. Бүр хогон далай болж байх юм.Үнэхээр хараад шууд л тэндээс явмаар санагдсан.Тэр их хогыг тоож байгаа ч хүн байхгүй байгаа бололтой. Уул нь хэлэн хогын сав тавьчихвал арай л дээр байхсан. Ядаж байхад манай билэг танхай Монголчуудад минь хогоо хогын саванд хийх ухамсар үнэн дутуу байгаа л даа. Багаас нь толгойд нь ойлгуулж хийсэн юм байхгүй болохоор. Ганц ч Парк биш бүр хотын хаа сайгүй л хог хөглөрөөд аймаар байна лээ. Худалдаа хийж байгаа иргэд нь ядаж орчиноо цэвэрлээд байж болно доо . тэгсэн байхгүй байхгүй. Хүүхдийн баяр гэж хогны баяр болоод дууслаа даа. Гэхдээ хүүхдүүд минь ганц өдөр эрхээ эдлээд сайхан баярласан бол л болоо доо.

4 Сэтгэгдэл:

Мика /美香/ said...

За хүүхдүүд хог тарих ч яахав. Аав ээжүүд нь далимдуулаад баярлаж байна уу? Монголд нэг тиймэрхүү юм болдог доо..

Anonymous said...

sainuu tengis bna. Park ch geltgui talbai ch gesen yalgaagui, uneheer gutarch bsan shu, hichneen huurhun huvtsastai huurhun huuhduud bna getel hul doorh n ....

Anonymous said...

Harin tiimee. Chi yag unen helsen shuu. Bibas talbaigar duugee avaad garsan chin ter ayaaraa hogon shltai bolchihson bsan.

Yadaj bhad hogiin sav ch bhgui, 1 ajil zohion bguulaad araas n dahin 1 yum hiiheer l bh yum doo. Bas 1 aimar yum n huuhduudee alga bolgochihson geed l zarlaad bh yum. Hamt yavj bj.

Gehdee herhendee huurhun yum zohiochihson bn lee.

Anonymous said...

Харин тийм ээ, тэр их хог нээрээ аймаар байсан шүү. Паркад бүр хөл тавих зайгүй нуль хог. Дээр нь хогийн сав ч харагдахгүй.

Popular Posts

: