April 16, 2007

Fair the play

Саяын баасан, бямба, ням өдрүүдэд Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээн гэж социалист маягаасаа гараагүй гэмээр тэмцээн болж өнгөрлөө. Тэгээд манай багийнхан хэдэн 7 хоногийн бэлтгэл хийсэн маань ганц хүнээс болж талаар өнгөрчлөө шүү... ХХБ банк тэмцээнийг зохион байгуулж нээлтийн ажиллагаанд захирал хэн нь ч гэнэ үү... Та бүхнийг шудрага өрсөлдөнө гэж найдаж байна гээл сайхан уран үгээрээ бурж гарч байна гээч... Зоос, ХХБ-уудтай нэг зонд орж Зоосыг 5 оноо, ХХБ -д 7 оноогоор хожигдовоо. Тэгээд Зоос ХХБ 2ын хувь заяанаас шийдэгдэх гээд тоглолт болохыг нь харж суувал нөгөө 2 маань аль хэдийнээ тохирчихсон нь илт эхнээсээ л зүгээр нэг зал авч байгаа шинжтэй тоглож эхэлвээ... Тэгээд гайгүй байлгүй гээд нэг үеийг нь дуустал дуугай үзэв... Зоос жаахан хожоод эхэлэхээр нөгөөдөх нь сандарчихиймаа.. Инээдтэй шүү. Аргагүй шт... Найраа хийчээд өөрсдөө мултарвал онигоо болно байлгүй. Тэгээд найраа явагдаж сүүлийн 16 сек орчим дутуу байхад зоос 3 оноогоор хожиж явж байв. Дор хаяж 4-өөс дээш оноогоор хожиж байж гарч ирэх юм чинь.. Сүүлийн хэдэн секундэнд нэг тайм аваад л хороо улам найруулсан бололтой. Зоосын алдарт Төөгий орж ирэхэд нь хэдэн хамгаалагч нар инээдтэй нь аргагүй зай тавьж өгөөд, нөгөөдөх нь оруулаад л сайхан юм болж байнаа. За тэгээд тэр тоглолт маань дуусч 2 заваарсан завхайрсан баг нь гарч ирлээ. Залаар нь нэг ундааны сав, лааз... За ямарч байсан дараагийн шатанд зоос нь мултарч, ХХБ нь хүрэл авах шив.
Ер нь Монголд маань бүх л тэмцээн иймэрхүү маягтай болдог шүү дээ... Ингэж тамирчин царайлж байвал Монголд маань спорт хөгжих нь юу л бол. Шудрага тоглож тэр цом эд нараа авч сурмаар юм. Эцэст хэлэхэд хөгжөөн дэмжигчдээ ч үнэлээгүй ХХБ-ы хэдэн хошгорцон гарууд өөрсдөө тэмцээнээ зохиогоод өөрсдөө цомоо аваад сайхан л байгаа байх. Юм гэдэг ээлжтэй байдаг юм. Дараа таарах байлгүй ;) Шудрага тоглож сурмаар юмдаа.

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

тэгээд Зоос одоо мөнгө өгч зооноос гарчихаад цаашаа явах ямар ч боломжгүй л байсан юм байна ш дээ. Тийм байж өөрсдийн нэр хүндээ ингэж унагах хэрэг байсан юм байх даа. Худалдаа хөгжил ч гэж худлаа хөгжил болжээ. Банк байж мөнгөнд нь шунаад авилгал авч шогтоод. Гэхдээ энэ бүгдээс харахад Голомтын баг сайн байсан болохоор л тэр 2 баг тэгж тэнэгтэж байхгүй юу даа. Айсан юм болуу даа.

Anonymous said...

Hahaha hohi ni golomt jil bolgon uursduu hor nairuuldag baisan sh de. ene jil gants udaa ert hasagdahad yahav de. HHB-niihan yahav bagiin dungeer l tsomoo avah gej baisan ter ni bolj bagiin dungeer tsomoo avsan yu ni bolohgyi baigaa yum be. MGL-d bitgii hel tomoohon temtseend ch gesen iim yum baij l baidag sh de. surtei shaar ve.

Namkhai.Ts said...

Голомтын баг үнэхээр сайн байсан болохоор худалдаа хөгжил зооноос гараад дахин таарж магадгүй гэж айсан байхалдаа хөөрхий.Зоос бол угаасаа явцгүй баг байсан л даа. худалдаа хөгжил өөрсдөө зохион байгуулж байж хор найруулдаг нь үнэхээр юм үзээгүйн шинжилдээ. яахав зайлуул ганц удаа цом авий гэж бодсын байгаа биз худалаа хөгжилийнхөн чааваас.

Popular Posts

: